Гоо сайхны мэс заслын модель

“Гоо сайхны дүүрэг” нэртэй Өмнөд Солонгосын гоо сайхны мэс засал хийдэг нэгэн эмнэлэг нь залуу бүсгүйчүүдийн дунд сонирхолтой боловч аймшигтай тэмцээнийг зохион явуулжээ. Оролцогч бүсгүйчүүд “Гоо сайхны мэс заслын модель” цолын төлөө хоорондоо өрсөлдөх ёстой байж. “Гоо сайхны дүүрэг” эмнэлэг нь оролцогчдод 15 мянган долларын хагалгааг үнэгүй хийжээ. Оролцогч бүсгүйчүүд нь үнэ төлбөргүйгээр нь хүссэн гадаад төрхөө өөрийн болгохоос гадна өөрийн мэс засалд орсон түүхээ интернетээр хуваалцах боломжтой байсан аж.

Гоо сайхны мэс заслын модель
ХАЛУУХАН ХЯМДРАЛ!
Хаах
Сурталчилгаа


 
1. 21 настай Хан Чи-Хай, оюутан. Шаймий эрүүнээсээ болж тэрээр дунд сургуульдаа ч тэр, оюутан болоод ч тэр дандаа шоолуулдаг байна. Гэвч тэрээр гоо сайхны мэс заслын моделийн тэмцээнд оролцож, энэ байдлыг өөрчлөхөөр шийджээ. Хан Чи-Хай нь тэмцээнд оролцох хүсэлтийг гаргасан 300 охины нэг юм байна. Хоёр сар гарангийн дараа түүнд эрүүний хоёр хагалгаа хийжээ. Тэрээр: “Автобус юмуу метронд явж байхад хүмүүс зөвхөн миний эрүүрүү л харж байгаа юм шиг надад санагддаг.”- гэсэн байна. (© Jean Chung)



 
2. Хонг Чай-Чин, 21 настай, финалын шатны оролцогч. Энэхүү зураг дээр түүний эрүүний рентген зургийг авч байгаа байдлыг харуулжээ. Тэр мөн тун удахгүй эрүүний хагалгаанд орно.(© Jean Chung)



 
3. Эмч нар Хан Чи-Хайн эрүүг хэмжиж, хамгаалалт тавьж байна. Ингэснээрээ хагалгааны үеэр гарах хүндрэлээс урьдчилан сэргийлэх ажээ. (© Jean Chung)



 
4. 19 настай Си Че-Сео – г та харж байна. Тэрээр нүүрнийхээ хэмжээг жижигрүүлснээр илүү царайлаг, бас зураг авахуулахдаа гоё гардаг болно хэмээн найдаж байгаа аж. Түүний мөрөөдөл нь жүжигчин болох. (© Jean Chung)



 
5. Эмч нар 28 настай хийлчин бүсгүй Жеонг Гян-Хвя-г мэс засалд бэлдэж байна. Тэрээр өөрийн гадаад төрхөндөө маш дургүй бөгөөд бүтэн жил үүнээсээ болж нойргүй яваа ажээ.(© Jean Chung)



 
6. Жеонг Гян-Хвя-гийн хацарны мэс засал эд өрнөж байна. (© Jean Chung)



 
7. Чонг Чи-Хай-н ээж Ли Ми-Сук нь мэс заслын дараах охиноо хараад тэсэлгүй нулимс унагаж байна. Чонг Чи-Хай нь эцэг эхийнхээ санааг зовоохгүйн тулд тэмцээнд оролцох хүсэлтийг нууцаар тавьжээ. (© Jean Chung)



 
8. Мэс засалд орсныхаа маргааш нь Чонг Чи-Хай нь эмнэлгийг орхиж, ээжтэйгээ хамт гэртээ харьжээ. Тэрээр гэртээ харих замдаа мэс заслын дараах хамгийн хүнд үе, өвдөлтийг туулсан байна. (© Jean Chung)



 
9. Мэс заслаас 2 долоо хоногийн дараах Хан Чи-Хай-н төрх. Хэдийгээор хавдартай байгаа боловч Хан Чи-Хайн царай нь хамаагүй жижигхэн харагдаж байна. (© Jean Chung)



 
10. Мэс заслаас хойш 2 сар өнгөрөхөд Хан Чи-Хай нь “Гоо сайхны мэс заслын модель” тэмцээнд түрүүлсэн хэмээн зарлагдсан юм. Түүний хэлснээр, мэс заслын дараа өөрийгөө доогуур үнэлэхээ больж, хайр дурлалтай учрахыг хүсэх болсон байна. (© Jean Chung)



 

NULL

NULL

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()