Бидний мөрөөддөг төгс бие галбир

Тэнэг хүн л төгс бие галбирыг мөрөөддөггүй байх. Танд толилуулж буй энэ нийтлэл дээрх тамирчид болон үзэсгэлэнтэй охид бүсгүйчүүд, сайхан залуусыг сайтар хараарай. Спорт хүнийг хэрхэн өөрчилж, эрүүл саруул, эрч хүчтэй харагдуулж байгааг мэдрэх болно. Хэрвээ та ямар нэгэн спортоор хичээллэж, хөдөлгөөнт дасгалыг тууштай хийвэл ийм болж чадна шүү дээ. Энэ бол бодит үнэн.

Бидний мөрөөддөг төгс бие галбир
Аав ээжээ хайрлая!
Хаах
Сурталчилгаа



1. Карлос Боканегра. 33 настай. АНУ-ын хөл бөмбөгийн шигшээ багийн хамгаалагч. Биеийн өндөр: 1,82 м. Жин: 77 кг. Түүний ярих дуртай зүйл: «Бидний хөл бөмбөгчид их гүзйдэг учраас бидэнд илүү өөх байдаггүй. Бүсгүйчүүдэд бидний хөл илүү их таалагддаг гэдгийг бид мэддэг». (Richard Phibbs)




2. Карлос Боканегра: «Бидний хамгийн эмзэг хэсэг бол хөлийн сарвууны булчин, цавьны хэсгийн булчин. Учир нь бид байнга эргэлдэх болон гүйх хөдөлгөөн хийдэг. Бөмбөг өшиглөдөг. Иймд бид энэ булчинг хөгжүүлэх хэрэгтэй болдог. Хөл бөмбөг бол тэнцвэржүүлэх хэрэг юм ». (Richard Phibbs)




3. Карлос Боканегра: «Булангийн цохилт биеийн асар их хүчийг шаарддаг. Өрсөлдөгчид булангийн цохилтыг хийлгэхгүй байхын тулд юунаас ч буцахгүй. Энэ нь ямар нэг цохилт хийх хүчийг өгдөг». (Richard Phibbs)




4. Майя Габейра. 25 настай. Серфингээр хичээллэдэг. Биеийн өндөр: 1,6 м. Жин 56 кг. Түүний ярих дуртай зүйл: «Дийлэнх эмэгтэйчүүд дайвалзахаас айдаг. Хэрэв серфингээр хичээллэвэл булчин, ялангуяа мөрнийх илүү хөгжинө. Серфинг бол спортын нэгэн гоё төрөл. Аэробын ачааллыг тайлдаг». (Francesco Carrozzini)




5. Майя Габейра: «Миний гулсдаг самбар 9 кг хүрнэ. 9 кг самбарт наалдаад 17-22 км/цаг хөвнө гэдэг үэхээр гайхамшигтай мэдрэмж төрүүлдэг». (Francesco Carrozzini)




6. Данелл Лейва. Нас 20. АНУ-ын гимнастикчин. Биеийн өндөр: 1,7 м. Жин: 74 кг. Түүний ярих дуртай зүйл: «Эрэгтэй гимнастикчид булчингаа хөгжүүлж эхлэмэгц хөдөлгөөнт байдлаа алддаг. Миний хувьд өөр. Би шпагат сууж чадна». (Peter Hapak)




7. Данелл Лейва: «Би гоё сайхан болох гэж дасгал сургуулилт хийдэггүй. Ингэхийн тулд их ядрах хэрэг гардаг. Сургуулилтын дараа би сайтар идэж их унтах дуртай. Заримдаа хэвлэлийнхнийг нэг сайн доргиогоод өгмөөр санагддаг». (Peter Hapak)




8. Данелл Лейва: «Жилд нэг удаа эмэгтэй гимнастикчидтай хамт дасгал хийдэг. Энэ их хэцүү. Эрчүүд эгц босоо чанга байдаг. Эмэгтэйчүүд бүх л биеэрээ хөдлөх хэрэг гардаг. Бидний дасгал хэрхэн хийж байгааг тэд харах дуртай ». (Peter Hapak)




9. Тайсон Чэндлер. 29 настай. «New York Knicks»-ийн төвийн тоглогч. Өндөр: 2,1 м. Биеийн жин: 108 кг. Түүний ярих дуртай зүйл: «Би өндөр. Өргөн мөртэй. Бэлхүүс нарийн. Моодонд дуртай. Гоё хувцас өмсөх бас дуртай. Би жирийн л хүн. Харин цэх нуруутай ». (Peter Hapak)




10. «Би өвөөдөө ферм дээр нь туслаж, трактор жолоодож, ургамал тарьж, мал хариулдаг байсан. Өвөө маань надад анхны сагсан бөмбөгийн щит хийж өгсөн. Энэ нь жирийн модонд өлгөсөн сагс байсан. Бид шороон дотор тоглодог байсан». (Peter Hapak)




11. Роб Гронковски. 23 настай. Америкийн хөл бөмбөгийн «New England Patriots» багийн төвийн тоглогчийн баруун гар талд довтлох шугам дээр тоглогч. Биеийн өндөр 1,9 м. Жин 120 кг. Түүний ярих дуртай зүйл: «Миний аав фитнессийн тоног төхөөрөмжийг үйлдвэрлэгч нэгэн байв. Манай гэрийн подвалд тренажерын заал байнга байдаг байсан». (Peggy Sirota)




12. Роб Гронковски: «Би багадаа нямбай биш хүүхэд байв. Гүйхдээ эв хавгүй. Учир нь би хурдан өндөр болсон. Дараа нь би энэ байдалдаа зохицож нэлээд анхараалтай болж ирсэн. Одоо би сайн гүйдэг болсон». (Peggy Sirota)




13. Сьюзан Петтерсен Возраст. 31 настай. Гольфийн тамирчин. Чансаагаараа дэлхийд №6-д бичигддэг. Биеийн өндөр: 1,7 м, жин – 70 кг. Түүний ярих дуртай зүйл: «Бурхан хүмүүсийг гольф тоглоход нь биеийг нь зориулж бүтээсэн гэж би бодохгүй байна. Энд бүх зүйл эргэлдэх агшнаас хамаардаг. Энэ бүхэн хатуу биесийн жам ёсны хөдөлгөөнд харшилдаг. Ийм учир сайн тоглохын тулд сайхан галбиртай байх ёстой». (Jeff Lipsky)




14. Эбби Уэмбах. 32 настай. АНУ-ын эмэгтэй хөл бөмбөгийн шигшээ багийн довтлогч. Биеийн өндөр: 1,8 м, жин: 77 кг. Түүний ярих дуртай зүйл: «Эмэгтэй тамирчид жингээ хасч турж болно. Харин би том биетэй. Миний булчин том, хүчтэй. Надад том булчин байх тусам хүч хурд их болно. Энэ надад хэрэгтэй». (Carlos Serrrao)




15. Брэд Ричардс. 32 настай. «New York Rangers» хоккейн багийн төвийн тоглогч. Биеийн өндөр: 1,8 м, жин: 88 кг. Түүний ярих дуртай зүйл: «Хоккей тоглох ямар вэ хэмээн хүмүүс надаас асуудаг. Хариуд нь: Та хурдтай гүйж явна гэж төсөөл дөө. Таныг тал бүрээс чинь цохиж байна. Та явдал дундаа тэдэнд хариу цохилт өгөх ёстой биз дээ. Энэ улиралд 82 тоглолт хийлээ. Овоо ядарч байна ». (Richard Phibbs)




16. Хосе Баутиста: 31 настай. Бейсболын «Toronto Blue Jays» багийн баруун гарын тоглогч. Биеийн өндөр: 1,8 м, жин 86 кг. Түүний ярих дуртай зүйл: «Намайг бейсбол тоглож байхад хүмүүс намайг том гартай хэмээн боддог байх гэж бодоход зугаатай байдаг». (Peter Hapak)




17. Морис Жонс-Дрю. 27 настай. Америкийн хөл бөмбөгийн «Jacksonville Jaguars» багийн хамгаалагч. Биеийн өндөр: 1,7 м, жин: 94 кг. Түүний ярих дуртай зүйл: «Би Халк болон Төмөр хүн хоёрын эрлийз». (Francesco Carrozzini)




18. Ронда Раузи. 25 настай. Тулааны холимог урлагийн дэлхийн аврага. Биеийн өндөр 1,6 м, жин 61 кг. Түүний ярих дуртай зүйл: «Намайг сургуульд сурч байхад тулааны урлаг эршүүд болгосон. Би 16 настайдаа үлдтэй, муухай хэлбэртэй чихтэй байсан. Хүмүүс миний гарыг хараад шоолдог байв. Тэгээд «Эршүүд Мисс» гэж нэрлэдэг байв. Хожим нь энэ хүмүүс хичнээн тэнэг байсныг ойлгосон. Би үзэсгэлэнтэй шүү». (Peggy Sirota)




19. Ронда Раузи «Би жү-догоор хичээллээд 15 жил болж байна. Барилдана гэдэг бол үсээ самнахтай л адил». (Peggy Sirota)




20. Майк Смит. 46 настай. Морин уралдааны тамирчин. Биеийн өндөр: 1,6 м, жин: 52 кг. Түүний ярих дуртай зүйл: «Морь унаж явахад эмээл дээрээ нэг сантиметр хөндийрч өвдөгөөрөө сөхөрч сууж байгаа мэт болдог. Хэрэв хурдтай яваа морин дээр суух гээд оролдоод үзвэл газар унана шүү ». (Martin Schoeller)




21. Кэндис Паркер. 26 настай. Америкийн эмэгтэй сагсан бөмбөгийн «Los Angeles Sparks» багийн довтлогч. Биеийн өндөр: 1,9 м, жин 79 кг. Түүний ярих дуртай зүйл: «Хамгийн сүүлд 2009 онд миний зураг сэтгүүлийн хавтсан дээр байхад би жирэмсэн байсан. Миний биеийн хэлбэр ингэж өөрчлөгддөг юм гэж бодоход сайхан байсан». (Ture Lillegraven)




22. Уолтер Дикс. 26 настай. АНУ-ын хурдан гүйлтийн тамирчин. Биеийн өндөр: 1,7 м. Жин: 88 кг. Түүний ярих дуртай зүйл: «Спортын аль ч төрөлд гэмтэл авах магадлал өндөр. Би тун таагүй үед гэмтэл авсан». (Olugbenro Ogunsemore)




23. Уолтер Дикс: «Олимпийн 100 метрийн гүйлтийн хагас шигшээ тоглолт дөхөх тусам миний баруун талын тавхайн шөрмөс улам хатуураад байсан. Их таагүй зүйл байсан. Дасгалжуулагч дээрээ хурдан очиж энэ юу болоод байгааг асуух хэрэгтэй байсан. Үүнийг үргэлжлүүлбэл ноцтой гэмтэл болж хувирна гэдгийг тэмцээний дараа мэдсэн». (Olugbenro Ogunsemore)




24. Даниэла Гантухова. 29 настай. Теннисчин. Биеийн өндөр: 1,8 м, жин: 62 кг. Түүний ярих дуртай зүйл: «авьяас залхуурлаас нэг алхамын зайд байдаг гэлцдэг. Би энэ үгийг 12 настайдаа нэг номноос уншсан. Энэ үед залхуурахгүй хэмээн өөртөө бат хэлсэн». (Jeff Lipsky)




25. Оксана Мастерс. 23 настай. Паралимпийн сэлүүрт завины спортын тамирчин. Биеийн өндөр: 1,7 м, жин 56 кг. Түүний хэлэх дуртай зүйл: «Би Украины өнчин хүүхдийн асрамжийн газар өссөн. Тэнд хоол унд муу өлсдөг байсан. Иймээс одоо хүртэл хоолгүй хэдэн өдөр ч явж чадна. Хүмүүс бид ухаанаараа өлсгөлөнг удирдаж сурах хэрэгтэй. Миний хувьд хоол хүнс гэдэг бол хамгийн нарийн асуудлын нэг». (Martin Schoeller)




26. Оксана Мастерс: «Надад сэлүүрдэхэд зориулсан тусгай протез байхгүй. Миний протез компьютерын чипүүдээр тоноглогдсон. Нэг ширхэг нь 100,000 долларын үнэтэй. Би зээлийн үнийг нь ээжийнхээ хадгаламжаар төлдөг. Би чипнүүдээ Ламборжини хэмээн нэрлэдэг. Миний ламборжинүүд норох ёсгүй». (Martin Schoeller)




27. Эштон Итон. 24 настай. 10 төрөлтийн тамирчин. Биеийн өндөр 1,8 м, жин 83 кг. Түүний ярих дуртай зүйл: «10 төрөлт бол спортын хүнд төрөл. Энд спортын бүх төрөл багтана». (Carlos Serrao)




28. Эштон Итон: «Уртад харайдаг хүмүүс дасгал хийхдээ баскетбол тоглодог. Бид цагирагны яг доор зогсоод түүн рүү бөмбөг оруулах гэж оролддог. Энэ маягаар байх юм бол онцгүй. Гэхдээ практикийн хувьд аятай байж болох юм». (Carlos Serrao)




29. Тим Мохаус. 33 настай. АНУ-ын туялзуур жадан спортын тамирчин. Биеийн өндөр 1,8 м. Жин 90 кг. Түний ярих дуртай зүйл: «Туялзуур жадан спортын тамирчдын эрхий болон долоовор хурууны хоорондын булчин туялзуур жад барьсаар байгаад хачин хэлбэртэй болсон байдаг. Энэ булчин тулалдахад их хэрэгтэй». (Peter Hapak)




30. Анна Тунниклиффе. 29 настай. Дарвуулт онгоцны спортын тамирчин. Биеийн өндөр: 1,6 м, жин 66 кг. Түүний ярих дуртай зүйл: «Дарвуулт онгоцны спортын хувьд булчин шөрмөсөө болж өгвөл боломж гарсан үед сайн амрааж байх явдал хамгийн чухал. Ингэснээр эрч хүчээ хадгалж чадна». (Steven Lippman)




31. Анна Тунниклиффе: «Далайд дарвуул руу үлээж буй салхины эсрэг зүгт хөшүүрэг мэт байх хэрэгтэй. Өөрийнхөө биеийг өсгийд чинь бэхлэгдсэн уяанаас чанга зуурч тэгш байлгах ёстой. Таны дөрвөн мөч хүчилсэн байх тул бие тань ч бүхлээрээ бас адилхан тийм болно ». (Steven Lippman)




32. АНУ-ын волейболын эмэгтэй шигшээ баг дэлхийд дээгүүр жагсдаг учир нь энэ багт өндөр гуалиг, хүчтэй тамирчид байдгийнх. 2011 онд энэ баг 43,5% -ийн цохилтонд орж байв. Тус багийн найдвар болсон 7 тамирчин Олимпиас алтан медаль авана хэмээн найдаж байна. (Art Streiber)




33. Дестини Хукер. 24 настай. Биеийн өндөр 1,9 м, жин 72 кг. Түүний ярих дуртай зүйл: «Би 3 метр хүртэл харайж чадах учраас баскетболыг хөнгөхөн тоглож чадна гэсэн үг. Намайг «Гажет байцаагч» хэмээн нэрлэдэг. Учир нь би хамгийн хэцүү нөхцөлд ч цохилт хийж чадна ». (Art Streiber)




34. Меган Ходж. 23 настай. Биеийн өндөр1,9 м, жин 79 кг. Түүний ярих дуртай зүйл: «Бидний биеийн байрлал янз бүр тул биес ч өөр. Манай багт том, жижиг, тарган туранхай бүгд бий. Яг л хөл бөмбөгт байдаг шиг». (Art Streiber)




35. Алиша Глас. 24 настай. Холбон тоглогч. Биеийн өндөр 1,8 м, жин 71 кг. (Art Streiber)




36. Стэйси Сикора. 35 настай. Баруун гарын хамгаалагч. Биеийн өндөр 1,7 м, жин 59 кг. Түүний ярих дуртай зүйл: « Өнгөрсөн жил би Бразилид автобусаар аялаж байхдаа автын аймшигтай осолд орсон. Тарх гэмтсэн тул гурван өдөр коомын байдалд байсан. Эмч нар ийм гэмтэл авсан хүн удаан хугацаанд сэргээн засах эмчилгээ хийлгэдэг. Гэтэл намайг волейбол тоглоод явж байхад гайхаж байсан». (Art Streiber)

6
таалагдаж байна

3
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()