Алдарт ногоон нуур

Одоо танд танилцуулах гэж байгаа “Ногоон нуур” бол замгаар бүрхэгдэж, бохирдсон устай болохоороо “ногоон” гэдэг нэртэй биш, харин цэвэр тунгалаг усан доороо номин ногоон ургамалтай ер бусын болохоороо ийм нэртэй болсон нуур юм. Эндэхийн усны төвшин нь заримдаа 8 метр болдог бөгөөд 30 метр гарантай талбайг эзэлдэг байна. Энэ л үед нь энэхүү нуурт очиж, цэвэр тунгалаг ус болон усан доорхи гайхамшигт үзэмжийг нь тольдох нь жуулчин бүрийн хийх ёстой зүйл ажээ. Ногоон нуур (Green lake) нь Австрийн Трагос (Tragos) тосгоноос холгүйхэн орших Hochschwab уулын дэргэд оршдог байна.

Алдарт ногоон нуур
Хит кинонууд 50% хямдарлаа!
Хаах
Сурталчилгаа





Энэхүү нуур нь Дэлхий дээрхи хамгийн ховор бөгөөд үзэсгэлэнтэй байгалийн үзэгдлүүдийн нэг юм. Өвлийн улиралд энэ хавийн байгаль нь бусад мянга мянган нуурстай яг ижилхэн байдаг. Харин зуны улиралд бол уулсын гайхамшигт үзэмж бүрдсэн хамгийн гайхалтай ногоон хүрээлэн бий болдог учраас хүмүүс хотын шуугианаас зугтан, ийш ирж амардаг байна. Нуурын хамгийн гайхалтай зүйл нь усан доторхи модон сандал дээгүүр загас хөвж, ёроол нь ногоон өвс, цэцэгсээр дэвсгэрлэсэн байдаг ажээ.



Моддын ишэнд наалдсан агаарын бөмбөлгүүд нь солонгын долоон өнгөөр гэрэлтэнэ. Модод, гүүрс, өвс ургамал нь нийлээд үлгэрийн гэмээр усанд доор орших газар дээрхи ертөнцийг бий болгох ажээ. Ногоон нуур нь номин ногоон орчин, талст тунгалаг усаараа алдартай. Нуур нь далайн төвшнөөс 776 метрийн өндөрт орших уулсын дунд оршдог бөгөөд цас хайлах цагаар 11 метр гүн устай болдог байна. Хүний хөл хүрээгүй уулсын цагаан цас хайлахдаа нуурын усыг улам тунгалаг болгодог. Усны хэм нь 8-4 градус цельсийн хооронд хэлбэлздэг байна.





































Видео.




8
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()