Нэгэн бүсгүйн ер бусын аргаар турсан түүх

2012-07-21, 03:50
91,540

Илүүдэл жин энэ цагийн шүдний өвчөн болсон гэдэгтэй хэн ч маргахгүй. Тиймээс ч илүүдэл жингээсээ салахыг хүссэн уншигчиддаа урам зориг өгөх үүднээс бид гайхалтайгаар турж чадсан хүмүүсийн урам зориг оруулам түүхүүдийг хуваалцдаг билээ. Энэ удаад төрсөн цагаасаа хойш илүүдэл жинтэй байсан бөгөөд 14 настайдаа 105 кг-тай байсан хэдий ч нас бие гүйцсэнийхээ дараа ер бусынаар турж, загвар өмсөгчөөс дутахааргүй биетэй болсон Татьяна Рыбакова хэмээх бүсгүйн дэлгэрэнгүй түүхийг хүргэж байна.

Нэгэн бүсгүйн ер бусын аргаар турсан түүх
Хаах
Сурталчилгаа


 
14 настайгаасаа хойш тэрээр байж болох бүх хоолны дэглэмийг туршиж байсан боловч нэг нь ч үр дүнд хүрээгүй байна. Ганц хоёр кг жин хассан ч хэдхэн хоногийн дараа эргээд л урьдны хэвэндээ ордог байжээ.


 
Охин бүр цөхрөнгөө бараад байхдаа нэг өдөр өөрийгөө толинд харжээ. Тэгээд: “Амьдралаа бүхэлд нь өөрчилж, гоолиг биетэй болохыг гол зорилгоо болгоно.”- гэж өөртөө хатуу амласан байна. Түүний тэвчээр, уйгагүй хөдөлмөрт жирийн хүмүүс бол атаархаж л болно. Учир нь тэрээр олон жилийн турш өдөр бүр спорт клубт тасралтгүй хичээллэн, хоолны дэглэм зохиогчдын гаргасан зөв хооллолтын хатуу графикийн дагуу хооллож, биедээ нэг ч калори илүү хураахгүйг хичээж иржээ.


 
Хөдөлмөрийн үр дүн нь түүнийг удаан зовоолгүй ирж, өдрөөс өдөрт илүүдэл жин нь хасагдан, улам тачаангуй биетэй болсоор байжээ. Үнэхээр мундаг бүсгүй байгаа биз? Угийн царайлаг бүсгүй маань өнөөдөр хүрээлэн буй залуусаа өөрийн гоолиг, тачаангуй биеэрээ хуулируулж, өөртөө бүрэн сэтгэл хангалуун амьдардаг болжээ.


 
Ингээд өөрийгөө өөрчилж, илүү калориос татгалзан, биеэ дайчилж чадсаныхаа ачаар ер бусын үр дүнд хүрсэн залуу бүсгүйн түүх энэ байлаа. Иймэрхүү тэвчээртэй хүмүүст толгой бөхийн хүндэтгэхгүй гээд яах билээ.











































NULL

NULL

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()