Гайхамшиг үнэхээр тохиолддог

Нэг нас, хоёр сартай байхад нь Алиса Лоусон охиныг эмч нар амьд гарах найдваргүй хэмээн оношлоод байжээ. Менингит, инсульт болон бөөрний дутагдлаас болж тэрээр Английн Скантроп хотын эмнэлэгт зөвхөн амь тэтгэгч аппаратнуудын тусламжтайгаар амьсгалах төдий байсан аж. Эмч нар түүнийг аль хэдийнэ хальсан, гагцхүү бие нь л аппаратны тусламжтайгаар ургамал адил амьсгалах төдий байсаар байгаа гэж үзэж байжээ. Эцэг эх нь бүр нэгэнт л охиноо алдахаар болсон тул эд эрхтнүүдийг нь бусдын амийг аврах донор болгохыг зөвшөөрөөд байжээ. Охиныг хиймэл амьсгалын аппаратнаас салгах шийдвэр гарсан байв. Эрхтэн шилжүүлэх мэс засалчид харин хажуу өрөөнд нь бэлтгэлээ базаагаад зогсож байжээ. Гэтэл...

Гайхамшиг үнэхээр тохиолддог
Киногоо үзээд бэлгээ аваарай!
Хаах
Сурталчилгаа



Охиныг аппаратнаас салгах өдрийн орой эцэг эх нь Алисагийн өрөөнд орж, охинтойгоо хамт сүүлчийн шөнийг хамт өнгөрүүлжээ. Ээж Женнифер нь тэр орой охиныхоо үргэлж дурладаг байсан агаарын бөмбөлгийг авч очсон байна. Ээжийнх нь хэлснээр тэр шөнийн дараа бүх зүйл манан дунд өрнөх мэт бүрхэг балархай санагдаж байжээ. Өглөөгүүр эмч нар ирж, охиных нь аппаратнуудыг салгах үед тэрээр ухаан алдахын наагуур болсон байна. Тэр үеэр эмч нар охинд нь морфин тарихаар залгажээ.

Женниферт энэ бүхэн нэг л худлаа санагдсан байна. Тэрээр шөнийн турш охинтойгоо зогсоо зайгүй юм ярьж, бүгдээрээ охиндоо хайртай гэдгийг ахин дахин хэлжээ. Тэрээр охиноо ухаангүй хэвтэж байгаа боловч хаа нэгтэйгээс ээжийгээ сонсож, ойлгож байгаа гэдэгт итгэж байж.

Зураг дээр аппаратнаас салгасан охиноо тэврэн үнсэж буй Женниферийг харуулжээ. Женнифер хожим нь хэлэхдээ: “Охиноо тэврэхэд тэр маань маш дулаахан, бас дэндүү дотно байсан. Би охиноо тэвэрч байхдаа сүүлчийн удаа тэвэрч байна гэдэгтээ үнэхээр итгэж чадахгүй байсан. Алиса маань зүгээр л унтаж байгаа юм шиг санагдаж байсан.”- гэжээ.



Дараа нь сувилагч орж ирээд, охины эд эрхтнүүдийг өөр хүнд шилжүүлэн суулгах шаардлагагүй болсныг хэлжээ. Түүний араас эмч орж ирээд, охиныг нь мэс заслын өрөөнд оруулсны дараа тэрээр өөрөө амьсгалж чадаж байсан нь шилэн хананы цаанаас харагдсаныг хэлсэн байна.

Өнөөдөр Алиса 3 нас хүрсэн. Энэхүү ер бусын үйл явдал нь 2010 оны 3-р сард болжээ. Хүнд өвчний дараа охин зүгээр л нэг эдгэрчихсэнгүй. Яг л ахин эхийн хэвлээс гарсан нярай хүүхэд шиг асаргаа сувилгааг шаардаж, толгойгоо ч даахаа больсон байв.



Алиса эдгэрснээсээ хойш төрсөн цагаасаа эхлэн сурч мэдсэн зүйлээ бүгдийг  эхнээс нь сурах шаардлагатай болсон байна. Бас нэг хөл нь өвддөг болжээ. Алисаг одоо гал тогоондоо гүйн орж ирээд, тэжээмэл гөлгөө хошуун дээр нь үнсэхэд ээж нь охиных нь амийг аварсан хагацлын үнсэлтээ эргэн дурсдаг байна.

Өнөөдөр Алиса амьд сэрүүн бөгөөд гурван настай бяцхан охины цовоо аалиараа эцэг эхээ баярлуулсаар байна.

Алиса (ээжийнхээ өвөр дээр суусан нь) болон түүний эгч (баруун гар талынх нь).




52
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()