Булшны чулуун үндэстэй мод

2012-07-31, 22:07
15,840

Лондонгийн Сент-Панкрас хэмээх эртний сүм нь булшны чулуудтай “хамт ургасан” модоороо алдартай газар юм. Урьд өмнө нь энэхүү сүм нь маш том талбайг эзэлсэн оршуулгын газартай байжээ. Гэтэл соёл иргэншлийн шуурга эртний сүмийг ч тойрч гараагүй учраас оршуулгын газар байсан талбай дээр нь төмөр зам татах хэрэгтэй болжээ. Сүмийн захиргаа нь газраа төмөр зам босгох үүрэг хүлээгсдэд өгөхийг зөвшөөрсөн боловч булшнуудыг яахаа мэдэхээ байжээ. Ингээд энэ бохир ажлыг залуу хүү Томас Харди-д даатгасан байна. Дашрамд дурьдахад Томас Харди нь ирээдүйд маш алдартай зохиолч болсон билээ. Томас нь үхэгсдийн шарилтай хүндэтгэлтэй харьцах замыг сонгож, тэднийг өөр оршуулгын газар, ахин оршуулсан байна. Харин булшны чулуудыг яахаа мэдэхгүй хэсэг эргэлзжээ. Ямар Темза мөрөнд живүүлэлтэй нь биш. Тэгээд Харди нэгэн мэргэн санаа олсон нь нэгэн зулзган модны эргэн тойронд бүх булшны чулуудыг суурилуулах байв. Мод байгалийн жамаараа урган томрохдоо ойрхон байсан олон чулууг ишиндээ шингээж, үлдсэнийг нь бүдүүн үндсээрээ бүчин авчээ. Одоо энэхүү мод нь орон нутгийн жуулчдын соронзнуудын нэг төдийгүй Томас Харди-гийн дурсгалт газар болсон байна. Булш ухах ажлыг чамд даалгалаа ч түүнийг жинхэнэ гайхамшиг болгож чадах эсэх нь зөвхөн чамаас л шалтгаална гэдгийг харуулсан хүний ер бусын ажлын үр дүнтэй одоо бүгдээрээ танилцацгаая.

Булшны чулуун үндэстэй мод




























1
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()