Хамгийн урт үстнүүдийн тосгон

2012-08-02, 22:43
19,492

Хятад улсын нутаг дэвсгэр дээр байрладаг Huangluo тосгон нь 82 мод газрыг эзэлдэг байна. Huangluo нь хятадын эртний тосгонуудын адилаар маш үзэсгэлэнтэй байгальтай бөгөөд эртний өвөрмөц уламжлалуудыг хадгалан иржээ. Энэ тосгонд жуулчид цуглардагийн хамгийн гол шалтгаан нь хүн ардынх нь олон өвөрмөц уламжлалаас гадна ер бусын урт үстэй эмэгтэйчүүд нь юм байна. Huangluo тосгон нь “Хамгийн урт үстэй тосгон” гэсэн нэртэйгээр Гиннесийн номонд данстай ажээ. Тосгоны эмэгтэйчүүдийн үсний дундаж урт нь 1.7 метр бөгөөд хамгийн урт нь 2.1 метр үстэй байдаг гэнэ.

Хамгийн урт үстнүүдийн тосгон







Huangluo– гийн эмэгтэйчүүдийн амьдралд хамгийн чухал үүрэгтэй байсаар ирсэн зүйл бол Үс нь юм. Хэдхэн жилийн өмнө энэ тосгонд үсээ задгайлсан эмэгтэйг эр нөхөр болон хүүхдүүдээс нь өөр хүн харах эрхгүй байжээ. Түүнчлэн залуу бүсгүйн үсийг зөвхөн нөхөр болох эр нь хуримын шөнөдөө л задгай байхыг нь харах эрхтэй байсан аж. Энэ дүрэм журам нь 1987 онд халагдсанаар тосгоны бүсгүйчүүд хилэн хар үсээ хэн болгонд бахархалтайгаар харуулах болсон байна.



Huangluo-гийн бүх эмэгтэйчүүд уртаас урт хар үстэй байдаг боловч тэд үсээ өөрийгөө илэрхийлсэн хэлбэрээр янзалдаг байна. Жишээ нь үсээрээ толгойгоо зүгээр л тойруулан боосон байвал нөхөртэй боловч хараахан хүүхэд гаргаагүй эмэгтэй гэсэн үг. Харин толгойгоо үсээрээ ороохдоо духныхаа дээр томбойлгосон байвал нөхөр хүүхэдтэй эмэгтэй гэж ойлгож болно. Үсэн дээрээ алчууртай эмэгтэй бол заяаны ханьтайгаа хараахан учраагүй болохоо илтгэж байгаа нь тэр. Huangluo тосгоны бүх эмэгтэйчүүд, нийгмийн анги давхрага, гэр бүлийн байдал, наснаасаа үл хамааран будаа угаахад зориулан чанасан усаар толгойгоо угаадаг байна.



Тосгоны эмэгтэйчүүд урт удаан нас, аз жаргал, эд баялгийг бэлэгдэж ийм урт үстэй байдаг ажээ. Үс нь урт байх тусмаа аз жаргал нь их байна гэж тэд үздэг байна.



Видео.




Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()