Дэлхий дээрх сонирхолтой баримтууд

2012-08-03, 23:17
28,867

Энэ дэлхий дээр маш олон сонирхолтой, хачирхалтай зүйлс болдог. Жишээлбэл, Хүний биеийн хамгийн хүчтэй булчин юу болох?, Тайвшруулах бэлдмэл ямар үр дагавартай болохыг та мэдэх үү? Тэгвэл эдгээр болон бусад зарим нэгэн сонирхолтой баримтуудын талаар мэдэж авцгаая.

Дэлхий дээрх сонирхолтой баримтууд
Хаах
Сурталчилгаа



Хэл бол хамгийн хүчтэй булчин
Хүний биед маш олон булчингууд байдаг. Эдгээр булчингуудын аль нь илүү хүчтэй талаар хэлэхэд хэцүү билээ. Хэлэнд нийтдээ 4 булчин байдаг бөгөөд зүрхийг хамгийн хүчтэй гэхээсээ илүү хамгийн хатуужилтай булчин хэмээн нэрлэдэг. Өвдөг болон ташааг холбодог Sartorius хэмээх булчин бий. Энэ нь хүний биений хамгийн урт булчин юм. Эдгээр булчингуудын хүчтэй байх, хэр урт байх нь тухайн хүний биеийн онцлог болон бэлтгэл хийх байдлаас нь шалтгаалан өөр өөр байдаг.




Үе мөчүүд яагаад дуугардаг вэ?
Үе мөчүүд дуугарах нь энгийн үзэгдэл билээ. Хүний биеийн том үе болох өвдөгний үе дуугарах нь элбэг байдаг. Зарим хүмүүс гарынхаа үеүүдийг дуугаргадаг. Энэ нь заримдаа таагүй мэдрэмж төрүүлдэг. Үүнийг үе мөчний үрэвсэлтэй холбон тайлбарладаг байна.
 
Гэсэн хэдий ч үе мөч дуугарах нь үе мөчний үрэвсэлтэй ямар ч холбоогүй. Хэрвээ та байнга үеүүдээ дуугаргадаг бол энэ нь үе мөч сулрах аюулд хүргэх бөгөөд үе мөчний эргэн тойронд байдаг шингэн бодистой бөмбөлөгүүд хагарна.




Биенд орсон бууны сумыг шууд гаргах хэрэгтэй юу?
Дайн байлдаантай кинонд гол баатрууд нь ихэвчлэн бууны суманд өртөж түүний биенээс тухайн сумыг гаргаж авах хэрэг гардаг. Өвчин намдаах зорилгоор архи, виски зэргийг уулгадаг. Харин заримдаа бүс, тэлээг аманд нь зуулгаж ариутгасан хутгаар сумыг гаргаж авах үйл явц эхэлдэг байна.

Үүнээс харахад биенд сум нэвтэрмэгц авах нь амь насыг нь аврахад зайлшгүй шаардлагатай мэт санагддаг. Үнэн хэрэгтээ эмч нар сумыг тийм ч аюултай зүйл гэж үздэггүй юм байна. Харин сум гол судас, үе мөч эсвэл нугасанд нэвтэрсэн байвал яаралтай гаргаж авах хэрэгтэй.

Бас нэг аюултай зүйл нь тугалганд хордож болох юм. Сум зөөлөн эдэнд нэвтэрсэн бол түүний хор хөнөөл нь арай бага байдаг. Учир нь зөөлөн эд нь ширхэгт бүрхүүлээр бүрхэгдсэн байдаг. Гэвч сум үений ойролцоо удвал хордох аюул их байдаг байна.




Тайвшруулах бэлдмэл
Кинонд ихээр гардаг зүйлийн нэг бол “тайвшруулах бэлдмэл” юм. Энэхүү бэлдмэл нь төв мэдрэлийн системийг тайвшруулдаг байна. Тайвшруулах бэлдмэлийг хэрэглэсний дараа хүн нойрмог мансуурлын байдалтай болдог боловч бүр олон жилийн өмнө мартагдсан мэдээллээ ч эргэн санаж чаддаг. Хамгийн сонирхолтой нь бэлдмэлийг хэрэглэсний дараа тухайн хүнээс заавал үнэнийг сонсож чадна гэсэн найдвар байхгүй. Хэдийгээр тухайн хүн мансуурлын байдалтай байх боловч өөрийгөө хянах чадвараа алдаагүй байдаг учир худлаа ч ярьж болох юм. Тэд эмх замбараагүй ярьдаг учраас үнэн яриа, худал яриаг ялгаж салгахад бэрхшээлтэй.




Гэмт хэрэгтнүүд хохирогчидоо хэрхэн ухаан алдуулдаг вэ?
Зарим нэг киноноос харахад гэмт хэрэгтэн хохирогчийн нүүрийг нэг даавуугаар дарахад хохирогч ухаан алдаж унадаг. Тэд ихэвчлэн хлороформ хэмээх эфирийн тостой бэлдмэлийг ашигладаг. Тэгвэл яагаад энэхүү бэлдмэлийг эмнэлэгт өвчин намдаах, ухаан алдуулах зорилгоор хэрэглэж болохгүй гэж?

Хлороформыг ХIХ зууны үеэс эхлэн ухаан алдуулах зорилгоор хэрэглэдэг байжээ. Гэвч хурдан үйлчилдэггүй бөгөөд хэд хэдэн муу талтай. Жишээлбэл: Дотор эвгүй оргих, арьсан дээр юм туурах, сэтгэл санааны таагүй байдал гэх мэт.

Эфирийг XVI-р зууны үед гаргаж авжээ. Ухаан алдуулахаас гадна хлороформыг амьсгаа давхцах өвчний үед хэрэглэдэг байсан.




Их идсэнээс болж гэдэс хагарах уу?
Энэ бол үнэн, худал хоёр талтай зүйл. Хэт их идсэний дараа гарах муу үр дагавар нь хэт таргалалт юм. Ховорхон тохиолдолд хэт их идсэнээс болж ходоод хагарах нь бий. 2003 онд Legal Medicine хэмээх сонинд энэхүү хачирхалтай нийтлэл гарчээ. 49 настай нэгэн залуу хэт их идсэнээс болж ходоод нь хагарсан байна.




Нүдний оч хаанаас гардаг вэ?
Зөвхөн кинонд ч бус бодит амьдрал дээр ч гэсэн хэт чанга цохилт мэдрэхэд нүднээс оч гардаг. Учир нь таны толгой руу цохиход тархи хөдөлгөөнд ордог байна.Үүнээс болж нүднээс оч гардаг гэнэ. Ихэнхидээ дагз эсвэл гавлын хажууд тал руу цохиход ийм мэдрэмж төрдөг байна.




Даарснаас болж ханиад хүрэх үү?
Хүмүүсийн бодлоор даарах, хүйтэн бороонд норох, сэрүүн өдөр орой унтахдаа онгорхой цонхтой байх нь ханиад хүрэх эх үүсвэр хэмээн үздэг. Үнэндээ бол эдгээр фактууд нь хүний биений дархлааг муутгаснаар вирус үүсэх нөхцлийг бүрдүүлдэг байна. Бороонд норсноос илүү ханиадтай хүнтэй харьцсан тохиолдолд өвчин тусах магадлал нь илүү өндөр байдаг. Нэмж хэлэхэд ханиадыг антибиотокоор эмчлээд үр дүнд хүрэхгүй л болов уу. Антибиотикийн ихэвчлэн бактерийн гаралтай өвчинд хэрэглэдэг.




Лууван идвэл хараа сайжрах уу?
Лууванг шидтэй ногоо гэж ярьдаг. Дэлхийн Хоёрдугаар дайны үед Британийн Агаарын нисэх хүчний цэргүүдийн байг гарамгай бууддаг болжээ. Үүний нууц нь гэвэл тэд лууван их хэмжээгээр хэрэглэх болсон аж. Хэдийгээр лууван витаминА ихтэй хүний хараанд сайнаар нөлөөлдөг ч витаминА хэт ихдвэл сохрох, жин хасагдах, толгойны өвчтэй болох зэрэг аюултай.




Кофе болон толгойны өвчин хоёрын хамаарал
Кофе толгойны өвчнийг намдаадаг гэсэн баримт байдаг. Үүнд кофеин чухал үүргийг гүйцэтгэдэг. Кофеин нь судасны нарийсалтыг багасгадаг бөгөөд эмийн найрлаганд ч багтдаг. Мөн кофе сэргээх, ядаргаа тайлах үйлчилгээтэй. Гэвч 1-3 цагийн дараа энэ бүхэн эргэж ирдэг. Кофег их хэмжээгээр хэрэглэдэг хүмүүст судалгаа хийхэд тэд ихэнхидээ нойрмог, ууртай, хэт мэдрэмтгий болсон шинж тэмдэг илэрчээ.




Гар, хөлийн үзүүр яагаад хөшдөг вэ?
Гар, хөлийн үзүүр дээр даралт учруулах, цус багадах, сахар эсвэл үчилтөрөгч дутагдах үед хүний биеийн үзүүрүүд хөшдөг байна. Зарим нэг мэдрэл гэмтэж дээрх бодисуудыг дамжуулж чадахаа больдог. Гэвч зарим нь их эрчимтэй болж өвдөх, даарах, халууцах гэх мэт мэдрэмжүүд төрдөг. Бие махбодь ийм байдлаар хөшсөн хэсгүүдээ хөдөлгөх хэрэгтэй хэмээн дохио өгдөг байна. Хэрвээ та ямар нэг арга хэмжээ авахгүй бол энэхүү мэдрэмж нь улам ихсэх болно.




Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()