“Сайгон дахь ял” -гэрэл зургийн түүх

“Сайгон дахь ял” хэмээх дэлхийд алдартай гэрэл зураг нь Вьетнамын дайны үед авагдсан бөгөөд зурагчин нь энэхүү гэрэл зургаараа маш олон шагнал авсан юм. Жишээ нь, 1968 онд “World Press Photo”-ийн шилдэг гэрэл зургаар шалгарч байжээ. Харин одоо та бүхэндээ энэхүү алдартай гэрэл зураг нь нийгмийн уур амьсгалыг хэрхэн өөрчилж байсанаас гадна, хувь хүмүүсийн амьдралд ямар хор уршиг учруулж байсан тухай сонирхолтой түүхийг өгүүлье.

“Сайгон дахь ял” -гэрэл зургийн түүх
Дараагийн үед тавтай морил
Хаах
Сурталчилгаа



Америкийн гэрэл зурагчин Эдди Адамс (Eddie Adams, 1933-2004) нь энэхүү зургуудийг даржээ. Адамсаар америкийн олон төрийн тэргүүнүүд болон одод гэрэл зураг даруулж, түүний зургууд томоохон сэтгүүл, сонинд хэвлүүлж байсан ч “Сайгон дахь ял” -зургаараа дэлхийд алдартай болсон байна.

Гэрэл зурагчин. Эдди Адамс
www.caak.mn

Өөрийн хамгийн алдартай зургаа тэрээр 1968 оны 2-р сарын 1-нд даржээ. Энэ үед тэрээр Сайгонд байсан бөгөөд Хойд Вьетнамчууд төв рүү довтолжээ. Тэдний эсрэг Америкчүүд болон өмнөд Вьетнамчууд байсан байна.

www.caak.mn

Адамс буддын сүмийн төлөөх тэмцэл дөнгөж дууссан Хятадын тосгонд очжээ. Вьетнамын хоёр усан цэрэг нэгэн залууг голдоо хийн авч явж байгаа нь түүний анхаарлыг их татсан байна. Адамс тэднийг ажиглаж байтал Вьетнам цэргүүд залууг генерал Нгуен Нгок Лоанд аваачиж өгөхөд Лоан түүнийг шууд буудан хороожээ. Энэ дүр зургийг Адам хальсан дээр буулгаж чадсан байна.

www.caak.mn

Энэ бол “Сайгон дахь ял” хэмээх гэрэл зураг. Сонины нүүрэнд хэвлэгдэж Америкчүүдийн Вьетнамын дайнд хандах хандлагыг өөрчилсөн бүтээл юм.

www.caak.mn

Тухайн үед Адамс бусад сэтгүүлчдэд хэлэхдээ: “Би зорилго биелүүлж, ирсэн зүйлээ авч чадсан” -хэмээжээ. Гэвч хожим нь тэр хэлсэн үгэндээ харамсаж, “Би аллагын хэргийг харуулснаараа мөнгө авсан. Хоёр хүн амиа алдаж, харин би мөнгө авсан” –хэмээн дурсан ярьдаг.

www.caak.mn

Эдди Адамс “Таймс” сэтгүүлд: “Генерал Вьетнам залууг буудаж алсан бол, би генералыг зургаараа алсан. Зураг бол дэлхийн томоохон зэвсэг юм. Гэхдээ зарим зураг худал байдаг бөгөөд хүмүүс түүнд итгэдэг” -хэмээн нийтэлсэн байна.

www.caak.mn

1968 оны эхээр Сайгоны төлөөх тэмцэлд генерал Лоан (залууг буудсан хүн) өөрөө гар бие оролцсон боловч хөлөндөө шарх авч, Австрали явах болсон байна. Адамсын нийтэлсэн зурагнаас болж Австралид түүнд эмчилгээ хийхгүй хэмээн татгалзсан учраас тэрээр АНУ-ын эмнэлэг рүү хүргэгджээ. Удаан хугацааны туршид эмчилгээ хийлгэж чадаагүй учир түүний хөлийг тайрсан байна. Ингээд тэр дайны талбарт дахин гарж чадаагүй юм.

www.caak.mn

Энэ бүхний дараа Лоан гэр оронгүй, өнчин хүүхдүүд, ядууст туслаж эхэлсэн байна. 1975 онд тэрээр Америкчуудаас түүнийг Сайгон-аас гаргаж өгөөч гэж хүсэхэд тэд мөн л татгалзсан байна. Хожим нь тэр гэр бүлийнхээ хамт АНУ-руу цагаачилж чадсан бөгөөд Америкт ирээд Лоан Виргин мужид байрлан тэндээ пицца зардаг газар ажиллуулж байжээ. 1991 онд түүний талаар улс орон мэдэж эхлэхэд, түүнийг дайны гэмт хэрэгтэн гэсэн шалтгаанаар Америкаас хөөх саналыг тавьжээ. Хэдийгээр түүнийг  хөөгөөгүй ч бизнес нь дампуурчээ. Пиццаны газрын ханан дээр үл мэдэгдэх хүмүүс “Чамайг хэн гэдгийг чинь бид мэднэ” -гэж бичсэн байдаг байж. Энэ мэтээр генерал Лоаныг нийгмийн үзэн ядалт заналхийлэл насан туршид нь дагаж байжээ.

www.caak.mn

Лоаныг Америкт амьдарч байхад гэрэл зурагчин Адамс нь генерал Лоанаас болон түүний гэр бүлээс уучлалт хүсчээ. Учир нь Адамсын дарсан гэрэл зурагнаас болоод Лоаны амьдрал ийнхүү өөрчлөгдөж доройтсон юм. Генералыг нас барсны дараа тэрээр: “Энэ залуу бол баатар хүн. Бид түүнийг алдсандаа уйлах ёстой. Түүний талаар хэн ч юу ч мэдээгүй байхад тэр ингээд явсан нь харамсалтай” -гэж бичсэн байна.

www.caak.mn

Адамс “Сайгон дахь ял” зургаараа бус харин 11 жилийн дараа авсан гэрэл зургаараа алдарт гарахыг хүсчээ. Тэр үед Адамс бас нэгэн ховор зураг дарсан нь, коммунист Вьетнамаас зугатаан усанд сэлж явсан хүмүүсийн зургийг даржээ. Энэхүү зургийн ачаар Вьетнамчуудыг Америкт цагаачлахыг зөвшөөрсөн байдаг.

Адамс: “Намайг эдгээр Вьетнамаас зугтсан 48 хүний талаарх гэрэл зургаар минь дурсаж байгаасай гэж хүсэж байна. Энэхүү зураг ерөнхийлөгч Картерийг зугатаж буй хүмүүст туслах хэрэгтэй гэсэн санааг өгсөн. Энэ зураг бол үнэхээр хэрэгтэй гэрэл зураг байсан юм” –гэж хожим ярьсан байдаг. Гэвч түүнийг “Сайгон дахь ял” хэмээх гэрэл зургаар нь хүмүүс илүү их мэддэг болсон юм. Адамс ч энэ түүхийг арилгаж чадахгүй билээ.

www.caak.mn


1
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()