Түүхийн хуудсанд бичигдэх бас нэгэн гайхалтай үйл явдал

Өмнө нь бид Ангараг гариг дээрх хамгийн том галт уулыг танилцуулж байсан билээ. Тэгвэл энэ удаад тэр гайхалтай галт уулын талаар мэдээллийг олоход тусалсан “Кьюриосити” -хэмээх роботын талаар нарийвчлан авч үзье. Ангараг гариг руу хүн төрөлхтөний хамгийн том бүтээлүүдийн нэг болох "Кьюриосити" роботыг 2011 оны 11-р сарын 26-нд илгээсэн билээ. Тэгвэл энэ робот өчигдөр өглөө буюу 2012 оны 8-р сарын 8-нд амжилттай Ангараг дээр газарджээ. "Sky Crane" хэмээх газардах хавтангийн тусламжтайгаар робот Ангараг гариг дээр амжиллтай газардсан бөгөөд энэхүү хавтан нь роботыг хөнгөн буулгах зориулалтай ажээ. Хүнээр гараар бүтээгдсэн энэ гайхалтай төхөөрөмжийн туршилт болон хөөргөх үйл явц хүртлэх фото сурвалжлагыг та бүхэндээ толилуулж байна.

Түүхийн хуудсанд бичигдэх бас нэгэн гайхалтай үйл явдал
Дараагийн үед тавтай морил
Хаах
Сурталчилгаа




Калифорний лаборатор дах “Кьюриосити” робот. Сансар руу явахаас өмнө, 2011.06.22



Ийм хүнд жинтэй робот ангараг гариг дээр зөөлөн буух нь их хэцүү. Ангараг гариг дээрх уур амьсгал нь хэтэрхий сийрэг учраас ганц шүхэр эсвэл аеродинамик тоормосыг ашиглах боломжгүй юм. Өмнө нь хөнгөн буулгахын тулд агаарын цилиндрийг ашигладаг байсан боловч “Кьюриосити”-д энэ аргыг хэрэглэхэд хэтэрхий хүнд жинтэй юм байна. Гэвч эрдэмтэд "Sky Crane" хавтанг ашиглан зөөлөн газардах гайхалтай арга олсон бөгөөд энэ арга найдвартай болсныг хэлэх нь зүйтэй.

Одоо “Кьюриосити” роботыг нарийвчлан авч үзье.

Ангараг гаригийн роботуудын харьцуулалт. Зүүн талд “Спирит”, ард талд “Оппортьюнити”, “Сожорнер” байна. Харин баруун талд хамгийн том нь бидний гол дүр болох “Кьюриосити” робот байна.



“Кьюриосити”-ийн бүтэц зохион байгуулалтыг товч харуулбал...





Энэ нь 6 дюйм хэмжээтэй авианы төхөөрөмж юм.



Шүхрийн системийн шалгалт. Энэхүү системийн тусламжтайгаар Sky Crane хэмээх газардах хавтанг Ангараг гариг дээр буулгах юм. Шүхрийг аралтай шаардлага гарсан үед нээж болно. Шүхэр нь 50 метр урт бөгөөд 16 метрийн диаметртэй юм байна.



Эрдэмтэд Chemcam хэмээх системийн туршиж үзэх бэлтгэлээ хангаж байна. Энэхүү систем нь маш олон тооны зайны хэмжээсний багажнууд суулгагдсан байгаа гэнэ. Үүнд: Лазерын гэрэлтэй спектроскоп \LIBS\, Зайнаас удирдаж болох \RMI\ зэрэг нь хамгийн чухал багажууд байжээ. \LIBS\ нь 7 метрийн зайд төвлөрч чадах бөгөөд  тухайн газрын багахан хэсгийг гэрлээр ширгээж судалгаа хийдэг байна.



Профессор Рожер Уайенс Chemcam системийг хэрхэн ажиллаж байгаа талаар туршилт хийж 3 метрийн зайнаас ажиглаж байна.



Sky Crane талбай дээрх агаарын долгионы тест. Загвар нь нисэх онгоцны хамар дээр байгаа бөгөөд энэхүү систем нь Sky Crane-тэй адил үйлдэл хийх ёстой юм.



“Кьюриосити” роботын газардах газар Гейла тогоо. Газарзүйн хувьд энэхүү тогоо нь 3.5-3.8 тэрбум жилийн түүхтэй бөгөөд  диаметр нь 154 км юм. Энэхүү зургийг НАСА-ийн орбитын аппарат болох “Ангараг Одиссей” -хэмээх аппаратаар даржээ.



“Кьюриосити”-ийн хамгаалалтын бүрхүүл. Энэхүү хамгаалалт нь роботыг Ангараг гаригийн уур амьсгалд ороход ямарваа нэгэн гэмтэл бэртэл учруулахгүйн тулд хамгаалах ёстой. Хамгаалалтын дээд хэсэгт буух хурдыг удаашруулах шүхрийн хайрцаг байрлана. Шүхрийн хайрцагны хажууд хэд хэдэн антенууд бий.



“Кьюриосити”-ийн толгойн хэсгийг нарийвчлан харуулав. Дөрвөлжин хайрцагны хэмжээ нь 0.4 метр.  Багаж дотор байрлах нүд мэт зүйл нь дээр дурдаж байсан Chemcam систем юм. Доод талд нь ангараг гариг дээр өнгөт бичлэг хийх чадвартай камер байрлаж байна.



Роботын дээрээс харсан байдал. Зүүн талд нь роботын тэжээлийн хамгаалалтын бүрээс. Зүүн талын дээд хэсэгт байрлах цайвар зүйл нь өндөр чадалтай антен юм.



Ангараг гаригийн  гар камер. Үүнийг “Кьюриосити”-ийн хажууд байрлах салангид гар дээр байрласан байна. Энэхүү камер нь илүү нарийн, бичил зүйлүүдийн зургийг авахад зориулагдсан. Энэхүү камер нь 1600х1200 хэмжээтэй зургийг авах бөгөөд 14,5 пиксель юм байна.



“Кьюриосити” роботыг туршиж байна. Хаалга хаагдсаны дараа энэхүү өрөөнд вакум орчин үүсэх бөгөөд энэ нь роботын тэсвэрт бат бөх байдлыг шалгаж байна гэсэн үг юм.



Ажилчид “Атлас-5” пуужингаар “Кьюриосити”-г Ангараг гариг руу хөөргөх сургуулилт хийж байна.



Эрдэмтэд хэд хэдэн даалгаврын радио генераторын \MMRTG\ системийн туршилтыг хийж байна. Энэхүү систем нь жилийн аль ч улиралд, өдөр ч, шөнө ч эрчим хүчийг бий болгодог бөгөөд энэхүү эрчим хүч нь мөн дулааныг үүсгэдэг байна. Тиймээс роботын хөдлөх хүчинд зарцуулагдах эрчим хүчийг хэмнэх болно.



\MMRTG\ сансрын аюултай бүтээгдэхүүнүүдтэй ажиллах судалгааны газар болох Кеннэди дахь туршилт.
Хамгаалалтын бүрхүүл \баруун хойно\, Sky Crane \зүүн хойд\ талд нь байгаа бол “Кьюриосити” нь гол хэсэгт нь байрлажээ. Энд хамгаалалтын бүрхүүлийг туршиж үзэхээр бэлдэж байна



Техникчид Sky Crane-ийг шалгаж үзэж байна. Энэхүү хавтангийн тусламжтайгаар “Кьюриосити” нь аюулгүй буух юм. Роботыг газар дээр хүрэхэд Sky Crane нь үсэрч аюулгүй зайд очих ёстой.



Sky Crane-ий туршилт. Кеннедийн судалгааны газар. АНУ, Флорида



Sky Crane болон “Кьюриосити” хамгаалатын бүрхүүлийн туршилт.



Хамгаалалтын бүрхүүлийн туршилт.



Техникчид нислэгийн модулийн системийг салгаж авч байна. Энэхүү систем нь харилцаа холбоо болон агаарын хэмийг тохируулдаг. Ангараг гариг руу ороход энэхүү систем нь роботоос тусгаарлагдах ёстой.



Роботын бүх бүрдэл хэсгүүдийн судалгаа. Үүнд дулаанаас хамгаалах ганц систем дутуу байна. Энэхүү систем нь роботыг хэт халуунаас хамгаалах үүрэгтэй.



Роботын бүх бүрдэл хэсгүүдийн судалгаа. Урд хэсэгт нь дулаанаас хамгаалах систем байрлаж байна.



Роботын бүх бүрдэл хэсгүүдийн судалгаа.







Атлас-5 пуужингийн хажууд лого нааж байна.



Атлас-5-ыг хөөргөх талбай руу авч явж байна.



Атлас-5-ыг хөөргөхөд бэлдэх эцсийн үе шатууд. АНУ, Флорида



Хамгийн сүүлийн үе шат нь \MMRTG\-г байрлуулах байсан.



4 ширхэг аянга зайлуулагч хөөрөхөд бэлэн болсон Атлас-5-ын эргэн тойронд.



Урт удаан хугацааны туршид хүлээсэн мөч, Сансарын хөлөг Ангараг гариг руу хөөрлөө. 2011.11.26



Атлас-5 пуужингийн мөр



Ангараг гариг дээр амжилттай газардсаны дараах анхны зураг. 2012 оны 8-р сарын 8-нд. Дэлхийгээс Ангараг хүртэл нийт 8 сар 13 хоног аяласан байна.









Доорх бичлэг дээр “Кьюриосити” робот Ангараг гариг дээр хэрхэн газардсаныг компьютер графикаар харуулсан байгаа.

Видео.




Харин энэ бол Ангараг гаригийн бодит панорама зураг. Баруун дээд буланд байгаа товчон дээр дараад томруулж үзээрэй.




5
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()