Сурталчилгаа (15)
Хаах

Эрүүл мэндэд тустай савласан бүтээгдэхүүнүүд

2012-08-10, 17:45
18,199

Савласан болон хагас боловсруулсан бүтээгдэхүүнүүд хүний биед муу гэж хүн болгон л ярьдаг. Гэхдээ хүний биед хэрэгтэй бүтээгдэхүүнүд ч бий. Яагаад бүх савласан, хагас боловсруулсан бүтээгдэхүүнүүд муу байх ёстой гэж. Энэ удаад бид тусгайлан савласан эрүүл мэндэд тустай, мөн хэрэглэхэд хялбар бүтээгдэхүүнүүдийн тухай танилцуулж байна.

Эрүүл мэндэд тустай савласан бүтээгдэхүүнүүд



1. Хуурай нэвс

Хуурай өглөөний цай нь эсвэл хангалттай витамин, тэжээл авах эсвэл зүгээр л нэг элсэн чихэр л биедээ хуримтлуулна. Тиймээс та ходоод болон зүрхний үйл ажиллагаанд сайнаар нөлөөлөх зөв хуурай нэвс сонгох хэрэгтэй. Энэ нэвсэнд дор хаяж 5г эслэг байх ёстой бөгөөд элсэн чихэр нь 5г-аас илүүгүй байх ёстой гэнэ. Ихэнхи хуурай нэвснүүд чихэргүй байдаг учир тэр чигээр нь идэх төдийлөн таатай биш учраас бага зэргийн чихэрлэг нэвстэй хольж болно.

www.caak.mn (7 фото)

2. Туна загас
Туна загасын консерв нь хүний биед үзүүлэх сөрөг нөлөө нь бусдыгаа бодвол хамаагүй бага байдаг. Найрлагандаа Омега-3, уураг, болон витамин D, B12-ыг агуулсан. Туна загасыг төрөл бүрийн салатанд хийж болох бөгөөд талхан дээр тавиад идэж болно. Хамгийн гол нь өөрийнх нь шүүсээр хийсэн консерв чухал гэдгийг санаарай.

www.caak.mn (7 фото)

3. Йогурт
Энэхүү амттан нь сүү сүүн бүтээгдэхүүний тасагт зарагддаг. Йогуртын тусламжтайгаар олон амттай зүйлсийг хийж болно. Ихэнхи үйлдвэрлэгчид нь йогуртыг цэвэр аргаар хийгдсэн ямар ч химийн бодис ороогүй хэмээн тайлбарладаг. Хамгийн гол нь найрлагыг нь уншаарай. Үүнд: элсэн чихэр, цардуул байх ёсгүй. Мөн цэвэр йогурт нь хоёроос илүү долоо хоног хадгалагдах боломжгүй учир хадгалах хугацааг мөн хараарай.

www.caak.mn (7 фото)

4. Лаазалсан шош
Хэдийгээр хуурай шош нь арай хямд үнэтэй байдаг ч түүгээр хоол хийхэд маш урт хугацаа шаарддаг. Учир нь хоол хийхийн өмнө бид шошоо дор хаяж 3 цаг дэвтээх хэрэгтэй болдог. Лаазалсан шошонд хуурай шоштой адил хэмжээний уураг тэжээл бий. Лаазалсан шош, вандуй, эрдэнэ шиш худалдаж авахдаа хамгийн бага хольцтой бүтээгдэхүүнийг сонгоорой. Лаазалсан бүтээгдэхүүнээ хэрэглэхээс өмнө хүйтэн усанд зайлах хэрэгтэй бөгөөд энэ нь давсны 40%-ийг арилгадаг хэмээн үздэг.

www.caak.mn (7 фото)

5. Хөлдөөсөн ногоо
Тэжээллэг байдлаараа шинэхэн ногооноос дутахааргүй байдаг гэнэ. Үүнээс гадна эдгээр ногоонуудыг аль хэдийн цэвэрлээд бэлдчихсэн байдаг учир хэрэглэхэд хялбар болж байна. Гэвч хөлдөөсөн ногоог удаан хадгалах хэрэггүй. Хамгийн ихдээ нэг сар л хадгалж болно. Учир нь хэт удаан хадгалвал тэжээллэг чанар нь муудна. Хөлдөөсөн ногоогоор хоол хийхдээ болж өгвөл жигнэх хэрэгтэй.

www.caak.mn (7 фото)

6. Хөлдөөсөн жимс
Жимсгүйгээр өөрт хэрэгцээтэй бүх витаминыг хуримтлуулна гэдэг их хэцүү. Гэхдээ шинэхэн жимснүүд зуны улиралд ч нэлээд үнэтэй байдаг. Тиймээс хөлдөөсөн жимсийг удаан хадгалж болох бөгөөд та өөрт хэрэгцээтэй амин дэмээ авч чадна. Хөлдөөсөн жимс авахдаа найрлагыг нь харах хэрэгтэй. Найрлаганд нь элсэн чихэр хамгийн бага байх ёстой. Ийм жимсээр жимсний чанамал, компот хийхэд их тохиромжтой.

www.caak.mn (7 фото)

7. Мюсли-тэй жигнэмэг
Мюсли-тэй жигнэмэгийг сонгохдоо их анхааралтай байх хэрэгтэй. Учир нь бүх мюсли-тэй жигнэмэг сайн байдаггүй. Найрлагандаа нэмэлт бодис ороогүй жигнэмэгийг сонгох хэрэгтэй. Ийм жигнэмэг ихэвчлэн спортын хүнс болон эсвэл “Байгалийн цэвэр бүтээгдэхүүнүүд” гэсэн тасагт байдаг. Элсэн чихрийн оронд нандин чавга хэрэглэсэн байвал их зүгээр. Хэдийгээр эдгээр жигнэмэг нь хөнгөн чанрынх боловч илчлэг ихтэй байдгийг санаарай.

www.caak.mn (7 фото)


3
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()