Бразилийн бэлэг тэмдэг

Бразилийн Рио-Де-Жанейро дахь Есүс Христийн аварга том хөшөөний зургийг жил бүр, мянга мянган жуулчид зургийн аппаратандаа буулгаж авдаг билээ. Тэгвэл энэ удаад та бүхэнд энэхүү ер бусын хөшөөг жинхэнэ мэргэжлийн гэрэл зурагчид дурандаа хэрхэн буулгасныг толилуулж байна. Түүнчлэн хөшөөний талаар голлох баримтудыг танд хүргэе.

Бразилийн бэлэг тэмдэг
Киногоо үзээд бэлгээ аваарай!
Хаах
Сурталчилгаа



Энэхүү хөшөөний португаль нэр нь Кристо Редентор юм байна. Энэхүү баримал нь цочирдол, бахархал хоёрыг нэгэн зэрэг төрүүлдэг билээ. Та бодитоор нь харж байгаагүй бол мэргэжлийн гэрэл зурагчны дурангаар заавал үзэх ёстой.




Рио дахь Аврагч Эзэн Есүсийн баримал бол Дэлхий дээрхи хамгийн алдартай бүтээлүүдийн нэг юм. Жил бүр сая сая жуулчид энэхүү барималын хөл хавьд байрлах өндөрлөгөөс Цөлийн Толгой (Пан-ди-Асукар боомт), Копакабан болон Ипанем наран шарлагын газар, Маракан стадион төдийгүй Рио хотын үзэмжийг тольддог байна.




Хөшөөний оргил хавьд гарахын тулд Бразиль дахь хамгийн анхны электрон галт тэрэгний замаар явдаг байна. Энэхүү замыг Перейр Пассос, Терсейр Соареш нарын инженерүүд 1882-1884 онуудад барималыг босохоос өмнө барьжээ. Энэхүү замаар л хөшөөг барих материалуудыг дээш татдаг байв.






1921 он буюу Бразилийн Үндэсний Тусгаар Тогтнолын 100 жилийн ойн өмнө тухайн үед Бразилийн нийслэл байсан Рио-де Жанейро хотын эрх баригчид хөшөөний ажлыг албан ёсоор эхлүүлжээ. “О Крузейро” сэтгүүлд уг барималыг босгоход орох материалын жагсаалт болон хэрэглэгдэх мөнгөний талаар мэдээллийг байсан аж. Сэтгүүл дээр гарсан мэдээллийн дагуу барималыг босгох хөрөнгийг цуглуулах зорилгоор галт тэрэгний замаар төлбөртэйгөөр жуулчдыг явуулж байсан нь 2,2 сая рейс хийжээ. Түүнчлэн тэр үеийн Себастьян Лема-гийн сүмд хандивын хайрцаг тавьж, их хэмжээний мөнгө цуглуулсан байна. Хөшөөний барилгын явц 1922 оноос 1931 оны хооронд 9 жил үргэлжилжээ.




Барималын анхны эскиз зургийг Карлос Освальд зуржээ. Чухам тэр л Христийн барималыг алгаа дэлгэсэн байдалтайгаар, алсаас харахад аварга том загалмай хэлбэрээр босгох саналыг гаргасан байна. Анх энэхүү баримал нь Дэлхийн бөмбөрцөг мэт хэлбэртэй байх төлөвлөгөөтэй байсан ч, хожим нь Карлос Освальдынхаар өөрчлөгджээ. Барималын эцсийн төслийг бразилийн инженер Эйтор да Силва Кошта (Heitor da Silva Costa) хэрэгжүүлсэн байна.




Тэр үеийн бразилийн нөөц бололцоог тооцоолж үзвэл ийм аварга том барималыг босгох боломжгүй байсан тул төмөр карказнаас өхсүүлээд олон эд ангийг нь Францад захиалан хийж байжээ. 1924 онд Францын уран барималч Поль Ландовски (Paul Landowski) нь хөшөөний толгой (3,75 метр өндөртэй) хэсэг болон гарыг урлаж дууссан байна. Хөшөөг барихын тулд бүх материалуудыг нь төмөр замаар, Корковадо уулын оргилруу зөөж байжээ. Эцэст нь хөшөөний хөл хэсэгт нь 220 гишгүүртэй шат барьсан нь “Караколь” (Дун) гэдэг нэртэй болсон байна.
1931 оны 12-р сард Рио-де-Жанейрогийн бэлэг тэмдэг болсон ариун барималын албан ёсны нээлт нижгэр болжээ.




1965 онд VI Павл лам барималыг ахин адислаж, байсан бол 1981 онд барималын 50 жилийн ойгоор II Ион Павел айлчилж байсан аж.




2007 онд энэхүү баримал нь Дэлхийн Шинэ Долоон Гайхамшгийн нэг болсон байна.




6
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()