82 хүүхдийн эцэг

Маастрихт хотын оршин суугч Эд Губен 42 насандаа 82 хүүхдийн эцэг болж “хүүхэд бүтээгч” хэмээх алдрыг хүртжээ. Голланд залуу маань сард 15 удаа хүүхэдтэй болохыг хүссэн орон орны эмэгтэйчүүдийг хүлээж авдаг байна. Тэр ажлын хөлс гэж авдаггүй гэнэ. Харин тэрээр түүний замын зардал болон хоол хүнсийг л хангахыг хүсдэг байна. Хэрвээ удаан байрлах шаардлагатай бол түүний байрны мөнгийг төлөх ёстой байдаг. Түүний биологийн заалтууд их өндөр учраас эмэгтэйчүүд түүнийг сонгодог байна. Түүнээс хүүхэдтэй болсон эмэгтэйчүүдийн 80% нь эрүүл хүүхэд төрүүлдэг.

82 хүүхдийн эцэг
Аав ээжээ хайрлая!
Хаах
Сурталчилгаа



Губен өөрийн ажлаа 34 настай байхдаа эхэлсэн. 34 нас хүртлээ Губен огт дотно харилцаанд орж байгаагүй бөгөөд энэ үе хүртлээ ээж, эгч хоёртойгоо амьдарч байжээ. Өөрийнхөө хувь заяаг өөрчлөхийг хүссэн тэрээр эхлээд үрийн шингэнээ биологийн шинжилгээнд өгч, дараа нь хүүхэдтэй болохыг хүссэн эмэгтэйчүүдтэй шууд онлайнаар холбогдож эхэлсэн байна. Үйлчлүүлэгчидтэйгээ тэрээр хүүхдэд ямар нэгэн санхүүгийн болон эд материалын туслалцаа үзүүлэхгүй гэсэн гэрээг байгуулдаг гэнэ.




Одоогийн байдлаар Губен 45 охин, 35 хүүгийн эцэг юм байна. Ойрын хугацаанд мөн 10 эмэгтэй төрөх юм байна. Тэрээр хэлэхдээ: “Нэг шил үрийн шингэнийг бараг 8000 доллараар авдаг бол би үнэгүй өгдөг. Учир нь би сайн үйл хийхийг хүсэж, хүмүүсийг аз жаргалтай болгохыг хүсэж байна. Би өөрөө найз охинтой. Миний найз охин энэхүү ажлыг ихэд дэмждэг” хэмээн ярьсан байна.




Эд Губен хүүхэд хүссэн эмэгтэйд хүүхэд бэлэглэхээсээ өмнө тэр эмэгтэйтэй сайн танилцаж, сайн ээж байж чадах эсэхийг судлаж байж хүүхэдтэй болгодог гэнэ. Тэрээр зарим хүүхдүүдээ эргэж очдог аж.




13
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()