Кашмир

2012-08-24, 23:27
19,564

Кашмир хэмээх энэхүү муж нь байгалийн гоо үзэсгэлэнгээрээ гайхуулж болох боловч олон жилийн маргалдааны улмаас кашмир иргэд тайван бус байдалтай байна. Энэтхэгчүүд болон Пакистанчууд тусгаар тогтнолын эхний өдрөөсөө л эхлэн Кашмирыг өөрийн болгох зорилготой байгаа бөгөөд үүнээс болоод энэ хоёр улсын хооронд байнгын түгшүүртэй байдаг. Мөн Кашмирын хилийг одоо хүртэл тогтоогоогүй байгаа гэнэ. Мөн энэхүү олон үндэстэн амьдардаг хотыг (67% ислам, 30% индуизм, 2% сикхизм, 1% буддизм) Хятад улс удирддаг байна. Кашмирын төлөө дайн үүсэх магадлал нэлээд өндөр.

Кашмир



Террорист халдлагын үеэр нас барсан 12 хүнд зориулж хүүхдүүд шашны зан үйл хийж байна. Энэтхэг, Жаму болон Кашмир муж улс




Жуулчид Энэтхэг дэх Жаму болон Кашмир мужийн Дал хэмээх нууранд завиар зугаалж байна. Энэхүү газар нь жуулчдын анхаарлыг татаж, аялахад гайхалтай тохиромжтой газар гэж үздэг.




Энэтхэгийн цэрэг харуулд зогсонгоо агаарын бөмбөлөг зарж буй бүсгүйг харж байна. Энэтхэг, Жаму болон Кашмир муж улс




Жуулчид энэтхэг-хятадын хилтэй ойролцоо байрлах Пангонг-Цо дахь нуурын дэргэд туршилт явуулж байна. Энэтхэг, Жаму болон Кашмир муж улс, Ладакх. Ладакх нь Кашмирын алслагдсан нэг хэсэг юм.




Дарчик хотын иргэн эмэгтэй үндэснийхээ хувцсаа өмссөн байдал. Эдгээр хүмүүсийн талаар их судалгаа хийдэг бөгөөд учир нь тэд цэвэр “Арян цустай” хүмүүс юм.




Эмэгтэй гар дээр шороон будгаар зураг зурж байна. Энэтхэг, Жаму болон Кашмир муж улс




Лехе захын хүнсний ногооны наймаачид үйлчлүүлэгчидээ хүлээж байгаа байдал. Лех нь Ладакхын вант улсын нийслэл байсан бөгөөд одоо Кашмир мужын нэгээхэн хэсэг юм.




Бүсгүй Намгьял Цемо сүмийн ойролцоох довын орой дээр зогсож байна. Энэхүү оройноос Лех хотыг харж болох юм.




Хүүхэд, эмэгтэй хоёр сүмийн дэргэдэх суваргуудын дундуур алхаж байна. Ладакх, Энэтхэг, Жаму болон Кашмир муж улс




Лех дахь Спитук Гомпа сүмийн хүрдийг бүсгүй эргүүлж байна.




Нүүдэлчид Сринагарын захад амарч хоол хийж, тамхи татаж байна.




Лам нар багтай бүжиг бүжиглэж байна. Энэхүү үйл ажиллагаа нь хоёр хоног үргэлжилдэг гэнэ. Энэ ёслолыг хийснээр сэтгэл зүй, эрүүл мэндийн хувьд амар амгалан байдлыг бий болгодог хэмээн үздэг байна.




Инээдмийн дасгал йогаар хичээллэж байх үе.




Залуу мусульман өөрийн завин дээр залбирч байна.




Эмэгтэй Бадамлянхуа цэцгийн навчыг таслан авч байна. Энэхүү нуур нь үзэсгэлэнт байгалаараа гайхуулж болох боловч бүхэл бүтэн хотын хэрэглээ нь экологийн хувьд муугаар нөлөөлдөг.




Залуу бөөний бараа зардаг зах дээр сонгино дээр хэвтэн амарч буй дүр зураг.




Эмэгтэй нуралтын улмаас дарагдсан замыг цэвэрлэж байна.




Суудлын галт тэрэг Жаму муж руу ирж байна.




Бяцхан охин Кришн бурхны өмсгөлтэй хэвтэж байна. “Кришн-жанмаштам” гэдэг нь Кришн бурхны төрсөн өдрийг тэмдэглэдэг томоохон ёслол юм.




Хүүхдүүд эрдэнэшиш зарж байна. Энэтхэг, Жаму болон Кашмир муж улс. 6-р сараас 9-р сарын хооронд болдог борооны улирал нь муж улсыг тэжээдэг фермерүүдийн хувьд их чухал улирал юм.



 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()