Өмнөд Суданы намаг

2012-08-29, 00:41
22,033

Судд (Sudd) гэдэг нь Өмнөд Суданд байрладаг намагтай, цагаан нилээр бүтээгдсэн оршин суух газар юм. Энэхүү намагтай газар нь Нилийн хамгийн их намагтай хэсэг учраас та бүхэндээ тодотгон хүргэж байна. Судд-ын талбай нь 30,000 км2 бөгөөд борооны улиралд 130,000 км2 хүртэл сунадаг байна. Ийм их намагтай газар хүн амьдрана гэдэг хэцүү мэт санагдаж байна уу? Хамаг талбайг нь намаг эзэлчихээр амьдрахгүй гээд яах билээ. Одоо энэ намагтай газар нутгийн талаар сонирхоцгооё.

Өмнөд Суданы намаг



www.caak.mn (9 фото)

Цагаан Нил маш олон орооцолдсон усан хоолойн тусламжтайгаар үүсэн бий болсон нуур юм. Энэхүү газар ихэвчлэн халуун орны зэгс, усны ургамал болон хэлгий зэгс ургаж бяцхан тогоо үүсгэдэг байна. Энд маш олон матар болон олон тооны усны амьтад байдаг. Заримдаа эдгээр ургамлууд нэг цуваанд урсаж арал маягийн зүйл үүсдэг аж.

www.caak.mn (9 фото)

Судд руу хуурай замаар эсвэл усан онгоцоор хүрэхэд их бэрхшээлтэй. Олон тооны ургамлууд маш хурдан үржиж Судд руу хүрэх сувгуудыг битүүлдэг байна. Зарим газруудад нь бүр ямар ч суваг байхгүй зөвхөн намаг болон балчиг байдаг. Олон зуун жилийн турш Нилийн эрэг дагуу аялаж явсан судлаачид энэхүү намаг руу хүрч чадаагү юм. Нилотик Нуэр (Nilotik Nuer) язгууртай уугуул иргэд л Судд-д амьдардаг.

www.caak.mn (9 фото)

1970-аад оны сүүл үеэр "Jonglei" хэмээх сувгийг байгуулах төсөл өрнөсөн байна. Энэхүү сувгийн тусламжтайгаар Судд руу очих замыг богиносгох бөгөөд Судд намгийг хөдөө аж ахуйд хэрэглэх зорилгоор хатааж байв. Гэвч энэхүү төслийг хэрэгжүүлэхэд Өмнөд Суданд болсон иргэний дайн саад болсон байна. 1984 оны иргэний дайны үед сувгийн 360км газрыг ухсан байжээ.

www.caak.mn (9 фото)

Хэрвээ энэхүү төсөл хэрэгжиж чадсан бол Египетийн усны хэрэгцээ хангагдах байсан гэдэг. Учир нь Цагаан Нил нуурын ихэнхи ус нь намагт шингэж бараг л усгүй болдог ажээ. Хэрвээ намгийг хатаах төсөл амжилттай хэрэгжсэн бол Цагаан Нилийн усыг шууд урсгах боломж байсан юм.

www.caak.mn (9 фото)

www.caak.mn (9 фото)

www.caak.mn (9 фото)

www.caak.mn (9 фото)

www.caak.mn (9 фото)

6
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()