Тарвагатай найзалсан хөвгүүн

Бид бүгд тарваганы талаар их бага сайн мэддэг билээ. Хүнээс ихэд айдаг, заримдаа дошноосоо цухуйх төдий үзэгдээд л алга болдог нэгэн амьтан. Тэгвэл одоо нэгэн бяцхан хөвгүүн болон тарвагануудын нөхөрлөлийн талаар мэдээг хүргэе. 8 настай Маттео Вальч ( Matteo Walch) 4 жилийн өмнө Альпийн нэгэн тарвагануудыг олжээ. Тэгээд тэр тарвагыг ажиглах болж гэнэ. Хүн амьтан хоёр нөхөрлөж болдгийн нэг жишээ нь энэхүү хүү дээр харагдаж байгаа болов уу. Одоо эдгээр тарваганууд хүүгээс айдаггүй бөгөөд түүнийг ирэхэд айж зугтдаггүй гэнэ. Ингээд бяцхан амьтад болон бяцхан хүү нарын нөхөрлөлийн талаар сонирхоцгооё.

Тарвагатай найзалсан хөвгүүн



Жил бүр Вальчийн гэр бүлийнхэн тарвагануудаа харахын тулд Groslocker хэмээх тарвагануудын амьдардаг Австрийн Альп руу ирж 2 долоо хоног амьдардаг гэнэ.




Нэгэн ярилцлаганд түүний эцэг хэлэхдээ: “Миний хүү үнэхээр эдгээр тарвагануудад хайртай. Тэдний нөхөрлөл дөрөв орчим жил болж байна. Тарваганууд түүнийг ямар ч аюулгүй гэдгийг мэдээд түүнээс айдаггүй байх” -хэмээн хэлжээ.




Тарвагануудын өндөр нь 18-50см, жин нь 3-8 кг юм. Хүү тэдний дунд сууж байхдаа төдийлөн том мэт харагддаггүй байна.




Маттеог тарваганууд дээр ирэхэд түүний эргэн тойронд цуглацгааж хүүгээр илүүлж, хооллуулж заримдаа бүр үсэрч тоглохыг оролддог гэнэ. Хачирхалтай нь бусад хүмүүсээс бүгдээс нь зугатдаг байна. Энэхүү зургийг Маттеогийн багш Михаэле дарсан гэнэ. Тэрээр хүн, амьтан хоёрын нөхөрлөлийн зургийг дарж чадсандаа маш их баяртай байгаа аж.




Хүүгээс айдаггүй тарвагануудын энэхүү зураг нь бусад амьтны зургаас хэд дахин илүү гайхалтай билээ.






41
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Фейсбүүк сэтгэгдэл

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()