Япончуудын тухай 99 сонирхолтой баримт

Цэнхэр гарагийн элгэн дээр оршин буй олон янзын үдэстэнгүүд өөрсдийнхөө дүрэм журам, өөр өөрсдийн нутаг дэвсгэр дээр амьдардаг тул зан заншил, соёлын хувьд асар зөрүүтэй байх нь бий. Тэр дундаа онигордуу нүд, намхан бие, шар арьстай Азиуд бол дэлхийн бусад арьстангууд, барууныхны хувьд тайлж баршгүй оньсого, гайхаж баршгүй соёлтонгуудад тооцогддог. Ингээд бүгдээрээ сонин содон заншилаараа алдартай Япон улсын ард түмний өвөрмөц, хөгжилтэй, зарим талаараа бага зэрэг гажигдуу гэмээр 99 фактуудтай танилцацгаая.

Япончуудын тухай 99 сонирхолтой баримт
Дараагийн үед тавтай морил
Хаах
Сурталчилгаа



1. Япончууд үнэхээр ажилсаг улсууд. Өдөрт 18 цаг амралтгүйгээр ажиллаад дараа нь бааранд ордог. 2 цагийн нойр аваад дахиад ажилдаа гардаг.24 цаг ажилласан хүн дараа нь 300 км жолооны ард сууж чаддаг. Өөр газар очоод дахиад 10 цаг ажилласан ч чадна.

2. Япончууд амарч чаддаггүй. 4 хоногийг жилийн амралт гэж үздэг.

3. Япончуудыг харахад булчинлаг биш боловч бие махбодийн хувьд хүч чадалтай.

4. Дийлэнх япончууд архи уугаад улайдаг. Архи их ууж чаддаггүй.




5. Дийлэнх япончууд сайн зурж дуу дуулж чаддаг.

6. Япон хүн ажлын цагаар ажлын байран дээрээ хоол идэхийг үздэггүй.

7. 40 настай эрэгтэй хүн: өнөөдөр метронд ахлах ангийн охидын дотоожийг харлаа хэмээн ярих бол ердийн үзэгдэл хэмээн тооцдог.

8. Япончууд өөрсдийн хэлийг гадаадын хүн бараг сурахгүй гэдэгт итгэдэг. Гэхдээ японоор мэндэлсэн хүнийг ихэд хүндэтгэдэг.

9. Хэрэв та албан бус нөхцөлд япончуудтай ууж эхлэхдээ тэдний хэлээр «сайн уу» хэмээн хэлээрэй. Тэд тун удахгүй японоор «шээс», «баас» гэдгийг хэрхэн хэлдэгийг заагаад өгнө.




10. Япон хэлэнд «тэнэг», «усан тэнэг» гэдгээс илүү хараалын үг огт байхгүй. Үүнийгээ дууны өнгө, дууны чангаар илэрхийлээд өгнө.

11. Япончууд маш шудрага хүмүүс. Хэрэв та метронд борооны халхавчаа мартлаа гэхэд 99%-ийн магадлалтайгаар буцаад олно. Тэд юмыг чинь гээсэн юмыг олгодог газар аваачаад өгчихдөг.

12. Дээхнэ үед мөнгө гээхэд түрийвчтэй нь буцааж өгдөг байсан. Огт хулгай хийдэггүй байж. Одоо бол өөр.

13. Япончууд бүх юмыг зааврын дагуу хийдэг. Зааварт нэг л алдаа байхад ихэд сандардаг.

14. Японд ораль болон анальсексийг хууль бус хэмээн үздэггүй. Мөнгө төлж секс хийхийг хориглодог. Ийм учраас биеэ үнэлэгчид гэж байдаггүй. Биеэ үнэлэгчдийг массаж хийлгэх нэрээр л дуудаж болно. Бөгс үнсэх нь төлбөртэй үйлчилгээний нэг хэсэг.




15. Томоохон хот болгонд сар бүр цэнгээний газрын сэтгүүл хэвлэгддэг. Энэ салбарт хувиараа ажил эрхлэх гэсэн ойлголт байдаггүй.

16. Цагаан арьстнуудыг япон хүүхнүүд үйлчилдэг цэнгээний газартаа оруулдаггүй. Харин хятад болон филиппин хүүхнүүд ажилладаг газар бол чөлөөтэй оруулдаг.

17. Япон порнографт бэлэг эрхтнийг харуулдаггүй. Кадраар халхавчилдаг.

18. Япончууд маш цэвэрч улсууд. Тэд өдөр бүр усанд ордог. Тэд хувийн ариун цэврийг нэгдүгээр байранд тавьдаг.

19. Япончуудын хувьд угаах гэдэг нь ваананд орох гэж ойлгодог. Дуушийг хааяа хэрэглэдэг.




20. Хачирхалтай нэг зүйл бол гэр бүлд хэдэн хүн байсан гэдгээс хамаарахгүйгээр эхлээд дууш хэрэглээд дараа нь цөм ваанны усаа солихгүйгээр нэг хийсэн усандаа дамжин ордог. Энэ усны заримыг юм угаахад хэрэглэдэг.

21. Хүүхдүүд эцэг эхтэйгээ хамт 8 нас хүртлээ ваананд ордог.

22. Япончууд халуун эх булгийн ус болон нийтийн баанийнг их сонирхдог.

23. Япон гэр бүлд ах нь дүү нартайгаа хэрэлдээгүй мөртлөө ярихгүй байх, бие биенийхээ гар утасны дугаарыг мэдэхгүй байхыг жирийн үзэгдэл хэмээн үздэг.

24. Японд ямар ч хэмжээтэй хар тамхи хэрэглэсэн л бол шоронд суулгадаг.




25. Хэрэв ямар нэг япон хүн Амстердам-д хар тамхи хэрэглэж буйг өөр нэг япон хүн хараад түүний талаар алтан хушуу өргөхөд түүнийг эх орондоо ирэхээр нь шоронд суулгадаг.

26. Марихуан уулархаг газар ургадаг. Намар цагт ийм газарт өөр дугаартай машинууд явахыг цагдаа нар хатуу хянаж байдаг.

27. Марихуан болон гашиш татахад зориулсан гаанс болон бусад хэрэгслийг хааяагүй зарж байдаг.

28. Японд ямар ч цагаан арьстан гэхээр америкчүүд, англичууд, францчуудыг ойлгодог.

29. Япон хэлэнд 3 төрлийн ханз бичиг бий.




30. Саяханыг хүртэл галюценогенийн мөөгийг наркотик гэж үзэхгүй чөлөөтэй худалдаж байв.

31. Хурдны зам дээр цагт 80 км хурдлахыг зөвшөөрдөг. Гэтэл 120 км цаг хурдладаг. Учир нь ийм хурдтай үед зогсох шаардлага гардаггүй.

32. Хурд хэтрүүлэхэд хамгийн багаар 150 доллараар, хэт хурдлавал шоронд хүртэл суулгана.

33. Японы цагдаа нарыг «нийтийн газар худалдан авах» боломжгүй. Харин хөдөөний нөхцөлд мангар царай үзүүлээд байвал аргалж болдог бололтой.

34. Хэрэв таныг ямарваа нэг хариуцлага алдсан үйлдэл дээр барьж авбал өмгөөлөгчгүйгээр тусгаарлан хорих газар 30 хоног хүртэл саатуулна.




35. Японы бүх машинууд дотоод зах зээл дээрээ 140-180 км цагийн хооронд хурдны хязгаарлалттай. Спидометр нь ч мөн нэг адил. Гэхдээ энэ бол яг хуульчилсан зүйл биш. 320 хүртэл хурдлах спидометрыг чөлөөтэй худалдаж аваад хурдлаж болно.

36. Япончууд хоолыг дэндүү сайн мэдэрч амьдардаг. Хилийн чанадад гараад юм үзэх гэж бус, харин янз бүрийн орны хоолыг амтлаж үзээд дараа нь бие биендээ магтах нь чухал.

37. Телевизийн 70 хувь нь хоол хэрхэн хийхийг үзүүлдэг.

38. Япончууд баримтат кино маш сайн хийдэг. Тэдний операторууд дэндүү сайн.

39. Япончууд хурим, буяны ажил, дээд сургуульд элсэх, хол газар явах гэх мэтийн үед мөнгө бэлэглэх их дуртай. 50 доллар гэхээсээ илүү ихэвчлэн 100 доллар өгдөг.




40. Хэрэв аялалын өмнө танд мөнгө өгөх юм бол хариуд нь юм авчирч өгөхгүй бол та өөрөө хүнд байдалд орно.

41. Бэлэгэнд юу ч авчирч болно. Ихэнхдээ хоол авчирдаг.

42. Мөнгөнд нь бэлэг заавал тааруулах шаардлагагүй. 20 долларын хэмжээтэй байсан ч болно.

43. Шинэ жилээр гэр бүлээрээ аав ээж дээрээ цугларах дуртай. Гурван өдөр тэдний хажууд идэж ууж зурагт үздэг.

44. Япон хүн биеийн хэмжээнээсээ илүү хоол идэж чадна.




45. Шинэ оны эхний өдөр ажиллахыг үздэггүй. Гэвч сүүлийн үед том дэлгүүрүүд ажилладаг болсон.

46. Японд хаа ч явсан 24 цагийн дэлгүүртэй. Тэнд бүх юм бий.

47. Япон одоо дэлхийд хамгийн аюулгүй байдалыг хангасан орон.

48. Япончууд их итгэмтгий улс. Юунд ч итгэж чадна.

49. Японы хотуудад бүх цэнгээний газар нэг дор бөөгнөрсөн байдаг.




50. Хэрэв та ууж идэж нэг газар шөнийг өнгөрөөх бус, харин доод тал нь гурван газраар орох ёстой.

51. Шөнө орой архи уусны дараа юм идэх хүсэл төрвөл гурилтай шөл идэх боломжтой.

52. Ямар ч япон хүн хайртай хүндээ нүүр рүү нь харж байгаад «би чамд хайртай» гэж хэлж чаддаггүй.

53. Хэрэв ингэж хэлэх юм бол эргэн тойрны хүмүүсийг хүндэтгэсэнгүй хэмээн дургүйг нь хүргэнэ.

54. Япончууд ичэмтгий. Амархан эгдүүцдэг.




55. Гэхдээ энэ нь настай хүмүүст элбэг тохиолдоно. Япон хүн «чи надад шөл хийж өгч болоогүй юм уу?», эсвэл «чи миний цагаан хэрэглэлийг угааж чадсангүй юу?» хэмээн шууд хэлж чаддаггүй. Ичдэг.

56. Ахмад болон дунд насны дийлэнх гэр бүлийн хүмүүс тусдаа, бүр зарим нь өөр өрөөнд унтдаг.

57. Хэрэв зочид буудалд хоёр хүнд зориулсан нэг ор байвал япончууд буудлын захиргаанд гомдол мэдүүлдэг.

58. Япон урьд өндөр өртөгтэй орон байсан. Одоо бол өөр.

59. 80% япон бүсгүйчүүд нервтэж эхлэхдээ үүнийгээ нууж инээж эхлэдэг.




60. Хэрэв та хэн нэгэн бүсгүй, эсвэл эрэгтэйтэй найзлахыг хүсвэл шууд «уулзацгаах уу!» хэмээн албан ёсоор хэлэх хэрэгтэй. Танд татгалзвал үүнийгээ дахин давтах гээд хэрэггүй. Хэрэв дээр хэлсэн шиг албан ёсоор хэлээгүй бол та нар зүгээр л сексийн найзууд.

61. Та хэн нэгэн бүсгүй, эсвэл эрэгтэйтэйгээс салах хэрэгтэй бол түүнийгээ албан ёсоор шууд хэлэх хэрэгтэй.

62. Гэр бүлийн нөхөр нь биеэ үнэлэгч нар руу явахыг саяхан хүртэл муу ёрын хэмээн үздэг байсан. Харин өнөөгийн япончуудад энэ нь бага зэрэг хүлцэнгүй байдалтай.

63. Япон айлд мөнгөө эхнэр нь барьж зарцуулдаг (хэрэв ажилгүй гэртээ бол), нөхөртөө сар бүр зарцуулах мөнгийг нь тусад нь өгдөг. Гэр бүлийн гишүүдийн сарын дундаж зарлага ойролцоогоор 300 доллар.

64. Япончууд хэт тачаангуй байвал хамраас цус гарна хэмээн үздэг.




65. Бас шоколад их идвэл хамраас цус гарна гэдэг.

66. Хамраас цус гарна гэдэг нь зүгээр тоглож ихдүүлж болохгүй гэсэн санааг хэлж буй хэрэг.

67. Япончууд мөнгийг хэрэггүй юманд их зардаг улс.

68. Япончууд бүх төрлийн даатгалаар хамгаалагдсан улс.

69. Хэрэв та даатгуулаагүй бол осол аваарт ороход хэцүү л болно.




70. Японд «гэр бүлийн болон эдийн засгийн шалтгаанаас» аливаа татвар төлөлтийг хойшлуулж болно. Эрүүл мэндийн даатгалд төлөх төлбөр тухайн хүний өмнөх жилийн орлогын хэмжээнээс хамаардаг. Сард 500 доллар ч хүрч болно. Энэ нь эрүүл мэндийн зарлагын 70% болно гэсэн үг.

71. Японд үйлчилгээ үнэхээр лут. Бусад орны үйлчилгээ дэндүү болхи, хаана нь ч хүрэхгүй.

72. Япончууд супермаркетийн кассчинд хэзээ ч баярлалаа гэж хэлдэггүй.

73. Супермаркетийн кассчин таны өмнө үргэлж зогсоо ажиллаж бөхөлзөх ёстой.

74. Дэлгүүрийн ажилтан хүн үйлчлүүлэгчид хэзээ ч үгүй, байхгүй гэж хэлдэггүй. Дэлгүүрээрээ дагуулж олох гэж баахан яваад бүр болохгүй бол «уучлаарай, ийм бараа манайд хэзээ ч ирж байгаагүй» хэмээн аятайхан хэлдэг.




75. Японд хамгийн удаан үйлчилдэг МакДоналдс байдаг.

76. Японд мэдээлэгчид их олон.

77. Дийлэнх япончууд Японыхоо талаар муухайгаар хэлдэг.

78. Залуу япончуудын дунд гадаадад амьдарч ажиллах талаар ярих их дуртай. Япон хүн баймааргүй байна хэмээн хэлэх дуртай.

79. Япончууд хилийн чанадад бөөнөөрөө явах дуртай.




80. Японд хөл бөмбөгийн эмэгтэй улаан фэнүүд ихтэй.

81. Япончууд бие бялдараа сайжруулах гэж их мэрийдэг.

82. Япончууд гадаад хүмүүстэй ярихдаа Хятад бол хүч чадалтай улс. Япон бол хажууд нь юу ч биш гэдэг.

83. Япончууд хятад болон вьетнамчуудыг ихэмсэгээр дээрээс харах дуртай.

84. Жишээ нь «чи чукча юм уу?!» хэмээн оросууд ярьдаг байхад, Япончууд «чи хятад юм уу?» гэж уцаарладаг.




85. Япон залуучууд япон найзтай байгаагүй нь дээр гэж ярих дуртай.

86. Хэрэв та японоор сайн ярьдаг юм гэхэд таныг бүгд магтана. Таныг контактын линз зүүж үсээ будуулсан япон хүн хэмээн тоглоом шоглоомоор нэрлэнэ.

87. Зарим залуу япончууд саарал, эсвэл хөх, ягаан өнгийн линз зүүсэн нь Аймаар харагддаг.

88. Японд моод дэлхийд байдаггүй хурдаар өөрчлөгддөг. Моодны бараа нэг л удаа зарж борлуулагдана.

89. Бүх айл, эмнэлэг, албан газар, ресторан, зарим офисст гутлаа тайлж орох хэрэг гардаг. Оймс тань бүтэн байх ёстой шүү.

90. Та гутлаа тайлж тавихдаа хоншоорыг нь үүд рүү заавал харуулах ёстой.




91. Эсрэгээр тавих бол таныг гэрийн эзэн, үйлчлэгч гэж хүн ойлгох болно.

92. Хаалганы дэргэд гутал тайлах газар бий. Тэнд оймстойгоо алхаад байх нь зохимжгүй бөгөөд бохир гэж тооцогдоно.

93. Япончууд гутлаа хурдан тайлдаггүй.

94. Япончууд өөр улс оронд явахдаа айж болгоомжилж явдаг.

95. Харамсалтай нь японыг гадаадынхан эвддэг.




96. Япончууд зочдоо гэртээ бараг урьдаггүй. «Дараа ирээрэй» гэвэл танд хүндэтгэлтэйгээр хандаж байна гэсэн үг.

97. Японд байшин барилгууд хүйтэн, давчуу.

98. Урьд нь Японд ТВ-ээр есөн шидийн юм үзүүлдэг байсан. Яг өнөөгийн Америкт «эмэгтэй хүнийг бэлгийн дарамтанд» оруулсныг шүүж буй 100 сая орчим шүүхийн заргыг харуулдагтай адил. Одоо бол багассан.

99. Япончуудаас бид үлгэр жишээ авч, суралцах ёстой орны нэг.



60
таалагдаж байна

7
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()