Үнэтэй бөгөөд ховор эдлэлүүд

Ховор хүзүүний зүүлт, японы далайн давс, Жонн Ленноны цомог, хамгийн үнэтэй шуудангийн марк болон гүнтэн Дракулагийн амьдарч байсан ордон гэх мэт ховор зүйлүүд дэлхийд нэлээд байдаг байна. Тэгвэл та бүхэндээ үнэт эдлэл сонирхогчид болон цуглуулагчдын анхаарлыг татсан Дэлхийн хамгийн ховор болон хамгийн үнэтэй эдлэлүүдийн тухай сонирхолтой баримтыг хүргэе.

Үнэтэй бөгөөд ховор эдлэлүүд
Аав ээжээ хайрлая!
Хаах
Сурталчилгаа



2006 онд Нью-Йоркт болсон Sothebys дуудлага худалдаа дээр Хятадын ХIV зууны дунд үеийн ваар 4.72 сая доллараар зарагдсан байна. Хамгийн сүүлд энэхүү ваар дуудлага худалдаанд 1993 онд орж байсан бөгөөд тэр үед 1.2 сая доллараар зарагдсан байжээ. Харин энэ удаад бараг л дөрөв дахин их үнэтэй худалдан авсан байна. 34 сантиметр энэхүү ваарын онцлог нь орчин үеийн Юантай адил цагаан суурь дээр цэнхэр өнгөөр зурагдсан хээтэй байв. Энэхүү ваар нь цорын ганц ийм хэлбэртэй ваар юм.




Хамгийн үнэтэй бөгөөд ховор чулуунд олонд танигдаагүй пейнит хэмээх чулуу багтах юм байна. Энэхүү чулуу улбар шар өнгөтэй бөгөөд анх удаа 50-аад оны дунд үед Бирм-с олджээ. Үүнээс хойш дэлхий дээр хоёрхон пейнит байсан байна. Саяхнаас, хоёр жилийн өмнөөс энэхүү чулууны орд газрын мэдсэн боловч одоогоор зуу гаруй ширхэг л хүн төрөлхтний хэрэглээнд байгаа аж.




Дэлхийн хамгийн ховор комикс номын нэг бол "Amazing Spider-Man #1" хэмээх хүн аалзны тухай ном юм. Номны онцлог нь 1963 оноос хойш хадгалагдаж үлдсэн гэхдээ гайхалтай хадгалагдсан байна. Энэхүү номны үнэ нь 40 долларын үнэтэй гэнэ.




Гиннесийн амжилтын номноос харахад хамгийн үнэтэй бөгөөд ховор жийнс нь Levi Strauss & Co компанийн 501-р загвар гэжээ. 115 жилийн өмнө оёгдсон энэхүү жийнсний эзэн Япон иргэн дуудлага худалдаа дээр 60 сая доллараар авсан байна. Яг ижил загвартай ийм шинэ жийнс 46 сая долларын үнэтэй зарагдаж байгаа гэнэ.




Википедиагаас харахад дэлхийн хамгийн үнэтэй, ховор шуудангийн марк нь “Yellow treskill” хэмээх марк гэнэ. Ойролцоогоорр энэхүү марк 2.3 сая долларын үнэтэй аж. Яагаад энэхүү марк ховор тоонд ордог гэж? Учир нь Швейцарьт 1858 оны үед гурван скиллингийн үнэтэй цэнхэр шуудангийн марк болон 8 скиллингийн үнэтэй шар маркууд гаргаж байжээ. Хэвлэх үйлдвэрт алдаа гарсан учраас цөөхөн тооны 3 скиллингийн үнэтэй шар маркууд гарсан байна. Ингээд энэхүү маркууд ховор бөгөөд үнэтэй марк болсон байна.




Дэлхий дээр ховор ном нэлээд байдаг. Гэсэн хэдий ч хамгийн ховор ном нь 1456 онд хэвлэгдсэн Гуттенбергийн Библи хэмээн үзжээ. Энэхүү Библийн зуу гаруй хуулбар байдаг боловч хэрвээ анхны хувилар нь олдох юм бол ном цуглуулагчдын хувьд 20-25 сая долларын үнэтэй болох гэнэ. Хэрвээ энэхүү номны нэг хуудас 25 мянган долларын үнэтэй бол энэхүү номны хуулбарыг нэгэн нууцлаг иргэн 5.5 сая доллараар худалдаж авсан байна.




Хамгийн ховор болон сонирхолтой хоол бол Хятадын далайн амьтдын үүрний хоол юм. Анх гарсан цагаасаа эхлэн энэхүү хоолны үнэ хоёр дахин нэмэгдсэн бөгөөд тансаг хоолонд дуртай хүмүүсийн хувьд 10 мянган долларын үнэтэй гэнэ.




Дэлхийн хамгийн ховор, үнэтэй далайн давс болох "Амабито Но Мосио" буюу “эртний далайн давс” хэмээх давсыг Япончууд хийдэг байна. Үүнийг хийх арга барил нь хэцүү маш нарийн ажиллагаатай учраас 1 фунт давс 40 долларын үнэтэй байдаг гэнэ.




Бейсболлын картуудыг Америк, Канад болон Японд ихээхэн сонирхож цуглуулдаг. 1906 онд “American Tobacco Company” компанийн гаргасан "T206 Honus Wagner" карт нь дэлхийн хамгийн ховор бейсболлын картаар шалгарчээ. Энэхүү картыг ердөө л 70 ширхэг гаргасан байна. Учир нь Онус Вагнер (Honus Wagner) тамхины эсрэг байсан учраас “American Tobacco Company”-г түүний нэртэй энэхүү карт хэвлэхийг хориглосон аж. 2007 онд энэхүү карт 2.7 сая доллараар зарагдсан байна.




Дуудлага худалдаагаар зарагдсан хамгийн ховор дарсанд тооцогдох нэгэн дарсыг Кристофер Форбс ердөө 160 доллараар худалдаж авчээ. "1787 Lafitte Th. J." хэмээх шошготой энэхүү дарс нь Томас Жефферсоных байжээ.




Хамгийн ховор гэрийн тэжээмэл муур нь ашера юм байна. Африкийн сервал, азийн ирвэс муур болон энгийн гэрийн мууртай эрлийзжүүлж гаргаж авсан байна. Муурны жин нь 14 кг болох бөгөөд зулзага нь 22 мянган долларын үнэтэй гэнэ.




Эрдэмтэд үзэхдээ саррайа үүлдрийн морь нь Өмнөд Иберийн морьны өвөг хэмээн үздэг байна. Дэлхий дээр саррайа үүлдрийн морь ердөө л 200 ширхэг байдаг гэнэ. Харин морьны зан байдал болон чанараараа Австрийн липиззанер үүлдрийн морь ордог аж. Энэхүү морьны үнэ нь 100 мянган доллар байдаг гэнэ.




Хэрвээ та гоёл чимэглэлийн зүйлсээр цуглуулга хийхээр шийдсэн бол 5 сая доллар хаана нь ч хүрэхгүй гэнэ. Дэлхийн хамгийн ховор, үнэтэй гоёл чимэглэлийн зүйл нь 14 карат хэмжээтэй ховор цэнхэр алмазтай зүүлт юм. Энэхүү зүүлтний үнэ 16 сая доллар гэнэ.




1999 оны дуудлага худалдаан дээр Жон Леннон болон Йоко нарын "Double Fantasy" хэмээх цомгийн хуулбар зарагдсан байна. Учир нь энэхүү цомгийн хажууд дуучин маань өөрийнх нь алуурчин болох Марк Чэпмен-д гарын үсгээ зурж өгсөн байжээ. Цомгийг хэргийн газраас олсон байна. Цомог дээр Марк Чэпмен-ий гарын хээ байсан бөгөөд энэ нь түүнийг гэмт хэрэгт холбоотой болохыг баталсан нэгэн нотолгоо байсан юм. Цомгийг 460 мянган доллараар худалдаалсан байна.




2002 оны 7 сарын 30-нд Sothebys дуудлага худалдаа дээр ХХ зууны 30-аад оны үеийн ховор алтан зоос 7.9 сая доллараар зарагджээ. Энэхүү 20 долдарын зоос нь “давхар бүргэд”-тэйгээрээ алдартай гэнэ. 30-аад оны үед алтан зоос хэрэглэхийг хориглож байсан учраас бараг бүх “давхар бүргэд”-тэй зоосуудыг хайлуулахаар өгсөн байна. 1933 оны хавар 10 ширхэг ийм зоос Сангийн яамны хадгаламжаас алга болжээ. Америкийн тусгай багийнхан энэ зоосноос бусад бүх зоосыг олж чаджээ. Энэхүү зарагдсан зоосыг бараг хагас зууны дараа Британийн зоос цуглуулагч Стивен Фентон Лондогоос аваад Нью-Йоркт ирэхэд Америкийн тусгай албаныхан түүнийг саатуулжээ. 5 жилийн турш хуулийн дагуу шүүсний эцэст энэхүү зоос нь Америкийн өмч мөн боловч үүнийг зарж болно гэсэн шийдвэрт хүрсэн байна.




Трансильван дахь энэхүү ордонд уран зохиолын алдарт дүр болох гүнтэн Дракулаг амьдарч байсан хэмээн таамагладаг байна. Тиймээс ч энэхүү ордны үнэ одоогийн байдлаар 135 сая доллар хүрээд байгаа аж.




5
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()