Интернэтийн рекордууд

Интернэтийн ертөнц бидний өдөр тутмын амьдралын нэгэн хэсэг болоод байгаа билээ. Тэгвэл саяхан нэгэн IT судалгааны байгууллага Интернэтийн хандалт болон түүнтэй холбоотой хамгийн хамгийныг тогтоосон нь шинэлэг бөгөөд сонирхолтой зүйл болжээ. Жишээ нь, хамгийн урт нэртэй домэйн, хамгийн олон үзэгчидтэй арга хэмжээ, хамгийн олон дагагчидтай одууд гэх мэт... Ингээд дэлхийн шилдэг интернэт рекордуудтай танилцахыг хүсвэл дэлгэрэнгүй дээр дараарай.

Интернэтийн рекордууд
ДООД ҮНЭ ДООД ДАВХАРТ!
Хаах
Сурталчилгаа



1. Хамгийн их харилцагчтай хүн
Twitter дээр Леди Гага 2012 оны байдлаар нийт 26,823,122 дагагчидтай байна. Түүний дараагаар Жастин Биберийн дагагчид нийт 24,687,443 хүмүүс багтдаг гэнэ.




2. Хамгийн их үзсэн бичлэг - Жастин Бибер
Хэдийгээр Жастин Бибер Twitter-т хоёр явж байгаа боловч YouTube дээр түүний “Baby” хит дууны клипийг 2012 оны 6-р сарын 7-ны байдлаар 755,479,979 хүн үзсэн байна. Харин бяцхан хүүхдийн талаар хамгийн их үзсэн бичлэг нь “Charlie Bit My Finger” юм. Үүнийг 464,588,601 хүн үзсэн байна.






3. Хамгийн хуучин сайт: Symbolics.com
1985 оны үед ердөө л таван вэбсайт байсан байна. Өнөөдрийн байдлаар 192 сая домэйн болон 2.1 тэрбум хүн интернэт хэрэглэдэг гэсэн тооцоо гаржээ. Харин 1985 оны үеийн хамгийн хуучин сайт нь Symbolics.com бөгөөд энэхүү сайтад нэвтэрч орсноор та хэрэгцээгүй боловч сонирхолтой мэдээллийг хүлээн авах боломжтой.




4. Хамгийн урт домэйн нэр: http://llanfairpwllgwyngyllgogerychwyrndrobwllllantysiliogogogoch.co.uk
Хэрвээ домэйн нэрний талаар ярих юм бол энэ бол хамгийн утгагүй урт домэйн нэр юм. Домэйн нэр хамгийн уртдаа 63 үсэгтэй байж болдог гэнэ. Хамгийн урт нэртэй домэйн болох Llanfairpwllgw- yngyllgogerychwyrndrobwll-Llantysiliogogogoch.com нь Уэльс хотын вэбсайт юм. Та энэхүү нэрийг хэлэх гээд оролдоод үзээрэй.




5. Хамгийн өндөр вэбкамер - Эверест
Сүүлийн үед вэб-камерын дуранд өртөхгүй байх нэлээд хэцүү болсон. Учир нь хаа сайгүй л камер байгаа. Sherpas хэмээх нэртэй жижиг угсааны хүмүүс хүртэл Италийн шинжлэх ухааны судлаачдын багийн тавьсан 5643 метрийн өндөрт байрлах дэлхийн хамгийн өндөр цэг дээрх камерийн хараан дор байдаг гэнэ. Түүнийг интернэтээр хянадаг байна.




6. Томоохон интернэт баяр - Ханхүүгийн хурим
2011 оны 4-р сарын 29-ний ханхүү Уильям болон Кейт Миддлтон нар хурим хийхэд тэднийг дэлхий даяар харж байгаа мэт байв. Судлаачдын үзэж байгаагаар тэдний хуримыг 2.5 тэрбум хүн харсан гэжээ. Ойролцоогор 1.6 сая хүн тэдний хуримыг онлайнаар үзсэн нь 2010 оны Дэлхийн хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг үзсэн хүмүүсийн тооноос давсан байна. Yahoo –ийн хайлтаар харахад секундэд 40,000 хүн тэдний хуримыг хайж үзсэн байна. Хүмүүс тэдний хуримын бичлэгийг үзэхээс гадна хуримын тухай мэдээлэлтэй бүх сайтууд руу орж сонирхжээ. Судалгаанаас харахад секундэд 5 сая хүн тэдний талаар мэдээллийг уншсан байсан бөгөөд энэ нь Майкл Жексоны нас барсан талаарх мэдээллийг үзсэн хүмүүсийн тооноос мөн л илүү гарсан байна. Facebook дээр 24 цагийн турш хүмүүс ханхүүгийн хуримын талаар 6.8 сая хүн статус дээрээ бичиж байсан бол хүмүүс 9.4 сая коммент үлдээсэн байна. Хэрвээ эдгээр хосуудын бал сарыг онлайнаар харуулсан бол интернэт ачааллаа дийлэхгүй байх байсан болов уу.




7. Хамгийн хурдан интернэттэй орон - Өмнөд Солонгос
Энэ бол үнэхээр гайхалтай. 2006 он гэхэд 96% Өмнөд Солонгосын иргэд гар утас хэрэглэдэг болсон бөгөөд бүгд интернэтэд орж болдог гэнэ. Өнөөдрийн байдлаар Өмнөд Солонгосын иргэд 17.6 мб хурдтайгаар интернэтэд ордог байна. Хоёрдугаарт Япон улс ордог бөгөөд тэдний интернэтийн хурд нь 9.1 мб, түүний араас Хонкгонг, Нидерланд болон Латви ордог. Америкийн Нэгдсэн Улс хэдэд ордог юм бол оо? Тэгвэл АНУ 5.8 мб хурдтайгаар 13т ордог юм байна. Дэлхийн интернэтийн дундаж хурд нь 2.3 мб юм.




8. Хамгийн үнэтэй домэйн нэр - Insure.com
Хүмүүсээс хамгийн шудрага аргаар мөнгө олох арга бол иргэдийг даатгалд хамруулах явдал юм. 2006 онд Insure.com сайт нь хамгийн өндөр үнээр буюу 16 сая доллараар зарагдсан байна. Энэ нь 2010 онд 14 сая доллараар зарагдсан sex.com сайтнаас илүү үнэтэй байх юм.




9. Facebook дээр 24 цагийн турш хамгийн их лайктай хуудас - Oreo эсвэл Lil Wayne уу?
2011 онд жигнэмэг үйлдвэрлэдэг Oreo компани 24 цагийн дотор хамгийн их лайк авсан хуудас хэмээн Гиннесийн номонд багтахын тулд энэхүү ажиллагааг зохиожээ. Үнэхээр 2011 оны 2-р сарын 16-нд энэхүү компани 24 цагийн дотор 114,619 лайк авснаар тэргүүлжээ. Тэгвэл Lil Wayne-ий шүтэн бишрэгчид нэг хоногийн дотор 588,243 лайк дарснаар Oreo-ийн рекорд үгүй болжээ. Гэвч Lil Wayne www.guinnessworldrecords.com/apply" сайтад бүртгүүлээгүй нь улмаас түүний лайкыг тооцоогүй бөгөөд Oreo ялагчийн шагналаа авсан байна.




10. Спамын загалмайсан эцэг - Gary Thuerk болон Joel Furr
Интернэтийн хамгийн хэцүү нэгэн зүйл нь спам гэдгийг бүгд мэднэ. Спамыг Digital Equipment Corporation компанийн маркетингийн ажилтан Gary Thuerk зохиожээ. 1978 оны 5-р сарын 3-нд ARPANET рүү компьютерийн системийг танилцуулсан 400 мэйл илгээснээр эхэлжээ. Гэхдээ энэ спам нэртэй байгаагүй бөгөөд энэхүү нэрийг Joel Furr өгсөн байна.




3
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()