Дэлхийг хуурч чадсан 4 луйварчин

2012-09-09, 22:14
21,333

Луйвар хийхийн тулд нэлээд зоригтой, мэргэн ухаантай, хүмүүсийг өөртөө итгүүлж чаддаг тийм л уран илтгэгч байх хэрэгтэй мэт санагдлаа. Энэ бол хүн бүрийн чадах зүйл биш ээ. Магадгүй эдгээр хүмүүс нэлээд авъяастай байдаг байх. Нэр алдар, эд хөрөнгөтэй баян чинээлэг болохын тулд зарим хүмүүс энэ аргыг сонгодог бололтой. Эдгээр луйварчид өөрсдийгөө баригдчихвий хэмээн айлгүй зориг гаргаж хүмүүсийг хуурч эхэлсэн байна. Гэсэн хэдий ч “Үнэн бүхнийг ялдаг” -гэдэг үг аргагүй үнэн болох нь батлагдлаа.

Дэлхийг хуурч чадсан 4 луйварчин


1. Харди Роденшток хуурамч дарс зарж мөнгө олдог.
1985 онд Билл Кохх хэмээх бизнесмэн Томас Жефферсоны цуглуулгын 4 ширхэг дарс худалдаж авахын тулд хагас сая доллар зарцуулжээ. Энэхүү дарс хуурамч биш болохыг шилэн доор байсан «T.J.» хэмээх бичиг илэрхийлж байсан хэмээн үзэж байв. Гэтэл энэ 4 дарс нь хуурамч байсан байна. Наймаачин Харди Роденшток вино цуглуулагчдын дунд нэлээд алдартай нэгэн байжээ. Дарс зарахаас өмнө тэрээр хөгжмийн продюссор байжээ. Тэрээр өөрт байдаг ихэнх дарсаа нэг шилийг нь 100 доллараар зардаг байсан байна.


Хардиг хуурамч дарс зардаг, түүний зарж буй дарснууд жирийн дэлгүүрийн дарсны үнэтэй ижил хэмээн яриа гарчээ. Үүнийг мэдсэн Харди үнэнийг батлана хэмээн хууль шүүхээр явж нэлээд мөнгө зарцуулсан боловч түүний энэхүү ажил бүтэлгүйтэв.
Дээр дурдсан 4 дарсны «T.J.» хэмээх энэ бичгийг тэрээр энгийн цоолтуураар бичсэн байсан байна. Харди олон дарснуудыг хольж шинэ дарс хийгээд савладаг байжээ. Түүний өнгөрсөн амьдрал хүртэл хуурамч байсан байна. Харди хэзээ ч профессор байгаагүй бөгөөд тэрээр Майнхард Гоерке хэмээх нэртэй инженер залуу байсан байна.

Тэр яаж олон жилийн хугацаанд эдгээр хүмүүсийг хуурч чадаж байсан юм болоо? Ямар ч судлаач 250 жилийн өмнөх дарс ямар амттай болохыг мэддэггүй байсан учраас магадгүй худалдан авагчид түүнд хууртдаг байсан байх. Тэрээр худалдан авагчиддаа дарсаа зарахын өмнө тэдний толгойг нэлээд эргүүлдэг байсан бололтой.


2. Лин Чуньпин болон түүний хуурамч банк
2010 онд Лин Чуньпин жинхэнэ санхүү, эдийн засгийн од болоод байсан байна. Тэрээр өөрийн эрхэлж буй ажлыг тайлбарлахдаа:

2008 онд дэлхийн эдийн засгийн хямралаас болж дампуурсан Америкийн "Atlantic Bank"–ыг худалдаж авах гэрээ хийсэн гэжээ. Гэвч Америкчууд эхлээд 600 сая доллар нэхсэн боловч Хятадын бизнесмэн залуу ярилцаж байгаад үнийг нь буулгасан гэнэ. Дараа нь тэрээр банкны нэрийг "New HSBC Federation Consortium Inc" хэмээн өөрчилсөн байна. Тэрээр дараа нь 40 сая доллартай, Хятадын хөрөнгө зөвлөгөөний газар байр суурьтай хэмээн өөрийгөө танилцуулжээ.


Гэвч сэтгүүлчид Америкийн банкыг аварсан залуугийн талаар бичиж эхэлжээ. Эцсийн эцэст энэхүү мэдээ мэдээллийн талаар бодит үнэнийг мэдэгчдийн сонорт хүрсэн байна. Зарим нэг нь бүр Лины түүхийг судалжээ. Судалгааны эцэст Америкт хэзээ ч тийм банк байгаагүй гэнэ.

Түүнийг баригдсаны дараа энэхүү үйлдлээ тайлбарлаач гэхэд: "Би бага зэрэг хэтрүүлээд ярьчихжээ. Atlantic Bank of Americа зөвхөн нууц нэр бөгөөд жинхэнэ гэрээ яг одоо хийгдэж байгаа. Энэхүү үйл ажиллагаа нууцлаг учраас мэдээлэл өгч чадахгүй нь...” -гэсэн байна.

Хятадын мөрдөгчид түүний хариултанд итгээгүй бөгөөд Лин ирэх 10 жилийн хугацаанд хоригдох бололтой.


3. Жойс Хатто. Өөр хүмүүсийн бичсэн 100 гаруй цомгийг өөрийн нэр дээр гаргасан.
Жойс Хатто удаан хугацааны турш төгөлдөр хуур дарж тоглолт хийдэг байсан. Харамсалтай нь түүнд хавдартай хэмээх аймшигт оношыг тавьсан байна. Гэвч энэхүү мэдээ нь түүний хүсэл мөрөөдлийг биелүүлэх боломжийг олгожээ. Тэрээр сонгодог хөгжмөөр гэртээ хичээллэж цомог гаргаж эхэлсэн байна.


Хатто-гын нөхөр

1976 оноос 2006 он хүртэл тэрээр 100 гаруй цомгийг гаргаад байсан байна. Шүүмжлэгчид түүнийг “гайхалтай агуу төгөлдөр хуурч” -хэмээн дүгнэж байжээ.

Харин түүнийг нас барснаас хойш жилийн дараа сонгодог ая сонсох дуртай Америкийн иргэн Брайан Вентура нь “Хатто”-ийн аяны цомгийг худалдан авч iTunes дээр сонсжээ. Харин iTunes тэрхүү аяыг төгөлдөр хуурч Ласло Шимаоны бүтээл хэмээн тодорхойлжээ. Энэхүү шинэ нээлтийг хийсэн тэрээр хөгжмийн шүүмжлэгч Жед Дистлерд хэлжээ. Жед Дистлер нэлээд судалсны эцэст Хатто-ийн гэртээ хийж байсан хэмээх аяууд бүгд хулгайн ая болохыг тогтоожээ.

Тэрээр дэлхий дахины 91 төгөлдөр хуурчдын аяыг хулгайлсан болох нь илэрчээ. Энэхүү аргыг тэрээр өөрийн нөхөр болох Уильям Баррингтон-Купатай хамтран зохиожээ. Тэд үүнийг илүү бодит болгохын тулд хөгжмийн хамтлагтай хэмээн ярьж байсан боловч үнэн хэрэгтээ ямар ч хамтлаг байгаагүй байна.

Хатто энэхүү үнэнийг мэдэж чадаагүй нь азтай. Харин түүний нөхөр бүх хэргийг хүлээсэн байна. Тэрээр хэлэхдээ: "Бид орон орны төгөлдөр хуурчдын аяыг сонсож байгаад Хаттогийн аяны болохгүй байсан хэсэгт орлуулан тавьдаг байсан юм" -хэмээжээ.


4. Эндрю Вейкфилд вакцины эсрэг.
Улаан бурхны эсрэг вакциныг 12-15 сартай хүүхэд бүр хийлгэх ёстой байдаг. Гэвч сүүлийн үед ихэнхи эцэг эхчүүд вакцин хийлгэхээс татгалзаж байна. Учир нь хүүхэд аутизм (орчноос тасрах\ хэмээх эмгэгтэй болох магадлалтай гэж хэн нэгэн хэлжээ. Энэ бүх ярианы цаана эмч Эндрю Вейквилд байгаа юм.


1998 онд Эндрю Вейквилд болон түүний баг бүрэлдэхүүн 12 хүүхдийн тархины мэдрэлийн үйл ажиллагаа болон ходоод гэдэсний үйл ажиллагаанд хийсэн судалгааны үр дүнгээ сонинд нийтлүүлжээ. Гэтэл яг энэ үед вакцин хийлгэсэн хүүхдүүдийн зарим нэгд нь асуудал тулгарчээ. Эндрю Вейквилд маш олон тест судалгаа хийсний эцэст хүүхдийн өвчин болон вакцины хооронд ямар нэгэн холбоо байна гэж үзжээ.

Үүний дараа Эндрю Вейквилд вакцины эсрэг үйл ажиллагаа явуулж хэрвээ вакцин хийлгэвэл хүүхдүүд Аутизм хэмээх өвчин болон бусад аюулт өвчнүүдийг тусах магадлалтай хэмээн айлгаж эхэлжээ.

Танд хандаж хэлэхэд: Улаан бурхан, салхин цэцэг болон гахайн хавдрын эсрэг вакцин нь аюулгүй болох нь олон тооны судалгаагаар батлагдсан.

Тэр яаж хүмүүсийг хуурсан гэж?
Вейкфилдийн хийсэн судалгааны үр дүнг түүний хамтрагчид хүртэл гаргаж чадахгүй байв. Гэтэл тэр албаар хүүхдүүд вакцин хийсний дараа өвдсөн мэт судалгааны хариунуудыг хольж байжээ. Түүний онолд багтах ёсгүй үр дүнг тэрээр шууд хаядаг байж. Тэрээр энэ бүх хугацаанд өвчтэй хүүхдүүд дээр туршилт хийж байсан байна.

Яагаад тэр үүнийг хийсэн бэ?
Вакциныг муу хэмээн зарлахаас өмнө тэрээр хувийн судалгаа хийх эрх авахын тулд бичиг баримтаа өгчээ. Үүнээс гадна, түүний хийж байсан энэхүү судалгааг тестэнд оролцож байсан 12 хүүхдийн өмгөөлөгчдийн мөнгөөр явагдаж байжээ. 10 хүүхдийн 8-ийх нь эцэг эх хүүхдээ вакцинаас болж өвдсөн хэмээн итгэж байсан бөгөөд өмгөөлөгч нарт вакцинд хориг тогтоохын тулд бодит баримт хэрэгтэй байсан юм. Эндрю энэхүү судалгаагаа ёс зүйн хууль дүрмийг зөрчиж хийж байсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна.


3
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()