Өвөрмөц загас

2012-09-11, 21:17
16,769

Бидний мэддэг маш олон төрлийн загас байдаг. Тэгвэл та тунгалаг толгойтой загас харж байсан уу? Энэхүү өвөрмөц загасыг Macropinna microstoma гэдэг. Тэрээр цилиндр хэлбэртэй нүдтэй бөгөөд толгойныхоо тунгалаг арьсныхаа цаанаас замаа хардаг байна. Энэхүү тунгалаг арьс нь нүдийг гадны ямарваа нэгэн нөлөөллөөс хамгаалдаг гэнэ.

Өвөрмөц загас





Энэхүү загасыг анх 1939 онд илрүүлсэн байна. Судлаачдын хамгийн их анхаарлыг татаж байсан зүйл нь түүний толгой болон нүд байсан юм. Хэдийгээр 1939 онд судалж эхэлсэн боловч 2004 онд л энэ загасны нууцыг тайлж чадсан байна. Та түүний нүдийг хаана байна гэж бодож байна? Толгойн дотор буй 2 ногоон зүйл нь үнэн хэрэгтээ түүний нүд юм. Гэрэлтэй үед түүний нүд тод ногоон өнгөтэй болдог гэнэ. Сэлж байх үедээ тэрээр хөндлөн байрлалтай байдаг бөгөөд хоолоо олж идэхдээ босоо байрлалтай болдог учраас энгийн загас мэт харж чаддаг болох нь тогтоогджээ.







 

7
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()