Сурталчилгаа (15)
Хаах

Хар тамхи түгээгчдийн бүтэлгүй заль мэх

2012-09-13, 21:23
21,964

Өнгөрсөн жил Англи болон Уэльсийн хил болон цагдаагийн газрынхан хамтран  241 090 хүнийг саатуулсан байна. Эдгээрийн 47630 нь хар тамхи оруулж байсан бөгөөд нийтдээ 2.9 тонныг хурааж авсан байна. Хар тамхи оруулж ирж байгаа хүн болгоныг олж илрүүлж чаддаг уу гэвэл үгүй. Тиймээс хяналт улам бүр сайжирч, сүүлийн үеийн технологийг ашиглах болсноор хар тамхи түгээгчид өвөрмөц аргуудыг сэдэх болжээ. Энэхүү мэдээллээр та эдгээр өвөрмөц боловч төдийлөн үр дүнтэй бус аргуудыг харах болно. Учир нь эдгээр хүмүүс бүгд баригдсан юм.

Хар тамхи түгээгчдийн бүтэлгүй заль мэх



Энэхүү хүний хоол боловсруулах эрхтэн нь хар тамхиар дүүрэн байжээ. Тэрээр өөрийн биенд 150 ширхэг эмийг авч гарахыг оролдсон байна.



Энэхүү Герман залуу юм оёх бүхий л ур чадвараа ашиглан аль болох их хар тамхи хийх боломжтой болгохын тулд олон жижиг нугалаасуудыг шортондоо хийжээ. Тэрээр Барселоноос холгүй Эль-Прат-де-Льобрегат онгоцны буудал дээр баригдсан бөгөөд 6.6 кг хар тамхийг энэхүү шортондоо багтааж чадсан байна.



“Ачааны дотуур хувцасны” хэд хэдэн зургийг үзүүлье.



66 настай гипстсэн хөлтэй Чилийн иргэн Барселонд баригджээ. Тэрээр хар тамхины үнэрийг энэхүү гипс дарж чадна гэж бодсон боловч эндүүрсэн бололтой.



Калагийн амралтын газар руу өндөр настангуудыг авч явж байсан тэрэг амфетамин хэмээх хэдэн сая доллараар үнэлэгдэх ачааг мөн авч явж байсан байна.



Колумбын хар тамхины наймаачид мэс заслын аргаар эдгээр бяцхан гөлөгнүүдийн бие рүү шингэн героин хийсэн байжээ.



Лабрадор Рексийн ходоодонд 126 мянган фунтын үнэд хүрэх хар тамхийг хийсэн байна.



Ходоодыг нь дүүрэн хар тамхиар дүүргэсэн Лабрадорын рентген зураг.



Лаазалсан бүтээгдэхүүн ачиж явсан ачааны машин дотроос Портсмутын хилийн ажилчид 33 кг хар тамхи илрүүлсэн бөгөөд энэ нь энгийн ханшаар 3 сая фунт хүрэх гэнэ.



Мексикийн далайчид хөлдөөсөн аварга загасны дотроос нэг тонн орчим хар тамхийг олсон байна.



Хамгийн нарийн арга: Бэлгэвчийг хар тамхиар дүүргээд түүгээрээ өөрсдийн тэжээвэр могойгоо хоолложээ. Ингээд хар тамхитай могойг авч явж байгаад ийнхүү баригджээ.



Энэхүү сав суулганууд 20 кг кокайнаар хийгдсэн байна.



Энэхүү хэрээний нүднүүдэд К витамин болон хар тамхи ихээр агуулагдаж байгаа.



Харвордын Их Сургуулийн төгсөгч Африкийн иргэн сонгино дотор 163 мянган фунтын үнэд хүрэх хар тамхийг Хитроу онгоцны буудлаар гаргах гэж байгаад баригджээ.



Өмнөд Африкийн ээрмэл утсан доторхи хар тамхи.



Air France компанийн хоёр ажилчин болон хоёр зорчигч Америкийн хилийнхэнд Шинэ жилийн бэлэг бэлджээ. Тэдний чемодан дотор бэлэгний уутанд боосон хар тамхи байсан байна.



Пулын шатахуун түгээх газрын ойролцоо амьтны тэжээл авч явсан ачааны машины доороос 5 сая фунтын хар тамхи олджээ.



Хилийн ажилчин Sunset Touch хөлгөөс хар тамхийг буулгаж байна. Ньюлин, Корнуолл



Колумбийн далайн явган цэргүүд Номхон далайгаар дамжин Америк руу 12 тонн хар тамхи авч явахыг оролдсон завийг зогсоожээ.



Крис Льюис хэмээх крикетийн тамирчин байсан залуу жимсний саванд хар тамхи хадгалсан хэргээр 6 жилийн хорих ял авчээ.



Цэвэр усны сав доторхи хар тамхи.



5.6 тонн олсны ургамлын давирхайг эртний эдлэл болон гэрийн тавилгатай хамт гаргахыг оролджээ.



Эдгээр залуус Колумбийн цагдаа нарт баригдсан байна.



Майами дахь Америкийн хилийн ажилчид амтлаг төмс ачиж явсан чингэлэг дотроос 2 тонн орчим хар тамхийг илрүүлжээ.



Перуаны хар тамхитай тэмцэх газрын ажилчид артишокны сав дотор хийсэн шингэн кокаиныг шалгаж байна.



2
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()