Сансрын нисгэгч Сандра Магнусын интернэт дэхь тэмдэглэлээс...

44 настай Америкийн сансрын нисгэгч болох Сандра Магнус дэлхийтэй ойролцоо орбитод 133 хоногийн турш 2008 оны 11-р сарын 14-оос 2009 оны 3-р сарын 28-ыг хүртэл амьдарсан байна. Тэрээр сансрын нисгэгч Юрий Лончаков болон Майкл Финк нартай дэлхийн сансрын станцын 18 дахь туршилтанд хамт явсан байна. Энэ нь түүний анхны нислэг байсангүй. Тэрээр 2002 онд Atlantis STS-112 туршилтанд оролцож байсан. Харин тэрээр интернэт тэмдэглэл хөтөлсөн анхны хүн байсан болов уу.

Сансрын нисгэгч Сандра Магнусын интернэт дэхь тэмдэглэлээс...
Финланд руу шидэт аялалд явах уу?
Хаах
Сурталчилгаа



Сансрын станцитай байнгын интернэт холбоо байхгүй учраас Магнус уншигчдын асуусан асуултын хариуг электрон шуудангаар явуулж байсан бөгөөд заримдаа нэлээд удах тохиолдол ч байжээ. Тэрээр захианы хариуг Миссуригийн Эрдэм шинжилгээний Их Сургууль руу явуулж байсан бөгөөд харин редакторууд түүний явуулсан зураг болон мэдээллийг нь Spacebook.mst.edu -гэсэн блог руу оруулдаг байжээ.

Тэмдэглэл.

Сансар руу хэрхэн нисэх вэ?
Би дахиад л сансарт ирчихлээ. Юуны түрүүнд хэрхэн ирснээ тайлбарлъя. Би яг хөлгийн дунд сууж байсан учраас онгоцны цонхоор харах ямар ч боломж байгаагүй. Бид эхлэх цагийг тоолж байсан бөгөөд нисэхэд 9 минут дутуу хэмээн зарлахад бид нисэх гэж байгаагаа мэдсэн. Бид хөдөлгүүрийг шалгаж байгааг мэдэрсэн бөгөөд бидний хөлгийг хөөргөхийг хүлээж байлаа. Бага зэргийн чичрэлт мэдрэгдэж, зургаан секундын дараа одон орон судлаачдын яриад байдаг үнэхээр хүчтэй доргилтыг мэдэрсэн юм. Бид хөөрөлтийн цэгээс хөдөллөө. Эхний даваа өнгөрсний дараа мэдэгдэхүйц чимээгүй, нислэг хүртэл зөөлөн болсон байлаа. Орбит руу орж байхад хамгийн гол нь тайван явах хэрэгтэй.



Суудалнаас хамгаалах бүсээ тайлаад төрсөн анхны мэдрэмж гэвэл дээшээ хөөрөөд байгаа мэт санагдаж байсан. Хэрвээ ямар нэгэн юмнаас барихгүй л бол удахгүй таазтай тулах гэж байгаа мэт сэтгэгдэл төрж байлаа. Миний тэнцвэрийн аппарат татах хүч үгүй болсныг мэдрээгүй байсан учраас байн байн дохио өгч намайг сандаргасаар... Би нэг газраас нөгөө газар руу дүүлж, толгой дээш доош харсан байдалтай болж байлаа. Өөрийгөө хянахад надад үнэхээр хэцүү байсан бөгөөд би маш удаан явж байсан боловч хөл маань агаарт унжсан хэвээр байсан юм. Өдрийн төгсгөлд би жингүйдлийн үеэр хэрхэн байх ёстойг санаж таазтай тулсан юм.



Сансарт хэрхэн интернэтэд холбогдож зурагт үзэх вэ?
Удирдлагын төвөөс бидэнд хааяа мэдээлэл, нэвтрүүлэг, кинотой файлууд явуулдаг ч бидэнд зурагт байдаггүй. Дэлхийтэй хиймэл дагуулаар холбогдсон үед электрон шуудан болон IР утас сүлжээтэй байдаг. Иймд би зөвхөн мэйл бичих л боломжтой байсан. Энэхүү туршилтанд ганцхан компьютерыг хэрэглэж байгаа бөгөөд энэхүү компьютер нь ямар нэгэн системтэй холбогдоогүй зөвхөн Нислэгийн Хяналтын Газартай холбогдсон хиймэл дагуулын тусламжтай л ажилладаг. Компютерт ямарваа нэгэн вирус нэвтрүүлэхгүй нь тулд түүнийг тусгаарлах нь их чухал.



Сансарт хэрхэн унтах вэ?
Сансарт унтах нь хэцүү даалгавруудын нэг гэж хэлж болно. Биднийг унтах гээд зүүрмэглэж байхад бидэнд таталтын хүч нөлөөлдөг юм. Анх удаа сансарт унтаж байхад надад яг унах гэж байгаа мэт мэдрэмж төрж байсан бөгөөд би хэзээ шалан дээр байж байх бол доо хэмээн боддог байлаа. Хэсэг хугацааны дараа би үүнд дасаж мешокоо сайн бэхэлдэг болсон бөгөөд унтаж байх явцдаа агаарт дүүлж байгаагаа ч мэдрэхээ больсон юм.



Сансарт хэрхэн хувцаслах вэ?
Ямар нэгэн зүйлийг өлгөх эсвэл тавьж болохгүй газар амьдарч байна гээд та өөрийгөө төсөөлөөд үз. Хэрвээ та ямар нэгэн юмыг тавих эсвэл өлгөх юм бол нисээд л алга болчихно. Тэгвэл та өдөрт хичнээн удаа юм тавьж, өлгөдөг билээ гээд бодоод үзээрэй. Та өглөө босоход ор тань шалан дээр, углааш тань мөн л шалан дээр байж байна. Учир нь үүнд дэлхийн татах хүч нөлөөлж байгаа юм. Таны хувцасны шүүгээ мөн л газар байж л байна. Үүнд мөн л дэлхийн татах хүч нөлөөлж байгаа. Тэгвэл сансарт бидэнд ийм боломж байхгүй.

Өглөө сэрээд хананд бэхлэгдсэн мешокноосоо гардаг. Үүний дараа хувцасны контейнэрыг нээхэд хамаг хувцас золтой л бүгд нисчихдэггүй. Унтлагын хувцасаа тайлахад түүнийг шууд л наалтаар хананд наахгүй л бол нисээд явчихна. Сансарт байхад бүхнийг л хаана? яаж хийх үү? хэмээн бодох шаардлага гардаг. Хэрвээ танд ямарваа нэгэн багаж хэрэгсэл хэрэгтэй болвол та түүнийгээ эхлээд олоод харин дараа нь ийш тийшээ нисчихгүй найдвартай газар тавих хэрэгтэй. Жижигхэн багаж алга болвол түүнийг олоход хэцүү байх болно. Сансарт юм алга болгох нь хамгийн амархан. Тиймээс наалтууд сансрын нисгэгчдийн хамгийн дотны туслах болдог байна.



Сансарт хэрхэн бие засах вэ?
Хэрвээ нухацтай бодож үзвэл энэ мөн л нэлээд хэцүү даалгавруудын нэг. Дэлхийд бие засаж байхад татах хүчний тусламжтайгаар бүх зүйл доошоогоо явдаг. Тэгвэл ямар ч татах хүчгүй газар яах вэ? Сансрын бие засах газрыг хийхийн тулд зохион бүтээгчид нэлээд ажилласан юм. Тэд шээс болон ялгадасыг хэрхэн тусгаарлагдсан байлгаж тусгай саванд хийх талаар их бодсон байна. Гэтэл агаарын урсгал үүнийг хялбархан хийж чадах байсан бөгөөд нойл яг тоос сорогч мэт ажиллах аж. Сансарт та бие засахаар явахдаа юуны түрүүнд сэнс асааж тусгай гуурс руу үлээж байгаа агаарыг нь чиглүүлэх хэрэгтэй. Гуурсаар дамжин агаарын урсгал ялгадасыг тусгай саванд дамжуулах болно.



Сансарт яагаад эрдэнэ шишээр хийсэн бин хэрэгтэй гэж?
Эрдэнэ шишээр хийсэн бин хамгийн хэрэгтэй зүйлүүдийн нэг. Бид үүнийг зүгээр талхны оронд хэрэглэдэг юм. Та сансарт байнга үйрдэг, хэд хэдэн хэсэг болж хуваагдаж буй талх байна гээд бодоод үзээрэй. Тэр нэг газар байж байхгүй харин агаараар ниссэнээр талхны үйрмэг нүдэнд орох аюултай. Эрдэнэ шишээр хийсэн бин дээр бид хүссэн юмаа түрхэж, ороож идэж болдог. Миний хувьд: алимны нухаш, самартай масло, майонез гээд л ер нь бүгдийг л түрхэж идэж байсан.



Сармис, сонгиноор сансарт юу хийх вэ?
Намайг анх сансарт нисэж байхад сансрын нисгэгч, биохимич Пегги Уитсон надад шарсан сармисыг Оросын хоол халаадаг саванд \печь\ хийх аргыг зааж өгсөн юм. Ихэвчлэн үүнд Оросууд лаазалсан бүтээгдэхүүн халаадаг юм. Үүнийг хийхийн тулд сармис дээрээ сонгино, оливын тос нэмж хийгээд тунгалаг цаасанд ороож халаах төхөөрөмжиндөө хийнэ. Энэхүү төхөөрөмж нь 30 минутаар ажилладаг бөгөөд 30 минут тутам дахин асаана. Ойролцоогоор 120-150 мин байлгасны дараа шарсан сармис бэлэн болно гэсэн үг. Шарсан сармисаа ашиглаж би хоёр төрлийн туна загас хийсэн. Харин Зул сараар нимбэг болон сармисны соустай цагаан туна загасны стэйк, эрдэнэ шиш болон өндөгний салат хийсэн. Үүнийг хийхэд би хуурай өндөг хэрэглэсэн юм. Хуурай өндөг болон эрдэнэ шиш нь сансрын тогоочийн хувьд үнэхээр хэцүү зүйл. Учир нь тэд дорхноо л нисэж энд тэнд наалдчихдаг.



Сансарт хэрхэн шүршүүрт орох вэ?
Үнэндээ бол сансарт бид шүршүүрт ордоггүй. Бид чийгтэй бамбалзуураар биеэ арчдаг. Дэлхий дээр таныг шүршүүрт орж байхад та зүгээр л усаа гоожуулахад ус дээрээс чинь асгарч дараа нь бохирын шугам руу дамждаг. Энэ бас л татах хүчний нөлөөлөл. Тэгвэл ямар ч татах хүчгүй газар шүршүүрт орох нь тийм ч тааламжтай зүйл биш юм. Сансарт шүршүүрийг гоожуулахыг оролдсон ч ус гоожихгүй харин шүршүүр дээр бөмбөлөгүүд үүсэх болно. Энэхүү бөмбөлөгүүдийг цэвэрлэхээр шийдсэн бол та ам эсвэл хамар руугаа орохоос сэргийлэх хэрэгтэй. Учир нь бөмбөлөгүүд шууд таныг чиглэх болно. Ингээд шүршүүрээс усан бөмбөлөгийг салгаж авч чадсан бол та яаралтай түүнийг арчих эсвэл сэнс асааж бохирын гуурс руу хийх шаардлагатай.


















8
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()