Эмират дахь цагаач иргэдийн амьдрал

Арабын Нэгдсэн Эмират Улсад ихэвчлэн ажил хийж, мөнгө олж, хангалуун сайхан амьдрахыг хүссэн хүмүүс ирдэг байна. Тэд Эмиратад насан туршдаа амьдрах бодолгүй байдаг бөгөөд хангаллтай мөнгө хураасныхаа дараа эх орондоо буцах зорилготой байдаг. Ихэнхи хар ажлыг цагаач иргэд хийдэг бөгөөд Эмиратад буй цагаач иргэд зөвхөн өнөөдрийг бодож амьдардаг байна. Учир нь тэднийг хэзээ ч хамаагүй нутгаасаа хөөж магадгүй юм. Гэсэн хэдий ч сайхан амьдрах, гэр бүлээ тэжээхийн тулд хүмүүс зориглож энэхүү улсыг зорьдог ажээ.
Эмират дахь цагаач иргэдийн амьдрал
Хит кинонууд 50% хямдарлаа!
Хаах
Сурталчилгаа



Энд зарим барилгачид ердөө 350 долларын цалин авдаг бөгөөд үүнийхээ 300-г гэр бүлийнхэндээ илгээдэг гэнэ. Харин үлдсэн 50 доллароор сарынхаа хэрэгцээг хангаж амьдардаг. Ингээд Эмиратад ажил эрхэлж буй цагаач иргэдийн амьдралын талаар сонирхоцгооё.



Арабын Нэгдсэн Эмират улсад 8 сая хүн амьдардаг бөгөөд тэдний 10% нь л уугуул иргэд байдаг байна. Бусад нь Пакистан, Бангладеш, Шри-Ланка, Непала, Өмнөд Ази, Филлипин болон Арабын Нэгдсэн Улсад цагаачлахаар ирсэн иргэд байдаг аж. Нийт иргэдийн эрэгтэйчүүд нь эмэгтэйчүүдээс 3 дахин их байдаг. Харин уугуул иргэдийн эрэгтэй, эмэгтэйгийн харьцаа 1:1 байдаг байна.



Эмиратад тэнгэр баганадсан барилгаас гадна олон тооны нэг давхар барилгууд байдаг.



Өмнө нь энэхүү газар Арабын уугуул иргэд амьдарч байсан боловч улсаас тэднийг илүү цэвэр, тухтай тосгон руу шилжүүлж байгаа гэнэ. Харин Арабчуудын хуучин байранд пакистанчууд, энэтхэгчүүд, барилгачид, автобусны болон таксины жолооч нар амьдардаг гэнэ. Саяхныг хүртэл Эмиратад ийм байшингууд маш олон байсан бөгөөд Дубай нь тэнгэр баганадсан барилгуудын дунд хүртэл байсан аж.



Тэнгэр баганадсан барилгын бүтээн байгуулалтын хамгийн чухал хүмүүс болох барилгачид энэхүү нийтийн байранд амьдардаг гэнэ.



Цагаач болон гадаадын эрэгтэй хүнд Араб улсын иргэн болох боломж бараг л үгүй аж. Харин эмэгтэйчүүдийн хувьд хэрвээ тэд уугуул Араб иргэнтэй суух юм бол Арабын Нэгдсэн Эмират Улсын иргэн болох өчүүхэн боломж байдаг гэнэ.



Ядуусын хорооллолд янз бүрийн машиныг олж харж болно.



Энэхүү зургуудыг гадаадын жуулчин очдоггүй “Шаржи” дүүрэгт авсан байна.





Рас-эль-Хайма нь Хойд Эмират юм. Энд ирээдүйн Арабын Нэгдсэн Эмират Улсын анхны тосгон болох Аль-Жазира Аль Хамра байрлаж байсан байна. Энэхүү газар нь Аль Хамра Палас Бич Резорт хэмээх буудлаас холгүй оршдог.



Одоо энэхүү тосгоны ихэнхи барилгууд сүйрсэн бөгөөд зөвхөн байшингийн тууриуд л үлдсэн байна.





Нэгэн эзэнгүй лалын сүмд ортол доторхи нь тийм ч муу байсангүй.





Хэдийгээр энэхүү сүйрсэн тосгонд бараг хүн ирдэггүй боловч хааяа нэг хүнтэй таарч болох юм. Энэ залуу бол Бангладешын барилгачин юм.















Бангладешын иргэд ихэд нөхөрсөг хүмүүс байдаг. Тэд Арабчуудын хуучин байранд байдаг бөгөөд нэг өрөөнд 10 хүн амьдардаг байна.





Зарим нэг сүйрээгүй хуучин байшингуудад хорих газар байдаг аж.





Эртний байшингуудын туурь.





Эмиратад амьдрахын тулд хамгийн доод тал нь 700-900 долларын цалинтай байх хэрэгтэй гэнэ. Гэсэн ч энэхүү аялалыг хийсэн сэтгүүлчийн найз Бангладеш барилгачин залуу сард 350 доллараар цалинждаг бөгөөд үүнийхээ 300 долларыг нь гэрийнхэндээ явуулдаг гэнэ. Харин өөрөө 50 доллараар сарынхаа амьдралыг залгуулдаг аж. Бангладешт тэрээр сард ердөө л 40 долларын цалинтай байх байсан гэнэ. Тиймээс энэхүү цалин түүний хувьд хангалттай юм. Энэ мэтчилэн хүмүүс Эмиратад ирж ажиллаж, амьдардаг гэнэ.



Хамт нэг байранд амьдардаг хүмүүс мөнгөө нийлүүлж байгаад шуудай будаа, их хэмжээний халуун ногооны амтлагч болон хүмүүсийн хэрэгцээгүй гэсэн махны үлдэгдлүүдийг авдаг байна. Энэ бүхнийг хольж шараад иддэг аж. Энэ нөхцөлд дасаагүй хүмүүс ийм төрлийн хоолыг идэж чадахгүй л болов уу. Учир нь нянг устгахын тулд маш их хэмжээний халуун ногоо хийдэг байна.







Хүмүүс нь хөгжилтэй, амьдралын эрч хүчтэй.



Тэд гэр бүлээ тэжээж чадаж байгаадаа сэтгэл хангалуун, баяртай байх нь мэдээж.




5
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()