Хятадын гэмт хэргийн орлон тоглогчид

Хятад улсад алдартай, баян хүмүүс гэмт хэрэгт санаатай бөгөөд санамсаргүй байдлаар холбогдсоныхоо дараа ял шийтгэл эдлэхээр болвол өөрөө бус харин өөртэйгөө ижилхэн хүнийг олж төлбөр төлснөөр өөрийнхөө өмнөөс ял эдлүүлдэг байна. Ихэвчлэн амьдралын түвшин доогуур, гэр бүлээ тэжээхийг хүссэн иргэд энэхүү саналыг хүлээж авдаг гэнэ. Судалгааны дүнгээс харахад энэхүү асуудал хэдийгээр тийм ч их газар аваагүй боловч ер нь байсаар л ирсэн аж. Харин 2009 онд хэд хэдэн ийм хэрэг гарснаар энэхүү асуудлыг нэлээд нухацтай авч үзэх хэрэгтэй болохыг Хятадын удирдлагууд ойлгожээ.

Хятадын гэмт хэргийн орлон тоглогчид
Киногоо үзээд бэлгээ аваарай!
Хаах
Сурталчилгаа


 
Авто ослын буруутан болох эмнэлгийн захирал өөрийн ажилтны аавыг хөлсөлж өөрийнхөө өмнөөс ял эдлүүлсэн байна. Түүний энэхүү гаргасан ослын улмаас хүний амь эрсдсэн аж. Харин жолооны эрхгүй машин барьж яваад мотоциклчин залуугийн аминд хүрсэн нэгэн иргэн 8000 доллараар өөрийнхөө оронд шоронд суух хүнийг хөлсөлжээ. Барилга нураадаг компанийн захирал зөвшөөрөлгүйгээр барилга нураасан хэргээр хэрэгт холбогджээ. Гэсэн хэдий ч тэрээр ял эдлээгүй бөгөөд өөрийнхөө оронд нэгэн ядуу хүнийг шоронд суулгажээ. Тэрээр шоронд байсан хоног бүрт нь 31 доллар өгөхөөр амлаж тохиролцсон байна.

Одоогийн нөхцөлд энэхүү гэмт хэрэг их нэмэгдэж байгаа учраас Хятадууд үүнийг “Дин Зей” хэмээн нэрлэх болжээ. “Дин-орлуулах”, “зей-гэмт хэрэг” гэсэн орчуулгатай юм байна.
 
Хятадад өөрийнхөө оронд өөр хүнийг ял эдлүүлэх нь хэдэн зууны туршид соёлын нэг хэсэг байсан аж. 1899 онд Хятадын гэмт хэрэгтэй тэмцэх салбарын эрдэмтэн Эрнест Алебастер өөрийнхөө оронд өөр хүнийг ял эдлүүлэх нь хориотой гэж бичиж байсан боловч хүмүүс төдийлөн анхаараагүй байна. Заримдаа гэмт хэрэгтнүүд бүр өөрийнхөө оронд цаазаар авах ялыг гүйцэлдүүлэх хүнийг хөлсөлдөг байж. Үүнд ихэвчлэн амьдралын түвшин доогуур айлын эцгүүд өөрийнхөө амийг золиослож, энэхүү олсон мөнгөөр нь гэр бүл нь дутагдах зүйлгүй амьдарч чадна хэмээн найдаж зөвшөөрдөг байна. Үүнийг цагдаа нар “жинхэнэ гэмт хэрэгтэн ч гэсэн ял эдлэж байна” хэмээн үздэг аж. Учир нь гэмт хэрэгтэн өөрийн хийсэн хэргийнхээ төлөө зах заалийн ханшаар төлбөр төлж байна гэсэн үг юм.
 
 
Хэдэн жилийн өмнө 20 настай Ху Бин хэмээх нэгэн баян залуугийн талаар хэвлэл мэдээллээр нэлээд шуугисан аж. Учир нь тэрээр Ханчжоу-д болсон машины уралдааны үеэр явган зорчигчийг дайрж амийг нь хороожээ. Цагдаа ирэхийг хүлээж байсан Ху Бин болон түүний найзууд тамхи татаж, инээлдэж байсан нь эргэн тойрны хүмүүсийн дургүйцлийг төрүүлсэн байна.
 
Шүүх хурлын үеэр Ху Бинд гурван жилийн хорих ял оноосон боловч энэхүү ялыг тэр өөрөө эдлээгүй, харин түүнтэй төстэй өөр нэгэн залуу эдэлсэн байна. Мөн энэхүү шүүхийн шийдвэр хэтэрхий зөөлөн шийтгэл байж. Ихэнхидээ ийм үед цаазаар авах ял оноодог байна.

Ху Бин баруун талд, түүний оронд ял эдэлсэн залуу зүүн талд



Хамгийн сүүлд хүн амины хэргээр нэгэн эмэгтэй баривчлагдаж ял сонссон юм. Түүнийг Гу Кайлай гэдэг. Сураг сонсоход тэрээр гэмт хэрэг хийхээсээ өмнө өөрийнхөө оронд ял эдлэх хүнийг олчихсон байж гэнэ.

Түүний оронд ял эдлэх эмэгтэй зүүн талд, Гу Кайлай баруун талых нь.



 

NULL

NULL

3
таалагдаж байна

4
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()