Сармагчингийн шинэ төрлийг илрүүлжээ

Эрдэмтэн, байгаль, амьтан судлаачид шинэхэн нээлтүүд хийсээр байна. Өмнө нь тэд нэгэн өвөрмац аалзыг олж илрүүлсэн бол энэ удаад Конгогийн төв хэсэгт байрлах нэгэн газраас өвөрмөц, сонин сармагчингийн төрлийг нээж илрүүлжээ. Энэхүү сармагчинд Шинжлэх Ухааны талаас “Cercopithecus Iomamiensis” гэсэн нэр өгсөн байна. Нутгийн оршин суугчид энэхүү сармагчинг “лесула” хэмээн нэрлэдэг гэнэ. 2007 онд анх энэхүү сармагчинг эрдэмтэд Опала хотын оршин суугч болох сурагч охин тэжээж байхыг харсан байна.
Сармагчингийн шинэ төрлийг илрүүлжээ
Дараагийн үед тавтай морил
Хаах
Сурталчилгаа



1. “Бид энд сармагчингийн шинэ төрлийг олж чадна гэж бодоогүй. Энэхүү сармагчинг бусад сармагчингуудаас өвөрмөц болохыг би хараад л шууд ойлгосон. Тэр бага зэрэг сармагчинтай төстэй байсан боловч өнгө, биеийн хэмжээ зэргээрээ бусдаас өөр байсан юм” -гэж Lukuru төвийн эрдэмтэн зэрлэг байгаль судлаач доктор Жонн А.Харт хэлжээ.

Зурган дээр шинээр илрүүлсэн сармагчин байна.



2. Харт болон түүний гэргий, хамтрагч Тереза Харт нар бусад судлаачдын хамтаар Ломами хотын алслагдмал ойг судлахаар явж байх үедээ энэхүү өвөрмөц амьтныг олж илрүүлсэн байна.



3. Энэхүү сармагчин цайвар эрүү болон цээжтэй, биеийнхэн сүүл хэсгүүд нь бараан, нурууны доод хэсэг нь цайвар улбар шар өнгөтэй байгаа нь бусад сармагчингаас ихэд өвөрмөц харагдаж байгаа аж. Үүнээс үүдээд эрдэмтэд сармагчингийн шинэ төрлийг нээж илрүүлсэн гэдэгтээ итгэлтэй байгаа гэнэ.



4. Хартын хэлж байгаагаар “Энэхүү сармагчин нь 28 жилийн турш Африкаас олдсон дөнгөж хоёрдахь төрлийн сармагчин юм. Сармагчингийн нүүрнийхээ эргэн тойронд цайвар үстэй. Хамар дээр нь цагаан зураас бий” -гэв.



5. Эрдэмтдийн хийсэн нэгэн гэрэл зураг дээр сармагчингийн нүд хүний нүдтэй үнэхээр төстэй харагдсан гэнэ. Сүүлийн таван жилийн турш эрдэмтэд “лесула” сармагчинг судлаж байгаа бөгөөд ДНК-ийн шинжилгээнээс харахад энэхүү сармагчин бусад сармагчингуудаас өөр болох нь батлагджээ.



6. Эдгээр сармагчингууд Конгогийн ойн төв хэсэгт амьдардаг бөгөөд нутгийн иргэд андахгүй сайн мэддэг байна. Хөөрхий эдгээр амьтдыг хүн, зэрлэг араатан, махчин шувуунууд агнадаг байна. Зэрлэг амьтны махны наймаачин Дэнни “лесули” сармагчны зулзагатай хамт.



7. Эдгээр амьтад хорогдох аюултай байгаа аж. Учир нь нутгийн иргэд тэднийг агнаж өөрсдөө идэж, эсвэл махыг нь зардаг байна. Эрдэмтэд шинэ төрлийн сармагчинг хамгаалах төслийг дэмжих хөрөнгө оруулагчдыг хайж байгаа гэнэ.
Энэхүү сармагчинг эрдэмтэд анчдаас хамгаалж чадсан байна.




0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()