Халимны төрлүүд

2012-09-28, 02:03
26,226
Зөвхөн байгаль хамгаалагчдын бус мөн далайн аварга амьтдын нүүдлийн үеийг сонирхох дуртай жуулчдын анхаарлыг татаад байгаа нэгэн төрлийн далайн амьтан бол Халим юм. Халимыг хаанаас ч ажиглаж болох бөгөөд хамгийн гол нь хэдий үед далайн эрэг рүү илүү ойртож ирдгийг мэдэх нь чухал. Хүн төрөлхтөн усан доорх амьдралын талаар үргэлж ихээхэн сонирхож байдаг. Үүнээс үүдээд эрдэмтэн мэргэд, судлаачид шинэ содон нээлт хийхийн тулд далайн усанд шумбаж шинэхэн ололт амжилтуудыг хийдэг. Тиймээс том жижгээсээ үл хамааран далайн амьтдыг судлаачид маш нарийн судалсан байдаг. Халим бол далайн томоохон амьтдын нэг. Тэгвэл бидний ихэнхи нь зөвхөн цэнхэр халимны талаар л мэддэг болов уу. Ингээд судлаачдын олж илрүүлсэн халимны төрлүүдээс сонирхоцгооё.
Халимны төрлүүд
БЭЛЭГ БЭЛЭГ!
Хаах
Сурталчилгаа


Антарктидын хагас арал
Амьтны төрөл: Судалтай халим
Хугацаа: 11-р сараас 3-р сар хүртэл

Судалтай энэхүү халим нь дэлхий дахинд нэлээд тархсан халимны нэг төрөл юм. 11-р сараас 3-р сарын хооронд энэхүү халимуудыг Антарктидын хагас аралын ойролцоо харж болох бөгөөд 2 эсвэл 3-р сард ажиглавал эдгээр халимууд үзэгчдэд илүү аюулгүй байх болно.



Азорын арал
Амьтны төрөл: Цэнхэр халим
Хугацаа: 3-р сараас  5-р сар хүртэл

Цэнхэр халим нь дэлхийн хамгийн том амьтны нэг юм. Түүний урт нь 30 метр хүрдэг бөгөөд  жин нь 200 тонн хүртэл өсдөг байна. Цэнхэр халимыг судлахыг хүссэн хүмүүсийн хувьд Азорын арал нь хамгийн тохиромжтой газруудын нэг. 3-р сараас 5-р сар хүртэл цэнхэр халимууд ээлжит хойд зүг рүү нүүх нүүлтийнхээ явцад энэхүү арлаар өнгөрдөг байна.



Карибын тэнгис, Доминик
Амьтны төрөл: Халим
Хугацаа: 11-р сараас 3-р сар хүртэл

Энэхүү халим нь хамгийн урт халимнуудын нэг юм. Түүний урт нь 20 метр хүрдэг байна.Энэхүү халимны толгойны хэлбэр нь маш өвөрмөц юм байна. Энэхүү халимыг ихэвчлэн 11-3-р сарын хооронд Доминикт харвал илүү тохиромжтой.



Белугийн тохой, Карел
Амьтны төрөл: Цагаан халим
Хугацаа: их хүйтэн өвлөөс бусад бүх үе

Цагаан халим нь Белугийн болон Карскийн далайд амьдардаг байна. Эдгээр халимууд тийм ч том биш бөгөөд өвөрмөц цагаан өнгөтэй. Харин зулзаганууд нь саарал өнгөтэй байдаг.  Энэхүү халимыг харахыг хүссэн хүмүүс Белугийн тохойд ирснээр хангалттай сайн харж чадна. Учир нь тэд далайн эргээс холгүй газар тоглож, амьдардаг байна.



Калифорни, Мексик
Амьтны төрөл: Саарал халим
Хугацаа: 1-р сарын дунд үеэс 4-р сарын дунд хүртэл

Саарал халим нь дэлхий дээрх хамгийн эртний амьтдын нэг юм. Тэд 15.3 метр хүртэл өсдөг байна. 1-р сарын дунд үеэс 4-р сарын дунд хүртэл Аляска руу нүүхээсээ өмнө Калифорнигаар дайрж гардаг гэнэ. Ихэнхидээ Сан Игнассиогийн давстай нууранд хосоороо амьдарч үр удамаа үлдээдэг байна.



Нунавут, Канад
Амьтны төрөл: Эвэрт халим
Хугацаа: 6-р сар

Эрэгтэй эвэрт халимнуудын эвэр нь эрчлээтэй байдгаараа эмэгтэйгээсээ ялгаатай. Энэ нь духнаас нь ургаж буй цорын ганц эвэр мэт харагддаг боловч энэхүү эвэр нь дээд уруулнаасаа ургасан байдаг байна. Эдгээр халим жуулчдын анхаарлыг ихэд татдаг бөгөөд ихэвчлэн 6-р сар буюу цагаан шөнийн үед ажиглавал илүү тохиромжтой.



Херви-Бей, Австрали
Амьтны төрөл: Бөгтөр халим
Хугацаа: 7-р сарын дунд үеэс 10-р сар хүртэл

Нас бие гүйцсэн энэхүү халим нь 36 тонн хүрэх бөгөөд толгой дээрээ бөгтөртэй байдаг байна. Херви-Бей бөгтөр халимтайгаараа дэлхийд алдартай. Тэд ихэвчлэн өвөл нүүдэллэдэг бөгөөд яг нэ үед хос хосоороо болж үр удамаа гаргадаг.  Бөгтөр халимын хоол тэжээлээ хангаж авдаг газар нь Херви-Бей учраас 7-р сарын дунд үеэс 10-р сар хүртэл эдгээр халимнууд энд бөөнөөрөө байрладаг.



Херманус, Өмнөд Африк
Амьтны төрөл: Өмнөдийн сэрвээгүй халим
Хугацаа: 7-р сараас 10-р сар хүртэл

Дэлхий дахины жуулчдын хувьд Өмнөд Африкийн Хермануст хэмээх газар халим ажиглах нь хамгийн тохиромжтой гэж үздэг байна. Халимнууд 7-р сараас эхлэн далайн эрэг рүү ойртож эхэлдэг бөгөөд 9-р сар гэхэд энд маш их хэмжээний халим цуглардаг. Хермануст далайн эргийн ойролцоо байгаа халимыг дурангаар харж болох бөгөөд дуу хоолойг нь хүртэл сонсож болох юм.  Хамгийн сонирхолтой халимны төрөл болох Өмнөдийн сэрвээгүй энэхүү халим нь нуруун дээрээ сэрвээгүй улмаас ийнхүү нэрлэх болсон аж.




Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()