Шинэхэн амтлагчууд

Хоол хийх гэдэг нь нэгэн төрлийн ур чадвар магадгүй авъяас ч байж болох юм. Тиймээс бид өөрсдийн хийж буй хоолоо бусдаас илүү өвөрмөц, амттай болгохын тулд төрөл бүрийн хоол амтлагчуудыг ашигладаг. Тэгвэл манай Монгол оронд байдаггүй зарим нэг хоол амтлагчуудын талаар сонирхоцгооё. Эдгээр хоол амтлагчууд дэлхий дээр тийм ч тархмал бус юм байна.
Шинэхэн амтлагчууд
Дараагийн үед тавтай морил
Хаах
Сурталчилгаа



1. Ажвар
Энэ юу вэ? Амтат чинжүү,баклажан, сармис болон халуун чинжүүгээр хийсэн паста ч юм уу. Үгүй ээ, энэ бол ажвар хэмээх Сербийн амтлагч юм. Балканы газар нутагт ажварыг дангаар нь хэрэглэж болдог бөгөөд заримдаа паста хийхдээ ашигладаг байна. Халуун чинжүүг арай илүү гашуун зүйлээр орлуулж болно. Ажвар нь хот-дог болон сэндвич хийхэд тохиромжтой амтлагч юм.



2. Карритай (Энэтхэгийн хурц амтлагч) кетчуп
Карритай кетчупыг хийхдээ: Кетчуп эсвэл улаан лоолийн пастаг карритай хольж хийдэг байна. Карри нь кетчуп болон хоолыг гайхалтай амттай болгодог. Тиймээс энэхүү амтлагчийг ашиглаж хийсэн хоол мөн л өвөрмөц дахин давтагдашгүй амттай болно. Улаанбаатар хотод карриг зардаг болохоор хэрвээ та нэгэн төрлийн амттай кетчуп идэхээс залхаж байвал магадгүй холиод үзэж болох л юм.



3. Пебре
Пебре гэдэг нь халуун ногоотой амтлагч бөгөөд үсүү, сонгино, оливын тос, сармис болон чинжүүтэй хольж хийсэн амтлагч юм. Энд ордог перец нь дунд зэргийн халуун ногоотой байдаг. Энэхүү амтлагчийг ихэвчлэн ил гал дээр шарсан махан дээр түрхэж иддэг байна.



4. Хөрөнгөний (дрожжи) охь
Хөрөнгөний охь маш олон нэрийн дор зарагддаг боловч бүгд л адилхан үүрэгтэй байдаг. Ихэнхидээ жигнэмэг болон хайрсан талханд илүү сайхан амт оруулахын тулд хэрэглэдэг. Хурц амттай учраас амтгүй эсвэл бага зэргийн амттай бүтээгдэхүүнтэй хэрэглэхэд тохиромжтой.



5. Шичими
Шичими гэдэг нь “долоон төрлийн амттай халуун ногоо”-той амтлагч юм. Үүнийг Япончууд хэрэглэдэг байна. Долоон төрлийн амтанд нь: нунтаг гашуун чинжүү, нунтаг Сичуан чинжүү, бага зэрэг шарсан жүржний хальс, хар гүнжидийн үр, цагаан гүнжидийн үр, олсны үр, нунтаг цагаан гаа, далайн замаг зэрэг юм. Шичимиг бүх хоолонд хэрэглэж болно.



6. Харисса
Энэхүү амтлагчийн орцонд: Гашуун чинжүү, сармисны сүмс, үсүү, нунтаг чили, гоньд болон оливын тос багтдаг. Хариссаг ихэвчлэн Тунисд жигнэсэн маханд нэмж хэрэглэдэг байна. Найрлаганд орсон чинжүүний хэмжээнээс шалтгаалж гашуун эсвэл үл ялиг гашуун байх эсэхийг тааруулж болно. Хариссаг шарсан төмстэй хольж хэрэглэж ч болно.



7. Шафран айоли
Шафран гэдэг нь Иранд ургадаг шафран ургамлын дохиураас түүж авч хийдэг өвөрмөц амтлагч юм. Цэцэг бүрт цөөхөн дохиур байдаг бөгөөд бүгдийг гараараа түүдэг учраас хамгийн үнэтэй амтлагч болох нь. Айолиг нөгөө талаас нь авч үзвэл майонезтай адилхан амтлагч. Хэрвээ та өөрийн идэж буй хоолонд ямар нэгэн амт оруулахыг хүсэж байвал зүгээр л шафран айолид дүрээд эсвэл бага зэрэг дусаагаад идэж болно.



8. Гочуянг
Гочуянг нь Солонгост өргөн хэрэглэгддэг хоолны амтлагч юм. Үүний найрлаганд: Гашуун чинжүү, нялцанхай будаа, исгэсэн вандуй болон давс ордог байна. Солонгосчууд энэ амтлагчийг хийхдээ ихэвчлэн шаазан вааранд хийж олон жил хадгалдаг бөгөөд энэ нь амтлагчийн гол амт болох исгэлэнг илүү болгодог аж. Гочуянгийг бүх төрлийн хоолонд хэрэглэж болох бөгөөд хоолонд бага зэргийн чихэрлэг амтыг оруулж өгдөг байна.



9. Спекулоос
Спекулоос анх Голландад жигнэмэгийн нэг төрөл байсан байна. Гэтэл хэн нэгэн түүнийг нунтаг болгоод сүмс хийж хоолонд хийх аргыг зохиожээ. Ихэвчлэн жигнэмэг, талх зэрэг гурилан бүтээгдэхүүнүүд дээр түрхэж идэхэд тохиромжтой.




1
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()