Нацистуудын олсон Буддийн гэх баримал дэлхий дээр унасан солироор урлагджээ

Өнөөдөр ажил дээрээ энэхүү сонирхолтой мэдээллийг эгч дүү Жим болон Ширли нарын өнөө өглөөний “Roanoke Times” сонин дээр гарсан нийтлэлийн тухай надад ярьсан ярианаас олж мэдэв. Энэ тухай нийтлэлийг Washington Post-ийн вэб сайтнаас орчуулан хүргэе. Энд бидний өвөг дээдэстэй холбоотой цаашилбал дэлхийд тайлагдаагүй нууцын тухай товчхон өгүүлэх юм. Алдаа дутагдалтай орчуулсан бол уучлаарай.
Нацистуудын олсон Буддийн гэх баримал дэлхий дээр унасан солироор урлагджээ
Lada машинтай болмоор байна уу?
Хаах
Сурталчилгаа



Stuttgart-ийн их сургуулийн Elmer Buchner нь пүрэв гарагт Sheafer судалгааны багийн Германд авчирсан барималын тухай ярьсан байна. Нацистуудын үндэсний үзлийн тулгын 3 чулуу болох Аричуудын гарал үүслийг тогтоохоор 1938 онд төвдрүү нацистуудын судалгааны баг явсан байна.

“Дэлхийн 2-р дайнаас өмнөхөн нацист судалгааны багийн төвдөөс буцаан авчирсан буддийн гэх баримал нь 15000 мянган жилийн өмнө дэлхий дээр унасан солироор сийлбэрлэгджээ” -хэмээн тус багийнхан үзсэн байна.

"Төмөр хүн" гэдгээр нь мэдэх 10.6 кг баримал байгаа нь эзэмшигч нь өөд болоод дуудлага худалдаанд гарсан үе буюу 2007 онд л ил болжээ. Герман болон Австрийн эрдэмтэд дэлхий дээр ойролцоогоор 15000 жилийн өмнө одоогийн Орос болон Монголын хилийн зурваст унасан Chinga (Chinggis ч юм шиг) солироос урлагдсан баримал гэдгийг нотлох химийн шинжилгээ явуулхаар, энэ барималын нэрээ нууцалхийг хүссэн одоогийн эзэмшигчээс нь зөвшөөрөл авах боломжтой болжээ.


Энэхүү солир нь албан ёсоор 1913 онд олджээ. Elmer Buchner хэлэхдээ “уг баримал нь 1000 жилийн настай бөгөөд Vaisravana гэх нэртэй буддын бурхныг дүрслэн үзүүлсэн ч байж болох юм” гэсэн байна. Нацистууд барималын өмнө талд нар зөв эргэлттэй (left-facing) хас тэмдэгийг нэмж сийлсэн байж магадгүй юм. Хас тэмдэг нь үүссэн цагаасаа олон төрлийн соёлуудад хэрэглэгдсээр байгаа боловч нацистууд цагаан болон улаан туган дээрээ нар буруу эргэлттэй (right-facing) хувилбарыг тависнаар үүрдийн мөнх үзлийнхээ тэмдэгээр барималыг эзэмшихээр оролдсон.

“Судалгаандаа төөрөлдөөгүй эрдэмтэд уг барималыг солиртой холбож үзэж байгаа бөгөөд шинжилгээ нь ер бусын байсан”- гэж Associated Press-д өгүүлжээ. "Байгалын бодисны шүүрлийн урвалын (geochemical ‘forensic’ work) цул хэсэг шиг харагддаг" -гэж Калифорнийн их сургуулийн Davis дэхь геологийн судлаач Qing-Zhu Yin хэлжээ. Тэрээр үүнийгээ дэлгэрүүлэн ярихдаа, “Дэлхийн чулуулаг (terrestrial artifact) ерөнхийдөө их хэмжээний никель агууламж агуулах боломжгүй байдаг. Химийн элементүүд худлаа хэлдэггүй” -гэжээ. Солирын мэргэжилтэн Нью-Мехикогийн их сургуулийн зөвлөх профессор Rhian Jones дүгнэхдээ,“Энэ баримал нь Chinga хэмээх төмөр солироор бүтээгдсэн нь тодорхой болж байна. Уг баримал буддын шүтээнийг дүрслэн үзүүлж байгаа гэсэн нотолгоон дээр эргэлзэж байна. Би бол түүх судлаач биш гэхдээ миний соёлын мэдрэмжээр Төмөр хүн надад будда шиг харагдахгүй байна. Чингис хааны дүр төрх сэлэмтэй баатар шиг харагддаг. Би хэзээ ч буддаг сэлэмтэй эсвэл хутгатай байхыг хараагүй" - гэж хэлжээ.

Орчуулж илгээсэн. Todbayar

Эх сурвалж. http://www.washingtonpost.com/world/europe/researchers-nazi-expedition-found-ancient-buddhist-statue-made-from-meteorite/2012/09/27/57918fe4-08d9-11e2-9eea-333857f6a7bd_story.html





6
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()