Анагаах ухааны гайхамшиг

АНУ-ын иргэн энэхүү эмэгтэйн чихийг эмч нар тайрахаас өөр аргагүй болж гэнэ. Учир нь тэрээр чихэн дотроо арьсны хорт хавдартай байсан аж. 42 настай  Шерри Уолтер (Sherrie Walter) 2010 онд зүүн чихэн дотор нь шалбархай мэт юм тэмтрэгдэхийг мэдэрчээ. Гэсэн хэдий ч тэр төдийлөн тоогоогүй байна. Тэрээр хумсаараа чихээ урчихсан байх хэмээн бодож байжээ. Сүүлдээ тэрээр янз бүрийн тосон түрхлэг, антибиотик хэрэглэсэн боловч огт зүгээр болохгүй байсан бөгөөд эцэст нь ийнхүү хагалгаанд оржээ. Хагалгаа хийлгээд хэсэг хугацаа өнгөрсний дараа Балтиморын Хопкины Их Сургуулийн эрдэмтэд бүсгүйд туслахаар шийджээ. Түүний гар дээр нь чих боловсруулж, чихтэй болгож өгсөн байна. Анагаах ухааны салбар улам хөгжсөөр хүмүүс дэлхий дээр нүүр бардам, сэтгэл хангалуун явах боломж нээгдэж байна.
Анагаах ухааны гайхамшиг

 
Зурган дээр Шерри Уолтерын зүүн чих. Хагалгаа хийж арьсны хавдрыг гаргаж авсны дараа.



Тэрээр найман сар энэхүү шалбархайтай явсан бөгөөд эцэст нь эмнэлэгт очиж үзүүлэхээр шийджээ. Түүний өвчнийг оношлоход ердөө л 2-3 минут шаардагдсан байна.



Зурган дээр эмэгтэйн гарны арьсан доор мөгөөрсөөр хийсэн шинэ чих боловсорч байна. Эмч нар энэхү чихийг түүний арьсан доор суулгасан бөгөөд хэсэг хугацааны дараа зузаарах ёстой аж. 2011 оны 11 сар.



Доод эсийн хорт хавдар нь үсэрхийлэл өгдөггүй боловч арьсаар амархан тархдаг байна. Хэрвээ тэрээр анх тэр шалбархайг мэдэрсэн үедээ шууд ирсэн бол эмчилгээ хийлгэснээр ийм аюулд хүрэхгүй л байх байсан.

Шерри Уолтерын гаран доор хийсэн мөгөөрсөн чих. Хэсэг хугацааны дараа арьсаар бүрхэгдэх ёстой. 2012 оны 3 сар



Мэс засал 16 цаг үргэлжилсэн бөгөөд эмч нар түүний хавдарт өртсөн хэсгүүд болох сонсголын суваг, хэнгэрэг, гавлын хэсэг, хүзүүний тунгалаг хэсгийн зангилаанаас хүртэл тайрах шаардлага гарсан байна. Хэдийгээр өвчнийг ялан дийлсэн ч эмэгтэйн зүүн тал аймшигтай болсон байсан бөгөөд гавлын хэсгээс авсан учраас тэрээр хиймэл чих зүүх боломжгүй байсан юм.

Шеллигийн арьсан дор бий болсон шинэ чих. Чих суулгах мэс заслын үеэр.



Хэдэн жилийн дараа Жонс Хопкинсоны (Johns Hopkins University School of Medicine) Их Сургуулийн судлаачид эмэгтэйд туслахаар шийдэж шинэ чих хийхээр болжээ. Тэд түүний хавирганы мөгөөрсөн эднээс авч чихний хэлбэрт оруулж түүний гарны арьсан дор байрлуулсан байна. Чих дөрвөн сарын турш боловсорсон бөгөөд боловсорч гүйцсэний дараа эмч нар чихийг буцаад Шеллигийн зүүн талд оёсон аж. Мэс заслыг Чих хамар хоолой болон хүзүү, толгойн мэс заслын профессор эмч Патрик Бирн (Patrick Byrne) удирдан явуулсан бөгөөд тэрээр хэлэхдээ: “Бидний Өмнөд Америкт хийж байсан хамгийн хүнд хагалгаа” -гэжээ.

Хэдийгээр тэр дахин хэд хэдэн хагалгаанд орох ёстой боловч одоо тэр шинэ чихний дэлбээтэй болсон.
Хагалгааны дараах Шелли.




Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()