Сахарын цөл дэх нуур

Хойд Чадын хур тунадас бараг унадаггүй нэгэн газар “Унианга” хэмээх 18 нуурын холбоос байдаг гэнэ. Хойд Чадад жилд ердөө л 2 мм тунадас ордог байна. Энэхүү нуур Сахарын уур амьсгал арай чийглэг байхад үүсэн бий болсон бөгөөд газар доорх усны ундаргаас шалтгаалдаг байна.10 мянган жилийн өмнө энэхүү газар олон мянган км урттай нуур байдаг байсан байна. Цаг уурын байдал өөрчлөгдсөний улмаас энэхүү нуур ширгэж, хэд хэдэн жижиг нуур болон хуваагдсан ажээ. 18 нуур, энэ бол зөвхөн одоо үед үлдсэн багаахан хэсэг юм.
Сахарын цөл дэх нуур
Хит кинонууд 50% хямдарлаа!
Хаах
Сурталчилгаа



Энэхүү зургийг 2009 оны 11-р сарын 14-нд NASA хийсэн байна.



Униангийн нуур нь эрт үед үүссэн газар доорх усны ундаргатай элсэрхэг чулуун хэсэгт байрладаг байна. Хэдийгээр маш халуун, ууршилт их явагдаж байгаа ч газар доор хадгалагдаж буй усны ундарга нуурыг бүрдүүлэхэд хангалттай хүрж байгаа гэнэ. Энэхүү ундарга нь нуурыг хангах хамгийн хүчтэй эх үүсвэр юм.



Унианга нуурын энэхүү холбоос нь хоёр хэсэгт хуваагддаг бөгөөд хоорондоо 40 метрийн зайтай байрладаг. Эдгээр нуурын нэг хэсэг маш их давстай бол нөгөө хэсэг нь орчин тойрноо усаар хангаж өгдөг байна. Тели нуурын талбай 4.5 км квадрат бөгөөд гүн нь 10 метр хүрдэг гэнэ. Энэхүү нуурын эргэн тойронд дэлхийн томоохон баян бүрд үүсчээ.



Униангийн хоёрдахь хэсэг болох 4 нуурын нэг Кебир хамгийн гүн нь бөгөөд түүний гүн 27 метр, талбай нь 3.6 км кавдрат юм байна. Энэхүү давс ихт нууранд зөвхөн далайн замаг болон зарим нэг бичил биетнүүд л амьдрах боломжтой байж. Нурын эргэн тойронд байрлах хаднууд давсан бүрхүүлтэй бөгөөд ойролцоо нь 9000 орчим хүн амьдардаг тосгон байдаг байна.

























Унианга нуур их хол байрладаг учраас жилд 500 орчим жуулчин энэхүү байгалийн үзэсгэлэнт газар очиж өөрсдийн тэсвэр тэвчээрийг шалгаж үздэг байна.


6
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()