Хамгийн их дур тавьдаг эмэгтэй

Британийн иргэн болох 30 настай Зара Ричардсон (Zara Richardson) бэлгийн генетикийн өөрчлөлтийн синдромын (PSAS) улмаас болж өдөрт 500 удаа дур тавьдаг гэнэ. Энэхүү өвчин төдийлөн их тархаагүй бөгөөд энэхүү өвчнийг мэдэх хүмүүсийн тоо цөөн болов уу. Харамсалтай нь энэ бүсгүй энэ ховор өвчинтэй тулгараад байгаа аж. Утас чичрэх үед, метронд чихэлдэх үед түүний сэрэл хөдөлж тэрээр дур тавьдаг гэнэ. Тиймээс түүний амьдралд энэхүү өвчин ихээхэн саад учруулж байгаа нь мэдээж.
Хамгийн их дур тавьдаг эмэгтэй
Хит кинонууд 50% хямдарлаа!
Хаах
Сурталчилгаа





Гэрийн үйлчлэгч Зара хэлэхдээ: “Энэхүү өвчин миний өдөр тутмын амьдралд маш их саад болж байна. Хүмүүс намайг үргэлж ямар нэгэн сэтгэл хөдлөлтэй байдаг гэж үздэг бөгөөд энэ өвчин намайг үнэхээр залхааж байна. Энгийн зүйлүүд миний энэ өвчнийг хөдөлгөдөг. Тиймээс би тайван ч байж чаддаггүй хэмээн” -тэрээр хэлж байна.

Бүсгүйн оношийг 2010 онд тавьсан бөгөөд үүнээс өмнө 9 жилийн турш өөрийнхөө энэхүү байдлыг тэрээр гормоны өөрчлөлт хэмээн үзэж байсан байна. Эмч нар түүнийг сексийн гаж донтон хэмээн хэлэх вий гэхээс тэрээр хэт ичиж, айдаг байсан байна.

“Надад ямар нэгэн сонин зүйл тохиолдоод байгааг би ойлгож байсан. Учир нь би дэлгүүрт явж байгаад бараа авах гээд сунахад, халаасан дотор утас чичрэхэд л дур тавьдаг. Хамгийн аймшигтай нь метро, автобусанд явж байх үед байнгын хөдөлгөөний улмаас би мөн л дээрх мэдрэмжийг мэдэрдэг. Тиймээс автобус, метронд явах нь миний хувьд үнэхээр төвөгтэй бас аймшигтай байдаг” хэмээн Зара хэллээ.




Зарим нэг ийм өвчтэй хүмүүстэй харилцсаны үр дүнд тэрээр өөрийнхөө өвчнийг бага зэрэг ч болов дарах арга олсон байна.

Өвчин намдаах болон тайвшруулах эм хэрэглэж, халуун хүйтэн жин тавихаас гадна тэрээр интернэтээс олсон зөвөлгөөний дагуу хэд хоног тас харанхуй өрөөнд ганцаараа байж өөрийн бие организмтай тэмцдэг байна.

“Энэхүү өвчин миний амьдралд маш ихээр нөлөөлж байна. Би олон нийтийн газар удаан сууж чаддаггүй, мөн ямар нэг ажлын ярилцлаганд ч очиж чаддаггүй. Миний хувийн амьдрал ч гэсэн тийм ч таатай бус байгаа. Учир нь ямар ч эр хүн миний дур хүслийг хангаж чадах чадваргүй байдаг” гэж Зара хэлжээ.

Тэрээр одоогийн байдлаар ганц бие байгаа аж. Зара өөрийн найз залуугаас энэхүү өвчний улмаас болж салсан гэнэ.

Зара энэхүү өвчнийг эдгээх ямар нэг арга зам бий гэдэгт итгэлтэй байгаа бөгөөд үүний тулд тэрээр анагаах ухаанд энэхүү өвчний талаар илүү ихийг мэдэх боломж олгож, өвчнийг ямар нэг арга замаар эдгээх эсвэл өвчний зовиурыг арай бага болгохын тулд өөрийн биеэр туршилтанд ороход бэлэн байгаа аж.

Мөн АНУ-ын сувилагч эмэгтэй болох 44 настай Ким Рамси өөрийн энэхүү өвчний талаарх түүхийг ярьсан бөгөөд тэрээр өдөрт 100 удаа дур тавьдаг байсан гэнэ.




4
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()