47 настай ганц бие эрийн зовлон

47 настай Ларри Гринфилд (Larry Greenfield) одоог хүртэл эхнэртэй болж чадахгүй байгаагаа ойлгохгүй байгаа гэнэ. Түүний хувьд тэрээр тийм ч хөгшин биш, чинээлэг, дээд боловсролтой боловч энэ бүхэн түүнд эхнэртэй болоход төдийлөн нөлөөлөхгүй байгаа аж. Сүүлийн 12 жилийн туршид тэрээр 65000 долларыг сүй тавих, 250 гаруй сохор болзоонд зарцуулсан байна. Гэсэн хэдий ч эхнэрээ олж чадаагүй л байгаа гэнэ.
47 настай ганц бие эрийн зовлон
Аав ээжээ хайрлая!
Хаах
Сурталчилгаа



Зуучлалын байгууллагын нэгэн ажилтан болох Морин Тара Нельсон хэлэхдээ: “Тэрээр бүсгүйчүүдийг сонгохдоо эхлээд зураг, анкетыг нь харж байгаад сонгодог бөгөөд харин болзооноос ирснийхээ дараа тэр бүсгүй миний сонирхлыг татаж чадсангүй хэмээн хэлдэг. Тэр хэтэрхий өндөр шаардлага тавьдаг бөгөөд үүнийгээ ч болзож буй бүсгүйчүүдээсээ маш сайн олж харж чаддаг. Тиймээс л тэр одоог хүртэл ганц бие хэвээрээ байгаа” -гэж хэлсэн байна.

Түүний тавьж буй шаардлагууд нь: “Сайхан биетэй, хөгжилтэй, еврей үндэстэй мөн гадуур ажиллах ёсгүй ажээ. Харин Ларри-гийн амьдарч буй Нью-Йорк хотод дээрх шаардлагуудыг хангасан бүсгүй олоход ихэд хэцүү. Харин Ларри баян учраас бүх сайхан эмэгтэйчүүд түүний хөлд унаж, араас нь гүйх ёстой хэмээн үздэг. Эдгээр эмэгтэйчүүд Нью-Йоркт өөрсдөө амжилт олж чадна хэмээн тэр боддоггүй” -гэж Тара нэмж ярьсан байна.



New York Post-д өгсөн анхны ярилцлагандаа Ларри “үнэнч хайрыг” хүлээж байгаа хэмээн зарласан байна. Тэрээр: “Би гайхалтай гэр бүлийн амьдралтай болохын тулд өөрийн бүх хөрөнгийг золиослож чадна. Гэхдээ яагаад юу ч бүтэхгүй байгааг би ойлгохгүй байна. Уг нь би ямар нэгэн ял шийтгэл эдлэж байгаагүй. Хайр дурлалын хувьд ийм азгүй байгаа нь миний урмыг ихэд хугалж байна. Би эхлээд өөрийн гэсэн байр сууриа олж, гэр бүлээ хангалттай амьдруулах зорилготой байсан. Тиймээс залуу насандаа маш их ажиллаж байсан ч миний хүсэл бүтэхгүй байна” -хэмээн өгүүлжээ.

Ларри саяхан шинэ зуучлагч болох Janis Spindel-г хөлсөлсөн бөгөөд тэрээр Ларригийн амжилтанд итгэлтэй байгаа аж. “Эрчүүд төрөлхийн шилж сонгох дуртай байдаг. Тэд түүний эхнэр ухаалаг мөн гадаад төрх нь ч сайхан байгаасай хэмээн хүсдэг. Үнэндээ бол Ларри-д 30 гаруй насны, халамжтай сайн хань, ээж болж чадах хүн л хэрэгтэй. Би түүнд тохирсон эхнэрийг нь олж өгөх хүртэл түүнээс мөнгө авахгүй” -хэмээн хэлжээ. Магадгүй 251 дэхь болзоо нь түүнд амжилт авчрах болов уу.




0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()