Хэрвээ та эрүүл байхыг хүсч байвал...

Сүүлийн үед илүүдэл жингийн асуудал болон эрүүл мэндийн байдал дэлхий даяар ихэд хурцадмал болж байгаа билээ. Энэ бүхэн бидний хэрэглэж буй хоол хүнснээс маш их шалтгаалдаг. Хэрвээ та турж, сайхан бие галбиртай, эрүүл болохыг хүсч байвал доорх мэдээллийг уншаарай. Таны эрүүл байх, гоолиг бие галбиртай байх зэрэг нь зөвхөн таниас шалтгаалах бөгөөд хэрвээ та зуршил болсон муу зүйлүүдээсээ бага ч болов ангижирч чадвал таны амьдрах нас нэмэгдэх болов уу. Ингээд хүний биед хамгийн муугаар нөлөөлдөг хоол хүнсний талаар танилцуулъя.
Хэрвээ та эрүүл байхыг хүсч байвал...
Хит кинонууд 50% хямдарлаа!
Хаах
Сурталчилгаа



1. Чипс
Үнэндээ бол төмс тийм ч тустай хүнсний ногоо биш билээ. Төмсөнд их хэмжээний цардуул агуулагддаг. Тэгвэл ихэнхи хүмүүсийн идэх дуртай чипс бол төмснөөс ч муу бүтээгдэхүүн юм. Учир нь чипсэнд тос, амт, үнэр оруулагч гэх мэт маш их химийн бодис агуулагддаг аж. Хамгийн гол нь чипс идсэнээр илүүдэл жингийн асуудалтай тулгарах болно. Тиймээс чипсийг аль болох идэхгүй, хэрэглэхгүй байхыг зөвлөе.



2. Хийжүүлсэн ундаа
Фаст-фудыг хийжүүлсэн ундаагаар даруулж уух нь хамгийн амттай хэмээн үздэг. Тэгвэл энэ бол зүгээр л нэг маркетингийн бодлого юм байна. Хийжүүлсэн ундаа нь хүнийг маш их өлсгөдөг бөгөөд хэрвээ та нэг гамбургер идсэн бол дахиад нэгийг идэхийг хүсэх аж. Харин Кока-Кола лайт, зеро-г илчлэг багатай, элсэн чихэр агуулаагүй гэж сурталчилдаг боловч элсэн чихэр орлуулагч нь хүний биед мөн л маш муу нөлөөтэй байдаг гэнэ.



3. Фаст-фуд
Хичнээн яарч байсан ч фаст-фудыг хэрэглэхгүй байх нь хамгийн шилдэг арга юм. Хэдийгээр фаст-фуд маш их илчлэгтэй ч биед хэрэгцээтэй энергийг өгдөггүй байна. Фаст-фудыг хийхэд шарсан төмс, эсвэл бэлэн нухаш, хиам гэх мэт шууд хэрэглэхэд зориулагдсан бэлэн бүтээгдэхүүнүүдийг хэрэглэдэг. Мөн үйлчлүүлэгчийн анхаарлыг татаж амттай хоол хийхийн тулд их хэмжээний тос, элсэн чихэр ашигладаг бөгөөд бидний бие махбодь энэ их тослогийг шингээж чаддаггүй. Тиймээс л таны биед илүүдэл өөх болон хуримтлагддаг юм.



4. Майонез
Та майонез хэрэглэдэг хэрнээ бэлхүүснийхээ хэмжээг нэмэгдэж байгааг харвал битгий гайхаарай. Харин үүний оронд майонезийг хэрэглэхээ л болих хэрэгтэй. Тэгвэл таны бэлхүүс нарийсаж байгааг харах болно. Үүнд бас янз бүрийн кетчуп, сүмс зэрэг үнэр, амт оруулагч бодис болон тос агуулсан бүтээгдэхүүнүүд ч багтана.



5. Давс болон элсэн чихэр
Гурван цагаан хорны хоёр нь бол яах аргагүй давс болон элсэн чихэр билээ. Давс нь биенээс шингэн ялгарах үйл явцыг багасгадаг бөгөөд биеийн аль ч хэсэгт хамаагүй очиж хуримтлагддаг. Элсэн чихэр бол илүүдэл жинтэй хүмүүсийн хамгийн аймшигт дайсан билээ. Гэхдээ эдгээр бүтээгдэхүүнүүдийг огт хэрэглэхгүй байх боломжгүй учраас хоолондоо бага хэмжээний давс хийж харин элсэн чихрийн оронд зөгийн бал хэрэглэж болох юм.



6. Согтууруулах ундаа
Архины хор хөнөөлтэй талыг хэн бүхэн л мэднэ. Иймд архи тэр эрхтэнд муу, ингэдэг тэгдэг гээд олон зүйл нурших шаардлаггүй байх. Хэрвээ та долоо хоног бүр архи хэрэглэдэг бол энэ нь цаашид таны ирээдүйд муугаар нөлөөлөх нь тодорхой. Харин та ямар нэгэн баяр ёслолыг архигүйгээр тэмдэглэж чаддаггүй бол үүнийгээ таслан зогсоох арга хэмжээ авах нь чухал. Харин сүүлдээ архи хэрэглэдэггүй хамт олон, найз нөхөдтэй болсноор энэхүү асуудлыг шийдэж болно.



7. Хиам болон утсан зүйл
Та зайдасыг юугаар хийснийг хэзээ ч тааж мэдэж чадахгүй болов уу. Утсан мах болон бусад утсан зүйлүүдийн давуу тал нь удаан хадгалж болоход л оршино. Харин энэхүү давуу тал хэсэг хугацааны дараа үгүй болох бөгөөд үнэр, амт оруулагч гэх мэт химийн бодисуудыг их хэмжээгээр хэрэглэж байгаа учир хэрэглэгчид муудсан байхыг нь төдийлөн анзаардаггүй байна.



8. Шарсан, хуурсан зүйл
Ургамлын тос болон маргарин дээр хайрсан зүйл нь хорт хавдар үүсгэх магадлалтай байдаг гэнэ. Учир нь хуурч хайрах явцад бүтээгдэхүүний шим тэжээлт бодис алдагддаг байна. Үүнээс гадна тухайн бүтээгдэхүүнийг хайрч байх үед бүтээгдэхүүнд тос шингэдэг бөгөөд энэ нь маш их тослогтой, илчлэгтэй болгодог аж. Харин хайруулын тавган дээр шарахын оронд шарах шүүгээнд хийж шарвал  муу тал арай бага байх болно.



9. Амттан
Хамгийн муу амттанд хатуу чихэр, цэлцэгнүүр болон резинэн чихрийг оруулж болно. Эдгээр амттангуудад их хэмжээний химийн бодис болон будагч бодисууд орсон байдаг учраас нэг хэрчим бялуунаас ч илүү хортой. Хэрвээ амттан идмээр байвал зөгийн бал, хатаасан жимс эсвэл хар шоколад идэж болно.



10. Цагаан талх
Цагаан талх болон шинэхэн хийсэн нарийн боов амттай гэж жигтэйхэн. Харамсалтай нь эдгээр бүтээгдэхүүнд хэрэглэж буй гурилыг шүүсэн байдаг бөгөөд гурилын шимт бодис нь алдагдсан байгаа гэсэн үг юм. Тиймээс бүхэл үрийн эсвэл хөх тарианы талх идэх нь таны биед илүү тустай.




8
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()