Өгөөмөр тэрбумтан

Чак Фини (Chuck Feeney) бол алдартай тэрбумтан юм. Тэрээр одоо 81 настай бөгөөд 7,5 тэрбум долларын хөрөнгөтэй гэнэ. Бидний төсөөлөлд тэрбумтан гэхээр хувийн машинтай, завьтай, нисдэг тэрэгтэй, хувийн байшинтай тийм л тансаг хүн төсөөлөгддөг. Тэгвэл Чак Фини тийм хүн биш аж. Чак хувийн машингүй, хэмнэлттэй нислэгээр нисдэг, хөлсний байранд амьдардаг бөгөөд Нью-Йоркт байх үеэрээ гадуур алхах дуртай гэнэ. 1980 онд тэрээр өөрийн хөрөнгийн ихэнхи хэсгийг боловсрол, шинжлэх ухаан салбарт хандивласан бөгөөд амьд байх хугацаандаа дэлхийн хүн амын боловсрол, аж амьдралд сайнаар нөлөөлөхийг хүсч байгаа гэнэ.
Өгөөмөр тэрбумтан
Аав ээжээ хайрлая!
Хаах
Сурталчилгаа



Тэрээр сүүлийн 30 жилийн турш 6 тэрбум долларын хандив өргөсөн байна. Эдгээр мөнгийг Америк, Вьетнам, Австрали, Өмнөд Африк, Ирланд болон Бермудын арлын иргэдийн боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, өндөр настаны асрамжийн газар зэрэгт зарцуулсан аж. Үүгээр ч зогсохгүй тэрээр 2016 он хүртэл өөрийн хөрөнгийг хандивлах төлөвлөөгөөтэй байгаа гэнэ.



Энэхүү буянтай хүний сонирхлыг мөнгө битгий хэл, нэр алдар ч татдаггүй гэнэ. Тэрээр хандив өгөхдөө аль болох нууцлагаар өгөхийг хичээж байсан бөгөөд эхний 15 жил энэ нь амжилттай болсон байна. Хүмүүс ямар хүн хандив өгч байгааг огт мэддэггүй байсан аж. 2012 он гэхэд тэр ердөө л 5 ярилцлага өгсөн аж.



Чак Фини бол үнэхээр бахархмаар хүн юм. Тэрээр ажил хөдөлмөрийнхөө гарааг Америкийн усан цэргийн бүрэлдэхүүнд архи зарж эхэлсэн бөгөөд хэдхэн жилийн дотор дэлхийн 27 оронд 200,000 гаруй ажилчидтай байгууллагыг бүтээж чадсан байна. Түүний орлого их хэмжээгээр нэмэгдэж байсан ч орлогын ихэнхи хэсэг нь сайн үйлсийн аянд зарцуулагдаж байсан аж. Билл Гейтс хэлэхдээ: “Амьд байх хугацаандаа хэрхэн сайн үйл хийж, хүнд туслах вэ гэдгийг Финигээс харж болно” хэмээжээ. Дэлхийн хамгийн өгөөмөр, тусч тэрбумтан бол Чак Фини гэдэгтэй маргах хүн үгүй аж.




0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()