Зөн совинтой зүүд

Зүүд зөнтэй хэмээн ярилцдаг. Гэсэн хэдий ч хүн болгоны зүүдэлсэн зүүд биелдэггүй. Хэрвээ ямар нэгэн сайхан зүүд зүүдэлвэл зүүд минь биелээсэй, онцгүй тавгүй зүүд зүүдэлвэл битгий биелээсэй хэмээн олон хүн боддог. Харин зөн совинтой зүүд зүүдэлсэн алдартнуудын хувьд тэд үнэхээр азтай юм. Сэрүүн байхдаа шийдвэрлэж чадахгүй байсан асуудал, туурвих ёстой бүтээлийнхээ талаар мэдэхгүй байсан ч ер бусын хачирхалтай замаар тэдний зүүдэнд бүх асуудлыг шийдвэрлэх хариу орж ирсэн байна. Хамгийн гол нь энэхүү цаг мөчийг алдалгүй барьж авч олны сэтгэлд хүрсэн гайхалтай бүтээл, тоног төхөөрөмж бүтээсэн бүтээлчид, зохиолчдод талархахгүй байхын аргагүй. Таны зүүдэлсэн гэгээлэг сайхан зүүд бүхэн биелэх болтугай. Ингээд зөн совинтой зүүд зүүдэлж тэрнийгээ хэрэгжүүлж чадсан зарим нэг хүмүүсийн талаар сонирхоцгооё.
Зөн совинтой зүүд
Хит кинонууд 50% хямдарлаа!
Хаах
Сурталчилгаа



“Yesterday”
МакКартни 22 настай байхдаа нэгэн дууг зүүдэлсээр сэржээ. Тэрээр сэрснийхээ дараа: “Энэ юу байсан бэ?” хэмээн бодсон аж. Үүнийхээ дараар тэр аяыг төгөлдөр хуур дээр төвөггүйхэн дарсан бөгөөд олон жилийн өмнө энэ аяыг хаа нэгтээ сонсож байсан гэдэгтээ итгэлтэй байсан байна. Харин хэсэг хугацааны дараа энэ нь тэдний хамтлагийн дууны ая болсны дараа тэрээр “Scrambled eggs, oh, my baby, how I love your legs” хэмээн хошин мөрт бичжээ. Харин дууны үгийг хожим нь бичсэн аж.
 


Франкенштейны мангас
Мэри Шелли өөрийн нөхөр болох Перси Биши болон бусад зохиолчдын хамт “зохиолчдын дунд зохиосон тэмцээний” үеэр нэлээд уйтгарлаж байжээ. Мэрид энэ бүх үйл явдал маш уйтгартай учир тэрээр унтахаар явсан бөгөөд унтаж байх үедээ “нэгэн аймшигт эрэгтэйн хүүрийг харсан бөгөөд, хөдлөх хүч чадал олж авсныхаа дараа амьд хүний шинж гаргаж эхэлсэн байна”.

Мэригийн ядаргаа арилсны дараа тэрээр ийнхүү боджээ. “Энэхүү зүүд намайг айлгаж чадсан учраас бусад хүмүүсийг ч айлгаж чадна. Тиймээс миний зүүдэнд ирсэн энэхүү аймшигт амьтныг сайн тодорхойлж л бичих хэрэгтэй” -хэмээн үзсэн байна. Ингээд энэ зүүд зохиол болсон байна.



Жекилл болон Хайд
Роберт Луис Стивенсоны энэхүү түүх огт үргэлжлэхийг хүсэхгүй байсан байна. Тэрээр хүний давхар амьдралын талаар өгүүлэхийг хүсэж байсан боловч яг юуны талаар, хэрхэн холбож бичих талаар огт санаанд нь орж ирэхгүй байв. Үүний дараа тэрээр нүдээ аниж хэвтэв.

“Хоёр дахь шөнө нь тэрээр нэгэн зүүд зүүдэлжээ. Зүүдэнд болж байгаа үйл явдал нь хоёр хэсэгт хуваагдаж байгаа гэнэ. Нэг хэсэгт нь Хайд гэмт хэрэг хийснийхээ дараа зугатааж байгаа бол нөгөө хэсэгт  нь нэгэн нунтаг бодис авсны дараа мөрдөгчдийн дэргэд шал өөр хүн болон хувирсан байна."



"Twilight"-ын цувралууд
Та цус сорогч болон ямар нэгэн хүн чонын түүхийг сонирхдоггүй байсан ч Стефани Мейер хүмүүсийн анхаарлыг татсан гайхалтай зохиол бичиж чадсан гэдэгтээ санал нэгдэх биз. Харин тэр өөрийн зүүдэндээ талархах хэрэгтэй болов уу. “Нарны гэрэлд хоёр хүн зогсож байхыг харсан. Зогсож байсан залуу нь нэлээд царайлаг сайхан залуу байсан бөгөөд харин эмэгтэй нь энгийн л нэг бүсгүй байсан. Тэр хоёрын нарны туяанд ярилцан зогсож байлаа. Харин тэр залуу цус сорогч байсан учраас бүсгүйн түүний төлөө их санаа зовж байгаа хэдий ч түүнийг бас алахыг хүсэж байна гэдэгээ хэлж байсан”- гэж 2009 онд өгсөн ярилцлагандаа Стефани хэлжээ.

“Тиймээ, энэ бол "Twilight" байсан юм. Мейер өөрийн энэхүү зүүдийг тэмдэглэж авсан байна. Энэхүү зүүд түүний өдөр тутмын амьдралаас тэс өөр байсан учраас тэрээр зүүдийг хадгалж үлдэхийг хүсэж байсан гэнэ. Гэхдээ би үүнийг миний зохиолын хэсэг болно гэж огт төсөөлж байгаагүй” хэмээн өгүүлсэн байна.



Некрономикон
Говард Лавкрафт өөрийн “Үхдлүүдийн ном”-ыг зүүдэндээ харсан байна. Энэ номыг юуны тулд хийж байгаа талаараа л тэр зүүдэндээ харж чадаагүй гэнэ. Тэрээр энэ үгний утга учрыг ч мэдэхгүй байсан бөгөөд Грек хэлнээс ойролцоогоор “Үхэгсдийн төрхийн хууль журам” хэмээн орчуулсан байна. Магадгүй МЭӨ 1-р зуунд гарсан “Астрономикон” хэмээх ном түүнд энэхүү номыг бичих онгодыг оруулсан байж ч болох юм.



Терминатор
Арнольд Шварценнегер шиг харагдах ямар ч сэтгэлийн хөдлөлгүй, алуурчин таны хувьд хар дарсан зүүд мөн үү? Харин тэр Жеймс Кэмероны хувьд хар дарсан зүүд байсан гэнэ. Түүний зүүдэнд хутга барьсан робот явж байхыг харсан Жеймс маш ихэд дагжин чичирч байсан байна. Ер нь хамгийн сайн санаанууд Кэмероны зүүдэнд ирдэг бололтой. “Аватор” киноны санаа мөн түүний зүүдэнд орж ирсэн гэнэ.



Менделеевын химийн үелэх систем
Дмитрий Менделеев 3 хоногийн турш ямар ч нойргүй ажилласан гэнэ. Бусад хүмүүстэй адил гүн нойрондоо автахын оронд тэрээр зүүдэндээ химийн элемэнтүүдийг үелэх систем дээр хэрхэн байрлуулах дарааллыг зүүдэлсэн учраас түүнийгээ тэмдэглэж авахын тулд 20 минут болоод л боссон байна.

“Би зүүдэндээ эдгээр элемэнтүүдийн байрлалыг зүүдэлсэн. Сэрээд би шууд энэ бүхнийг тэмдэглэж авсан. Харин үелэх системийг хийх явцад ганцхан газар л өөрчлөлт хийх шаардлага гарсан” хэмээн Менделеев хэлж байжээ.



Оёдлын машины зүү
Орчин үеийн оёдлын машины зохион бүтээгч Элиас Хоу өөрийн шинэ бүтээлийнхээ зүүг хэрхэн ажиллуулах талаар бодож бяцхан асуудалтай тулгарчээ. Утасны ховилыг хэрхэн хийх талаар тэр огт ойлгохгүй байв.

1905 онд “ Алдартай механик” сэтгүүлд мэдээлснээр:
“Тэрээр нэг өдөр ийнхүү зүүдэлж гэнэ. Тэрээр оёдлын машинаа нэгэн үл мэдэгдэх оронд, аймшигт хэрцгий хаанд зориулан хийж байх юм гэнэ. Хаан түүнд 24 цагийн хугацаа өгч бүх оёдлын машиныг хийж дуусга хэмээн зарлиг буулгажээ. Тэрээр маш их хичээсэн боловч огт болохгүй байсан учраас бууж өгөхөөр шийджээ. Харин маргааш өглөө нь түүнийг цаазлахаар болж хааны цэргүүд түүнийг цаазын тавцан руу авч явж байтал тэрээр цэргүүдийн барьж явсан жадны үзүүрт нь ховил байхыг харжээ. Ингээд тэрээр оёдлын машин хийхэд тулгараад байсан асуудлыг шийдэх арга зам энэ болохыг ойлгосон байна. Тэрээр дахин хугацаа өгөхийг хаанаас гуйж байсан бөгөөд яг энэ үедээ сэрсэн аж. Тэрээр 4 цагт сэрсэн хэдий ч хурдан хувцасаа өмсөж ажлын өрөөндөө очиж зүүг хийж эхэлсэн байна. 9 цаг гэхэд утасны ховилтой зүү болон оёдлын машин бэлэн болжээ."



ДНК
ДНК-ийн хэлбэр, бүтэц 1953 он хүртэл эрдэмтдийн хувьд тайлагдаагүй асуудал байсаар иржээ. Харин энэ үед Жеймс Уотсон түүний бодлыг давхар эргүүлэгт хандуулсан зүүд зүүдэлсэн байна. Индианы Их Сургуулийн түүхээс харахад доктор Уотсон зүүдэндээ: "Сүлжилдэж буй хоёр могойг харсан хэмээн үзэж байгаа бол зарим нэгэн хоёр талтай шатыг харсан хэмээн таамагладаг аж."



“Misery” Стивен Кинг
Хэрвээ аймшгийн болон детектив ном бичдэг зохиолчдын туршлагаас судлах юм бол тэд ихэнхидээ хар дарсан зүүднийхээ талаар илүү дэлгэрэнгүй болгож бичсэн байдаг байна. Стивен Кингийн хэлж байгаагаар энэхүү номны санаа түүнийг онгоцонд байхад орж ирсэн гэнэ. “Нэгэн бүсгүй зохиолчийг барьцаалж байсан бөгөөд сүүлд нь тэр зохиолчийг алж үлдэгдэлээр нь гахайнуудаа хооллож харин арьсанд нь нэгэн романыг хийсэн. Би энэхүү түүхийг ном болгох ёстой хэмээн үзсэн” -хэмээн Стивен Кинг хэлжээ. Харин номыг бичих явцад бага зэрэг үйл явдал өөрчлөгдсөн боловч эхний 40-50 хуудсыг буудлын нэгэн шатны дунд сууж байгаад бичсэн гэнэ.




14
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()