Ebay -ийн сонирхолтой дуудлага худалдаанууд

2012-10-31, 01:59
17,456
Америк орноос сайн чанартай оригинал бүтээгдэхүүн худалдаж авахыг хүсч байгаа хэдий ч явах боложгүй зарим нэг хүмүүс онлайнаар худалдаа хийх нь бий. Тиймээс онлайн сайтууд нэлээд их бий болсон. Тэгвэл эдгээр сайтуудад хүн бүрийн хэрэгцээний бүхий л зүйл байх шаардлагатай болно. Харин алдартай “eBay” онлайн дэлгүүрт маш олон тооны бүтээгдэхүүн зарагддаг байна. Та энэ онлайн дэлгүүрээс хүссэн зүйлээ худалдаж авах боломжтой бөгөөд энэ дэлгүүрт олон тооны сонирхолтой зүйлүүдийг зарж байдаг. Ингээд “ebay” онлайн дэлгүүрийн дуудлага худалдаанд оролцож байсан хамгийн сонирхолтой бүтээгдэхүүний талаар хүргэе.
Ebay -ийн сонирхолтой дуудлага худалдаанууд




Черчиллын хиймэл шүд
Алдарт улс төрч Черчиллын хиймэл шүдийг дуудлага худалдаанд оруулж 23000 доллараар зарсан байна. Түүний хиймэл шүднүүд хүний буруу яриаг засдаг байсан учраас түүний ярьж байгааг хүмүүс маш сайн ойлгодог байсан гэнэ. Харин хиймэл шүдгүй байх үедээ тэрээр ойлгомжгүй, бувтнаж ярьдаг байжээ. Ерөнхий сайд хиймэл шүдэндээ маш их анхаарал тавьдаг байсан учраас хэд хэдэн ширхэгийг хийж нарийн бичигтээ хадгалуулсан аж. Харин энэхүү зарагдсан хиймэл шүдийг шүдний эмч Дерек Кадлиппын хүү дуудлага худалдаанд оруулсан гэнэ. Учир нь энэ шүдийг Дерек Кадлипп ерөнхий сайдад зориулан хийсэн аж.

www.caak.mn (16 фото)


Дарвуулт онгоц
Ebay дуудлага худалдаанд зарагдсан хамгийн үнэтэй дарвуулт онгоц бол 123 метрийн “Gigayacht” хэмээх онгоц юм. Флоридын “4Yacht“ компанийн ажилчид энэхүү онгоцны үнийг 168.000.000 доллараар тогтоосон байна. Энэхүү дарвуулт онгоцыг авахын тулд худалдан авагч юуны түрүүнд 84 сая долларын төлбөрийг урьдчилан төлөх ёстой гэнэ. “Gigayacht”-ын дизайнер нь Франк Малдер бөгөөд өндөр үнэ төлж байгаа учраас энэхүү дарвуулт онгоцон дээр таны хүссэн бүх зүйл байх аж.

www.caak.mn (16 фото)


Хайч-гар
Кристигийн дуудлага худалдааны үеэр “Эдвард хайчин-гарт” нэртэй киноны баатрын хайч хэлбэртэй бээлий зарагдсан байна. Харин энэхүү киноны шүтэн бишригчид болон киноны баатрын шүтэн бишригчид бээлийг 16000 доллараар худалдаж авсан нь бээлийний дизайнер Стэн Винсоны бодсоноос 3 дахин их үнэд хүрсэн аж.

www.caak.mn (16 фото)


Солирын цуглуулга
Энгийн хүний нүдээр харахад эдгээр зүйлс зүгээр л нэг чулуу мэт харагдах боловч геологичид болон одон орон судлаачдын хувьд маш үнэтэй зүйлс юм. Солир цуглуулагч Роб Элиот өөрийн цуглуулгын хэсгээс зарахаар шийдсэн бөгөөд олон мянган солир дундаас 170-ыг нь л зарснаар 1.4 сая доллар авсан байна. Роб өөрөө ч энэхүү үнийн дүнг хараад гайхсан аж. Тэрээр сүүлийн 17 жилийн турш солирыг хайх явцдаа маш өвөрмөц мэдрэмжийг мэдэрсэн бөгөөд энэхүү мэдрэмжийг солирын худалдан авагчид ч мэдрэхийг хүссэн байна.

www.caak.mn (16 фото)


Хар тарвас
Япон улсад болсон дуудлага худалдааны үеэр 6100 долларын үнээр хар тарвас зарагдсан бөгөөд дэлхийд хамгийн өндөр үнэтэй тарвас болсон байна. 65-хан ширхэг байсан энэхүү 8 кг-ийн тарвасыг Японд далайн гаралтай бүтээгдэхүүний худалдаа эрхэлдэг наймаачин худалдаж авсан аж. Ийм төрлийн тарвас Хойд Хоккайдо аралд ургадаг бөгөөд томоохон, хүндтэй бэлэгний тоонд ордог гэнэ. Японы иргэд тарвас идэх маш их дуртай учраас бусад оронд хагас доллараар зарагддаг ногоон тарвасыг Японд хэдэн мянган доллараар худалдаж авах нь тарвасны амт нь илүү сайхан болохыг илэрхийлдэг байна. Ихэвчлэн хамгийн анхны ургацын тарвас нэлээд үнэ хүрдэг аж.

www.caak.mn (16 фото)


Жонн Ленноны суултуур
Энэхүү бүтээгдэхүүнийг магадгүй Жонн Ленноны шүтэн бишригчид сонирхох болов уу. Ливерпулын Их Сургуульд болж байсан дуудлага худалдаанд 1969-1972 оны үед Ленноны амьдарч байсан гэрийн суултуур тавигдсан байна. Жонн гэртээ засвар хийхээр бэлдэж байх үедээ засварын үеэр сантехникийн асуудал хариуцаж байсан слесарт энэхүү шаазан суултуурыг цэцгийн сав болгож ашиглах зорилгоор авах уу хэмээн өгсөн аж. Слесарийг Жонн Ханкок гэдэг байсан бөгөөд тэрээр суултуурыг зоориндоо хадгалж байгаад Ленноныг нас барсны дараа суултуурыг дуудлага худалдаанд оруулсан байна. Зохион байгуулагчид энэхүү суултуурыг доод тал нь 10,000 стэрлингээр зарах зорилготой байгаа аж.

www.caak.mn (16 фото)


Аварга могойн гэдэснээс гарсан гольфийн бөмбөг
2008 оны 11 сард аварга могойн гэдэснээс гаргасан 4 ширхэг гольфийн бөмбөгний дуудлага худалдаа дууссан байна. Аварга могойны байдал нэлээд түгшүүртэй байсан учир малын эмнэлэгт хүргэгдэж хагалгаа хийсэн аж. Ямар арга замаар энэхүү бөмбөгнүүд аварга могойн гэдсэнд орсон юм бол? Аварга могойн амьдардаг газраас холгүй тахианы ферм байдаг бөгөөд эм тахиаг өндгөг даруулахын тулд  гольфийн бөмбөг өнхрүүлэхэд тэрээр бөмбөгийг өндөг хэмээн дардаг байсан байна. Харин аварга могой энэхүү бөмбөгийг жинхэнэ өндөгнөөс ялгаж чадалгүй залгичихсан аж. Могойг хагалгааны дараа эмчлэх төсвийг цуглуулахын тулд интернэт дуудлага худалдаа зарлагдсан бөгөөд үүнд өндөг, аварга могойн хагалгаанаас өмнөх болон хагалгааны дараах рентген зураг зэргийг зарсан бөгөөд нийтдээ 1401 долларын төсөвтэй болсон байна. Үүний ачаар могойг эмчилж, могойг илааршсны дараа байгальд нь тавьсан аж.

www.caak.mn (16 фото)


Эрдэнэ шишийн зоргодос
2009 оны 11 сард Билл Беннетт хэмээх нэгэн иргэн Ebay онлайн дэлгүүрээр нэг ширхэг зоргодосыг бараг 2 доллараар зарсан байна. Энэхүү зоргодос нь та бидний сайн мэдэх “өглөөний хоол” юм. Түүний хэлж байгаагаар туршилтын журмаар л зарахаар тавьсан бөгөөд энэхүү өчүүхэн худалдаанд хүмүүс төдийлөн анхаарал хандуулахгүй болов уу хэмээн бодсон аж. Харин энэхүү худалдан авалтын дараа үйлчлүүлэгчид түүний цахим хаяг руу мэйл илгээж энэхүү зоргодосыг аквариумтай усанд хийвэл ямар өөрчлөлт болох талаар асууж байсан гэнэ.

www.caak.mn (16 фото)


Дөрвөн залуу
2006 оны 2 сард дөрвөн залуу өөрсдийгөө дуудлага худалдаагаар худалдаалах болж гэнэ. Тэд 2009 оны 2 сарын 18-19-ий хооронд пиво, хачир болон баяр цэнгэлийг мэдрүүлж чадна хэмээн тодорхой зарлажээ. Харин эдгээр дөрвөн залуугийн дунд нэгэн алдартан байсан боловч түүний нэрийг нууцалсан байна. Ингээд энэхүү залуусыг 45000 долларын үнээр Австралийн Сиднейн иргэн худалдаж авсан аж. Эцэст нь энэхүү нууцлагдмал алдартан нь Роб Кардашьян байсан нь ил болж нууц тайлагджээ.

www.caak.mn (16 фото)


Аяга ус
2008 оны 6 сард тал устай аягыг 455 долларын үнээр зарсан байна. Энэ усны гол үнэ цэнэ нь юу байсан бол? Түүний худалдагчийн хэлж байгаагаар энэхүү аягатай усыг 1977 онд Хойд Каролинад тоглолтоо хийж байсан Элвис Пресли ууж дуусгаагүй гэнэ. Харин энэ аягыг тэр үед 13 настай байсан Вейд Жоннс харсан бөгөөд хамгаалагч нь энэхүү аягатай усыг түүнд бэлэглэсэн аж. Жоннс энэхүү аягатай усыг 1985 он хүртэл хөлдөөгчинд хийж хадгалсан бөгөөд дараа нь битүүмжилсэн шилэнд усыг нь юүлсэн байна. Ингээд Жоннс энэхүү усыг хагас сая доллараар зарж харин аягыг нь мөн тусдаа үнээр зарах төлөвлөгөөтэй байгаа гэнэ.

www.caak.mn (16 фото)


Идэж дуусаагүй хатаасан талх
Санаандгүй байдлаар ямар нэг хэлбэр дүрстэй болсон хоол хүнс Ebay-д нэлээд газар аваад байгаа аж. Sponge Bob, Хелло Китти гэх мэт бусад хүүхэлдэйн баатрууд зарагдаж дууссан бөгөөд ийм хүнсний үнэ өссөөр байгаа гэнэ. 2004 оны 11 сард дуудлага худалдаанд Ариун Марийн хэлбэртэй хатаасан талхны хэсгийг тавьжээ. Хэд хоногийн дараа Ebay-ийн эзэн энэхүү талхыг худалдаалахыг хориглосон боловч талхны эзэн зөрүүдлэж талхыг зарахыг хүсч байгаагаа илэрхийлсэн байна. Энэхүү мэдээлэл тэр даруй олон нийтэд тархаж дуудлага худалдааны хуудас руу 2.5 сая гаруй хүмүүс орсон аж. Хатаасан талхыг алдарт казино болох “Golden Palace” худалдаж авсан бөгөөд энэхүү зүсэм идэж дуусгаагүй хатаасан талхны төлөө 28000 доллар төлсөн байна.

www.caak.mn (16 фото)


Нэг долларын үнэтэй спорт машин
Ди-Жи Тим Шоу 2005 оны 6 сард эхнэр хүүхдээсээ салах гэж байгаагаа мэдээлж ярилцлага өгсөн байна. Энэхүү мэдээг сонссон эхнэр нь нэлээд бачимдаж сэтгэл санаагаар унасан бөгөөд бага зэргийн халамцуу байхдаа Ebay сайт руу орж нөхрийнхөө хамгийн дуртай Lotus Espirit машиныг 0.77 доллараар заржээ. Сэтгэгдэл үлдээх хэсэгт тэрээр “Нөхрийгөө ирэхээс өмнө буюу 2-3 цагийн дотор энэхүү машиныг зарахыг хүсч байна”- хэмээн бичжээ. Ингээд машин 5 минутын дотор зарагдаж бүх зүйлийг хууль ёсны дагуу хийсэн бөгөөд менежерийн хэлж байгаагаар энэ нь Тимын хувьд маш хүнд цохилт болсон гэнэ. 2006 онд тэрээр захиралтайгаа хэрэлдэж ажлаасаа халагдсан байна. Үүнээс хойш түүнийг азгүйдэл дагасаар л...

www.caak.mn (16 фото)


Шинэ Зеландыг худалдаалах нь
2011 онд Австралийн Брисбейны нэгэн иргэн Шинэ Зеландыг худалдаалахаар дуудлага худалдаанд оруулжээ. Хамгийн эхний үнэ нь 1 пенни байсан бөгөөд 6000 зочин сайтад зочилж 22 хүн үнийн саналаа хэлсний дараа Шинэ Зеландын үнэ 3000 доллар хүртэл өссөн байна. Хэдийгээр энэхүү худалдаа тоглоом байсан ч хүн бүр үүнийг зөвөөр хүлээж авсангүй. Ялангуяа Шинэ Зеландын Засгийн Газар их уурлаж байсан аж.  Ebay-ын ажилчид энэхүү дуудлага худалдааг Шинэ Зеландыг зарагдахаас өмнө хаасан учраас энэхүү улс хуучин эзэддээ үлдсэн байна хэхэ.

www.caak.mn (16 фото)


Сүнс
2010 оны 9 сард Мартин Фацетт сүнсийг дуудлага худалдаанд тавьсан байна. Дуудлага худалдааны ялагч нь сүнсийг, гэртэй нь хамт буюу шилэн савтай цуг авах байжээ. Мартины хэлж байгаагаар хавдараар нас барсан түүний эмэг эхийнх нь сүнс гэнэ. Худалдаанаас олсон мөнгөө хавдартай тэмцэх санд хандивлах зорилготой байсан аж. Мөн тэрээр хэлэхдээ сүнсийг удаан хугацааны туршид ил байлгаж болохгүй бөгөөд 20 минут л байхад хангалттай гэжээ. Энэхүү сүнс нь нэргүй бөгөөд Каспер гэж дуудахыг сүнс зөвшөөрч байгаа гэнэ. Харин дуудлага худалдааны хуудсанд энэхүү мэдээлэл тавигдсанаас 6 хоногийн дараа дуудлага худалдааг хаасан байна. Учир нь ямар нэгэн бодит бус, нүдэнд үл үзэгдэх, шинжилгээнд ороогүй бүтээгдэхүүн зарахыг хориглодог аж. Тиймээс сүнс Мартинтай үлджээ.

www.caak.mn (16 фото)


Исланд
2008 оны 10 сард нэгэн нууцлаг иргэн Исландыг зарахаар дуудлага худалдаанд оруулжээ. Исландыг зарах гэж байх үед энэхүү улс нь 5.5 тэрбум долларын өртэй байсан бөгөөд Исландыг зарах гэж оролдсон хүн нь орлогоороо улсын өрний талыг нь ч болов дарах санаатай байсан аж. Хэд хоногийн дотор Исландын үнэ 1$ -17.280.000 доллар хүртэл өссөн байна. Сэтгэгдэл үлдээх хэсэгт Хойд Мөсөн Далайд байрладаг, байгалийн үзэсгэлэнт газар боловч бага зэргийн өртэй хэмээн тайлбарласан аж. Харин сонирхсон хүмүүс галт уулын идэвхитэй биш бүсэд оршдог гэдгийг илэрхийлсэн баримт бичиг байгаа эсэх, хөлдөхгүй эсэх, мөн өөрийн хүссэнээрээ өөрчилж болох уу хэмээн асуужээ.

www.caak.mn (16 фото)


Амьдралын түүх
Ян Ушер хэмээх нэгэн залуу 2008 онд өөрийн бүхий л амьдралыг дуудлага худалдаанд тавьсан байна. Энэхүү амьдралд: “Түүний орон байр, машин, моторт завь, найз нөхөдтэй нь танилцах болон түүний ажлын байранд ажиллах гэх мэт боломжууд багтсан аж. Яны хэлж байгаагаар тэрээр өөрийн амьдралын бүх хуучин түүхээс салахыг хүсчээ, зөвхөн паспорт болон өөрийн амьдралаа зарсан мөнгөтэй түрүүвчтэй л амьдралаа шинээр эхлэхийг хүсч байгаа гэнэ. Үүний дараа тэрээр ойрын хугацааны нислэгийн тасалбарыг худалдан аваад нисэх зорилготой байсан байна. Хамгийн хачирхалтай нь түүний энэхүү төлөвлөгөө бүтсэн бөгөөд 384 мянган доллараар өнгөрсөн амьдралаа зарж, бүх зүйлийг шинээр эхлэх боломжтой болжээ. Ингээд түүнд амжилт хүсье.

www.caak.mn (16 фото)


0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()