Үлгэрийн нууцууд

Хүүхэд багачууд, том хүмүүс ч одоог хүртэл үлгэрийн кино үзэх дуртай байдаг. Тэгвэл бид бүгдийн сайн мэдэх зарим үлгэрүүд дэлхий даяар алдартай болохоосоо өмнө багагүй өөрчлөлт амссан байна. Бид үлгэрийг ихэвчлэн хүүхдэд ярьж өгдөг боловч төдийлөн бүгд хүүхдэд зориулагдаагүй байсан аж. Эдгээр үлгэр амаас ам дамжин, хүнд хэцүү ажил эрхэлдэг хүмүүсийн амаар дамждаг байсан учраас эдгээр газруудад хүүхэд бараг л байдаггүй байсан. Үлгэрүүдийн ихэнхи нь сайнаар төгсдөг байсан боловч, заримдаа аймшгийн киног санагдуулах тохиолдол ч байдаг аж. Ингээд хүн бүхний хамгийн сайн мэдэх 5 үлгэрийн талаарх нууцыг хүргэе.
Үлгэрийн нууцууд
Аав ээжээ хайрлая!
Хаах
Сурталчилгаа



“Улаан малгайт”
1967 оны үед Перрогийн сэдэвлэн бүтээсэн “Улаан малгайт” үлгэрт эмээгийн дүрд хувилан улаан малгайт охин болон түүний эмээг иддэг чоно байдаг. Тэр улаан малгайт охинд нүцгэлэн, хувцсаа галд хийгээд түүний хажуугаар орж хэвтэхийг санал болгодог аж. Тэгээд охиныг чонын хажуугаар орж хэвтэхэд чоно охиныг идэж үлгэр төгсдөг. Тэгвэл өөр нэг яриагаар “Улаан малгайт охин энэ бүхнийг орон дотор хийж чадахгүй нь, бие засах өрөө рүү явах хэрэгтэй байна хэмээн худлаа ярьж зугатаж чаддаг” -гэсэн үлгэр байсан байна. Магадгүй энэ нь Перрогийн зохиосноор эмээ, охин хоёрыг идэж үлгэр төгсөх, эсвэл 1817 онд Ах дүү Гримм зохиохдоо анчид ирж эмээ, охин хоёрыг чонын гэдэснээс гаргаж авахаас илүү бодит байх байсан болов уу.



“Цасан гуа”
1812 онд Ах дүү Гриммийн зохиосон үлгэрийн хэсэгт маш их атаархуу ээж нь (хойд эх биш) анчныг цасан гуаг алж, түүний уушги болон элгийг авчир хэмээн тушаадаг бөгөөд түүнийг нь давслан идэх зорилготой байсан байна. Мөн энэ үлгэрт хэрцгий ээжийг нь шийтгэх хэсэг ч гардаг байсан аж. Үүнд “Цассан гуа”-ийн хуриман дээр ээж нь халаасан төмөр гуталтай ирж, унан унатлаа бүжиглэх ёстой байсан байна.



“Синдерелла”
1857 онд буюу үлгэрийн 7 дахь зохиол нь Перрогийн 200 жилийн өмнө зохиож байснаас илүү аймшигтай болж өөрчлөгдсөн аж. Болор шаахайнд хөл нь орохгүй байсан хойд эхийн хоёр охины нэг нь хөлийнхөө хурууг огтолж, нөгөө нь өсгийгөө огтолсон байна. Тагтаанууд шаахайг цусаар дүүрч байгааг анзаарч, хойд эх болон түүний хоёр охины нүдийг сохолсон аж. Ингээд ханхүү тагтаа оролдоогүй цорын ганц эмэгтэйг өөрийн гүнж гэдгийг ойлгосон байна. Өөрөөр хэлбэл тагтаа дайраагүй бүсгүйг сонгосон гэсэн үг.



“Пиноккио”
1883 онд “Пиноккио” нь анхны хувилбарыг Карл Коллоди зохиосон бөгөөд Пиноккио галын хажууд унтсанаар түүний хөл шатдаг байна. Ингэж унтахаасаа өмнө Пиноккио нь түүнийг модон алхаар сургаж байсан ярьдаг хүрэлзгэнийг шатаасан аж. Мөн Пиннокиог илжиг болгон хувиргаж, чулуутай хамт уяад хадан дээрээс шиддэг байна. Үүнээс өмнө түүний арьсаар бөмбөр хийхийн тулд худалдаж авсан аж. Ер нь энэ бүх үйл явдлын дараа түүнийг шийтгэж, байнга тамлан зовоодог байсан тухай зохиолд бичсэн байдаг.



“Нойрсож буй гүнж”
1634 онд Францын зохиолч Жамбаттист Базилист анх үлгэрийг зохиосон бөгөөд Перро болон ах дүүр Гримм нар үлгэрийг тэмдэглэж авсан байна. Үүнд охины хумсан доор маалинга өвсний жижиг хэсэг орсноор тэрээр түр зуур нойрсдог байна. Охиныг олсон ханхүү түүний гоо үзэсгэлэнг биширч хэдийгээр охин гүн нойрсож байсан ч түүнийг хүчинддэг аж. 9 сарын дараа гүнж ихэр хүүхэд төрүүлдэг боловч энэ бүхэн бүгд нойрсож байх явцад болж буй үйл явдал гэнэ. Харин хүүхдүүдийн нэг хөхөө хайх явцдаа санаандгүй түүний хурууг хөхөж маалингын хэсгийг гаргаснаар тэрээр гүн нойрноосоо сэрдэг байна.




17
таалагдаж байна

8
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()