Хамгийн жижиг улсууд

2012-11-08, 01:53
24,965
Улс орон бүр өөрийн гэсэн онцлог, давуу байдалтай байдаг билээ. Энэ удааа та бүхэндээ газар нутгаараа хамгийн жижиг, хамгийн цөөхөн хүн амтай улсуудын талаар хүргэе. Хамгийн гол онцлог нь эдгээр улс орнууд гайхалтай сайхан байгалтай, түмэн олны анхаарлыг татаж чадах тийм сайхан газар нутаг юм.
Хамгийн жижиг улсууд



1. Мальдив
Мальдив улс нь Энэтхэгийн далайн хэсэгт орших бөгөөд газар нутгаараа Азийн хамгийн жижиг улсын тоонд ордог байна. Мальдивийн газар нутаг нь 298 кв.км бөгөөд хүн ам нь 396 мянга гэнэ. Мале хэмээх улсын нийслэлд нь хүн амын гуравны хоёр хэсэг нь амьдардаг байна. Өмнө нь хатаасан туна загас, хавч хэлбэрийн амьтад болон наргил модны олс хамгийн гол аж ахуй, наймаа нь болж энэхүү бяцхан улсын эдийн засгийн гол эх үүсвэр болж байсан бол одоо аялал жуулчлалаар ихээхэн орлого олж байгаа гэнэ.



2. Сейшелийн арлууд
Сейшелийн газар нутаг нь 455 кв.км бөгөөд хүн ам нь 84 мянга гэнэ. Энэхүү арлууд хойд Мадагаскарт оршдог аж. Энэтхэгийн далайн 115 арлаас бүрддэг байна. Кокос, ваниль болон шанцайг экспортлодог бөгөөд үүнийхээ ачаар хөгжиж чадсан аж. Харин 1976 оноос эхлэн Энэтхэг улс тусгаар тогтносон улс болсноор хамгийн гол орлогыг аялал жуулчлал авчрах болсон.



3.  Лихтенштейн
Энэхүү улс нь далай руу гарах ямар ч гарцгүй бөгөөд улсын нутаг дэвсгэр нь 160.4 кв.км юм байна. Лихтенштейн нь Швейцарь болон Австритай хиллэдэг бөгөөд хамгийн баян улсуудын нэг юм. Энд хүн амаас нь олон албан байгууллагууд бүртгэлтэй байдаг гэнэ.



4. Науру
Науру нь Номхон далайн хойд хэсэгт Микронезид оршдог. Улсын газар нутгийн хэмжээ нь ердөө л 21.3 кв.км аж. Науругийн нэгдсэн улс нь дэлхийн хамгийн жижиг арлан улс юм байна. 1968 оноос эхлэн тусгаар тогтносон улс болсон боловч 3000 жилийн турш уугуул нутгийн иргэд энд амьдардаг байжээ. Өнөөдрийн байдлаар энэхүү улсад 9 мянган хүн амьдардаг бөгөөд зэвсэгт хүчин байдаггүй гэнэ.



5. Ватикан
Ватикан нь Ромын дүүргүүдийн нэг хэсэгт орших хаалттай хот-улс бөгөөд 44 га хэмжээтэй газар нутгийг эзэлдэг. Энэхүү улсыг 1929 онд үүсгэн байгуулж, Ромийн Пап лам удирддаг байна. Ватикан нь Сиктины сүм, Ариун Петрийн сүм, Апостолийн Пап лам нарт зориулсан өргөө гэх мэт олон тооны сайхан барилгаараа алдартай. Үүнээс гадна энэхүү улсын талд нь Ватиканы цэцэрлэгт хүрээлэн оршдог байна. Энэхүү улсад албан ёсоор 800 хүн оршдог бөгөөд өдөр бүр сая сая Италичууд ирж ажилладаг гэнэ.



6. Монако
Хоёр дахь хамгийн жижиг улс бол Монако юм. Далайн ус ширгэж байгаатай холбогдуулан 2.02 кв.км  газрыг энэхүү улс эзэлдэг болсон байна. Монако нь шашны хоёрдогч жижиг улс бөгөөд хүн ам шигүү суурьшсан газарт тооцогддог. Энэ улсын хүн ам нь ойролцоогоор 30 мянга гаруй гэнэ. Улсын хамгийн гол орлогын эх үүсвэр нь аялал жуулчлал юм байна.



7. Сент-Китс болон Невисын холбооны улс
Энэхүү бяцхан улс нь Өмнөд болон Хойд Америкийн хооронд оршдог бөгөөд Атлантын хэсэг арлуудын дунд байрладаг. Газар нутаг нь 261 кв.км талбайтай хоёр арлыг эзэлдэг байна. Энэ нь еврейчүүд суурьшиж байсны хамгийн анхны арлуудын нэг юм. Мэдээж улсын орлогын эх үүсвэр нь аялал жуулчлал боловч үүнээс гадна хөдөө аж  ахуй болон банкны гадаад харилцаа ихээхэн хөгжсөн байдаг аж.



8. Маршалловын арлууд
Номхон далайн төв хэсэгт байрлах энэхүү арлын ихэнхи нь шүрэн арал юм байна. Арлын газар нутгийн хэмжээ нь 181 кв.км бөгөөд хүн ам нь 62 мянга гэнэ. 1986 оноос Америкаас тусгаарлаж бие даасан улс болсон боловч одоог хүртэл энэхүү арал оршин тогтноход Америкийн туслалцаа ихэд нөлөөлж байгаа аж. Энэхүү улсад байгалийн нөөц баялаг үгүй бөгөөд импорт нь экспортоосоо илүү их хувийг эзэлдэг байна.



9. Сан-Марино
Сан-Марино нь 61 кв.км газартай бөгөөд Европын холбооны улсуудын хамгийн цөөн хүн амтай улсад нь ордог. 301 оны 9 сарын 3-нд үүсгэн байгуулагдсан энэхүү улс нь  хамгийн эртний тусгаар тогтносон улс юм байна. Үүнээс гадна Сан-Марино их баян хот бөгөөд орлого нь зарлагаасаа илүү байдаг аж.



10. Тувалу
Тувалу нь мөн Номхон далайн өмнөд хэсэгт оршдог бөгөөд 26 кв.км газар нутгийг эзэлдэг. Улсын бүрэлдэхүүнд хэд хэдэн шүрэн арал багтдаг байна. Өмнө нь энэхүү арал нь Британид хамааралтай байсан бөгөөд Эллисийн арал хэмээн нэрлэгддэг байсан аж. 1978 оноос эхлэн Тувалу нь бие даасан улс болж, одоогоор 10.5 мянган хүн амтай гэнэ. Байгалийн нөөц баялаг үгүй учраас бусад улс орны тус дэмээр л оршин тогтнож, амьдарч байгаа гэнэ.




10
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()