Төгс төгөлдрийн өөрчлөлт

2012-11-09, 20:29
29,088
Цаг хугацаа өнгөрөхөд юм бүхэн л өөрчлөгдөж байдаг. Тэгвэл энэ цаг хугацааны хамтаар эмэгтэйчүүд ч өөрчлөгдөж байсан байна. Дээр үед эрчүүд махлаг, том биетэй эмэгтэйчүүдйиг сонирхдог байсан аж. Гэсэн хэдий ч хүн бүрийн сонирхол өөр өөр байдаг. Жижиг биетэй бүсгүйчүүд ч мода-нд орох цаг байсан байна. Ингээд энэхүү сонирхол хэрхэн өөрчлөгдөж, үүний хамтаар эмэгтэйчүүдийн гадаад төрх, бие галбир яаж өөрчлөгдөж байсан талаар сонирхолтой баримтыг үзэцгээе.
Төгс төгөлдрийн өөрчлөлт





Түүхийн өмнөх үед том хөхтэй эмэгтэйчүүдийг таашаадаггүй хүмүүс байдаг байсан. Харин үүний оронд онцгой сайхан бэлхүүстэй эмэгтэйчүүдийг илүү сонирхдог байсан ажээ.



Харин эртний Египетэд урт хөлтэй, гоолиг бие галбиртай эмэгтэйчүүдийг сонирхдог байсан боловч хэт туранхай хүмүүсийг төдийлөн сонирхдоггүй байсан байна. Харин эрчүүд нь өргөн цээжтэй, булчинлаг байх ёстой байжээ.



Үүнээс гадна тэд гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэж уруулаа тодоор томсгож, нүдээ уртасган буддаг байсан аж. Том нүдтэй байх нь эмэгтэйлэг байхын гол шинж тэмдэг байжээ.



Эртний грекүүд төгс төгөлдөр эмэгтэй хүнийг тодорхойлохдоо зөвхөн гадаад төрх нь сайхан байхаас гадна бие бялдрын хувьд ч сайхан байх ёстой байсан аж. Харин бие бялдрын гоо сайхан гэдэгт Олимпийн тэмцээнд оролцох чадвартай тийм эмэгтэйчүүдийг хэлдэг байсан.



Хэрвээ нэгэн домгоос харах юм бол Геракл удаан хугацааны турш эмэгтэй хүн болж, ионуудын дунд нуугдаж байсан аж. Учир нь энэ үеийн эмэгтэйчүүд нь булчинлаг, өргөн цээжтэй, бие бялдрын хөгжил сайтай байсан учраас эмэгтэй хүний хувцас өмссөн эрэгтэй хүн, эмэгтэй хүн хоёр бараг л ялгардаггүй гэнэ.



Ялангуяа Эртний Грект гоё бөгстэй эмэгтэй хүнийг ихэд сонирхдог байжээ. Тэдэнд заавал том хөхтэй байх шаардлага үгүй байсан.



Хамгийн сайхан эмэгтэй хүний тоонд бүлтгэр нүд болон өргөн духтай хүнийг тооцдог байжээ. Гера дарь эхийг бүлтгэр тугал мэт нүдтэй хэмээн магтдаг байсан байна. Хэрвээ орчин үед эмэгтэй хүнийг тугал шиг нүдтэй хэмээн хэлвэл баярлахаас гадна, уурлаж бухимдах эмэгтэй ч байж болох юм.



Мэдээж Грект навтгар хамрыг огт хүлээн зөвшөөрдөггүй байсан гэнэ. Үүнээс гадна Грек эмэгтэйчүүд биен дээрх бүх үсээ авдаг байжээ.



Ромчууд ёс журмын хувьд Грекээс бараг л ялгарахгүй бөгөөд тэд Грекийн ихэнхи зүйлийг хуулбарласан аж. Ялгарах ганц онцлог нь хамар дээрх товгор байсан. Үүнээс хойш товгортой хамрыг язгууртны хамар хэмээн үздэг болжээ.

Дундад зууны үед эмэгтэйчүүдийн давтагдашгүй төрх бий болсон байна. Энэ нь юу байсан бэ? гэвэл: Цав цагаан царай болон олон цагийн турш мөргөл үйлдэж зогсох, хоол сойсны дүнд үүссэн хэтэрхий туранхай байдал зэрэг багтдаг байжээ. Үүнээс гадна эмэгтэйчүүд духан дээрх болон шанааны үсээ хойш нуудаг байсан бөгөөд энэ нь ариун гэгээн дүрийг бүтээдэг байсан байна.



Хэрвээ бидний үед хадгалагдаж үлдсэн дундад зууны баримтаас харж үзвэл энэ үеийн эмэгтэйчүүд хөхгүй байсан байх юм. Зураачид зарц, шивэгчин эмэгтэйчүүдийг зурахдаа огт хөхгүй зурдаг байсан. Мөн язгууртан эмэгтэйчүүд өөрийн биедээ бурхны эсрэг зүйл байлгахыг хүсдэггүй байжээ.



Энэ үед гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэх талаар огт яригддаггүй байсан бөгөөд үүний хамтаар хувийн ариун цэврийг ч сахидаггүй байсан аж. 25 жилийн турш усанд ороогүй Изабелла Кастилын жишээ маш олон зүйлийн талаар өгүүлэх болно.



Энэхүү аймшигт байдал Сэргэн мандалтын үеэс үгүй болсон. Энэ үеийн хүмүүс өмнөх бүхий л муу муухай, бохир амьдралын талаар мартаж сайхан амьдрах болсон аж. Мөн эсрэг хүйстэндээ хандах хандлага нь ч өөрчлөгдсөн байна. Сэргэн мандалтын үеийн эмэгтэйчүүд бага багаар мяраалж эхэлсэн байна.





Өмнөх үеүүдтэй адил цонхийсон цагаан царай сайханд тооцогддог хэвээр байжээ. Үүнээс гадна шаргал эсвэл алтлаг өнгийн үстэй байх нь төгс төгөлдөр эмэгтэйд тооцогддог байсан бөгөөд Сэргэн мандалтын үеийн эмэгтэйчүүд урт, буржгар цайвар өнгийн үстэй байсан байна.





Цаг хугацаа өнгөрөх тусам эмэгтэй хүний цээж нь улам өргөсөж, хүзүү нь урт нарийхан, харин бие галбир нь махлаг болж өөрчлөгдөж байжээ.





Том биетэй эмэгтэйчүүд сайхан тооцогдох нь хэт туйлширснаар хэт тарган, харвинтай эмэгтэйчүүд хамгийн сайханд нь ордог байсан гэнэ.





Эмэгтэй хүнийг сонгохдоо яг л гуя сонгож байгаа мэт аль болох томыг нь, махлагийг нь сонгодог байжээ. Энэ үед эмэгтэйчүүдийн гоо сайхныг өргөөшөө хэмждэг байсан бололтой.



Энэхүү байдал нь Рококогийн үед үгүй болсон байна. Энэ үед туранхай, жижиг нүүртэй, бага зэргийн давхар эрүүтэй, бяцхан хацартай, бага зэргийн өргөсөн хамар болон том уруултай эмэгтэйчүүд ихээхэн сайханд ордог байжээ.



Том бие, унжсан харвин, их хэмжээний өөхөн давхарга энэ үеэс эхлэн сайханд тооцогдохоо больсон бөгөөд ямар нэгэн гэдэсний даруулга зүүхгүйгээр бэлхүүстэй, нүцгэн байх үедээ илүү дутуу унжсан махгүй байх ёстой байсан аж.





Хатагтай Помпадур ийнхүү махлаг хүмүүсийг үгүй хийсэн аж. Тэрээр сайхан галбиртай, гоё хөлтэй боловч биеийнхэн өндөр нь хиймэл үс болон өднүүдтэй нийлээд ойролцоогоор 1.50 см өндөртэй байсан байна.



Рококогийн дараах үе буюу классицизмын үеэр мөн л дундаж биеийн жинтэй эмэгтэйчүүд сайханд тооцогдож байжээ.



Нүүр царайны хувьд Сэргэн мандалтын үеийн төрх бараг л хэвээр үлдсэн байна.



Ингээд эрчүүд цайвар үстэй эмэгтэйчүүдээс илүү хар, бараан өнгийн үстэй эмэгтэйчүүдийг илүү сайханд тооцох болжээ.



19-р зууны үед махлаг эмэгтэйчүүдийг дахин сайхан хэмээн үзэх болж гэнэ.



Мэдээж, янз бүрийн сонирхолтой хүмүүс байсан нь тодорхой. Жишээлбэл: Нийтээрээ махлаг эмэгтэйчүүдэд дуртай байсан боловч дээд зиндааныханд туранхай эмэгтэйчүүд таалагддаг байжээ. Гэвч махлаг, туранхайн аль нь ч байсан том хөх, том өгзөгтэй байвал тэр үеийн бүх эрчүүдийн таашаалд нийцдэг байв.



Байгалиас том хөх, өгзөг заяагагүй эмэгтэйчүүд халимны сахлаар хийсэн хиймэл хөх болон өгзөгтэй дотуур хувцас өмсдөг байсан гэнэ. Гэвч энэ нь эмэгтэйчүүдийн хувьд төдийлөн эвтэйхэн байдаггүй л байсан болов уу.



19-р зууныг дуустал махлаг эмэгтэйчүүд сайханд тооцогдож байсан ч 20-р зуунаас эхлэн төгс төгөлдрийн шинэ хэмжүүрүүд гарчээ. Сонирхолтой эмэгтэйчүүд хүсэл тэмүүлэлд автсан, сэтгэл хөдлөлтэй, авъяастай байх ёстой гэнэ.



20-р зууны 20-иод оны үед жижигхэн биетэй эмэгтэйчүүдийг сайхан хэмээн үздэг байсан бөгөөд энэ үеийн эмэгтэйчүүд ихэнхидээ туранхай, жижигхэн өгзөг, хөхтэй эсвэл огт өгзөг, хөхгүй байсан байна.



Энэ үед богино үсний засалт хамгийн анх удаа тархмал болж энэ нь эмэгтэй хүний хүзүүний сайхныг харуулдаг байжээ. Хамгийн гол нь ямар нэгэн нууцлагдмал, этгээд зан чанар байх ёстой аж.



Хүмүүсийн анхаарлыг татахын тулд бага зэргийн цонхигор царайн дээр хацар өнгөлөгч түрхэж, нүдийг тодотгохын тулд маш тодоор будаж, хөмсгийг нарийхан болгон засаж, хүзүүгээр нь их хэмжээний шүрэн зүүлт ороодог байжээ.



Харин энэ байдал удаан үргэлжилсэнгүй. Дэлхийн хоёрдугаар дайны дараа туранхай эмэгтэй хүн эрчүүдийн анхаарлыг татахгүйдээ бус харин айдсыг нь төрүүлж байсан гэнэ.



Учир нь энэхүү туранхай байдал нь эрүүл мэндийн хувьд муу эсвэл хоол ундгүй байсны улмаас үүссэн хэмээн үзэж байжээ. Дайны үеэр олон улс орон өлсгөлөн болон өвчин зовлонд нэрвэгдэж байсныг хэн хүнгүй л мэднэ. Тиймээс дахиад махлаг эмэгтэйчүүд эрчүүдийн анхаарлыг татах болжээ.



Харин 50 оноос хойш дайны уршиг багасаж эхэлснээр туранхай хүмүүс дахин сайханд тооцогдох болж одоог хүртэл загварын ертөнцөд байсаар байгаа. Гэсэн хэдий ч хэрвээ та 90-60-90 гэсэн харьцаанаас илүү байгаа бол үүнд битгий санаа зовоорой. Өөртөө итгэлтэй байхад л бүх юм амжилт, бүтээлээр дүүрэн байх болно.






5
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()