Ханиадыг эдгээх 10 ашигтай ундаа

Хаяанд ирсэн хүйтний улирал нь газар газрын хүмүүсийн ханиад томуу тусах эрсдлийг ихэсгэдэг билээ. Ханиадыг эхний шатанд нь элдэв антибиотик, эм тариа хэрэглэлгүйгээр эмчлэх нь хүний биед илүү сайн байдаг. Тиймээс та бүхэнд газар газрын “эмээгийн” жороор хийсэн ханиадын эсрэг 10 шилдэг ундааг хэрхэн бэлтгэх талаар мэдээллийг хүргэж байна.
Ханиадыг эдгээх 10 ашигтай ундаа
Дараагийн үед тавтай морил
Хаах
Сурталчилгаа



1. Зөгийн бал, нимбэгтэй бүлээн цай
Хэрэв та ханиад хүрвэл, хамгийн түрүүнд шингэвтэр байхуу юмуу ногоон цай найруулаад, дотор нь нэг цайны халбага зөгийн бал, хоёр халбага нимбэг хийж уугаарай. Хамгийн гол нь зөгийн бал, лимоноо буцлам халуун усанд хийж болохгүйг анхаарна уу. Хэрэв тэгвэл хэт халуун усанд дээрхи хоёр бодисын хүний биед сайн чанар нь алдагдах болно.



2. Нимбэгний навч, бөөрөлзгөнөтэй цай.
Нимбэгний хуурай навчаар цайгаа хандлаад, дээрээс нь хатаасан бөөрөлзгөнө нэмж өгөөд, 30 минут хандлана. Бөөрөлзгөнө (малина) олдохгүй бол бөөрөлзгөний чанамал ашиглаж болно.



3. Нохойн хошуутай цай
Нохойн хошуу бол олон төрлийн амин дэмийн төгс эх сурвалж гэдэгтэй хэн ч маргахгүй байх. Хатааж, нунтагласан гурван халбага нохойн хошууг 0,5 литр усанд буцалгаад, шөнийн турш хандлана. Маргааш нь нэг стаканий хагасаар өдөрт 4 удаа, хоолноос 30 минутын өмнө ууж хэрэглэнэ.



4. Аньсны нэрмэл
Аньсан дээрээ элсэн чихэр хийгээд хутгана. Элсэн чихэр болон аньсны харцаа нь 3/1 байхаар тооцоолоорой. Ингээд 2 хоолны халбага элсэн чихэртэй аньсаа 0,5 литр бүлээн усанд найруулна.



5. Цэвэр устай халуун сүү
Таны ханиад эхний шатандаа байгаа бол халуун сүү хөөрүүлээд, цэвэр устай хольж уугаарай. Энэхүү шингэн нь нь биеэс элдэв нянг хөөх үйлчилгээтэй.



6. Сармистай сүү
Ганц шөнийн дотор хөл дээрээ босохыг хүсвэл сармистай сүү танд туслана. Халуун сүүн дээр сармисны шүүснээс 10 цайны халбагыг нэмээд, унтахаасаа өмнө уугаарай.



7. Хатаасан жимсний компот
Олон төрлийн хатаасан жимснүүд нь ханиадыг зөөлрүүлэх амин дэм болдог. 100 гр хатаасан жимс аваад, том жимснүүдийг нь нухаж, хэрчиж бэлдэнэ. Бүгдийг нь бүлээн усаар угаагаад, эхлээд алим болон лийрийг салган авч, 30 минут орчим, зөөлөртөл нь чанаад, элсэн чихэр нэмнэ (1 литр усанд 3 хоолны халбага элсэн чихэр). Дээрээс нь чангаанз, чавга хоёроо нэмж буцалгаад, буулгахаасаа 5 минутын өмнө үзэм, нандин чавгаа нэмээрэй. Бэлэн болсон компот дээрээ хүсвэл нимбэг юмуу апельсины сок, эсвэл зөгийн бал нэмж болно.



8. Цагаан гаа болон нимбэгтэй цай
Зэвэргэн өдрүүдэд дархлааг сайжруулж, хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх үйлчилгээтэй. 1 стакан халуун усанд 1 хоолны халбага зөгийн бал, 1 хоолны халбага нимбэгний шүүс, 0.5 цайны халбага цагаан гааны үндэс нэмж өгнө. Түүнчлэн гааны хуурай, нунтаг навчнаас бага зэрэг хийж хүртэж болно.



9. Глинтвейн
Амттай, ашиг шимтэй, бас дотроос халаадаг ундааг одоо танд санал болгож байна. Ханиадын эсрэг үйлчилгээтэй дурын эмийн ургамалыг 100 мл усанд тааруулж хийгээд, буцалгана. Буцалсных нь дараагаар 10 минут хөргөөд, апельсин хэрчиж хийнэ. Дээрээс нь дарс, элсэн чихэр нэмээд халаана. Буцалгаж болохгүй, зүгээр л сайтар халаана гэдгийг анхаарна уу. Глинтвейнд зөгийн бал, алим, үзэм нэмж болдог. Халуунаар нь, унтахаасаа өмнө уугаад, шууд унтвал илүү сайн үйлчилгээтэй.



10. Балжин гарматай цай
Балжим гарма цэцэг нь бага зэрэг лайм болон зөгийн балтай нийлээд ханиадны эсрэг хүчирхэг зэвсэг болдог. 1 цайны халбага балжим гарма цэцгийн хандыг лаймны цэцэгтэй холиод, нэг стакан усанд хийж буцалгана. Буцалгасныхаа дараа 20 минут хөргөөрэй. Бэлтгэсэн ханд аа өдөрт гурван удаа, хоолноос өмнө гурав хувааж хэрэглэнэ. Дээрээс нь зөгийн бал нэмвэл илүү үр дүнтэй.




13
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()