Хачирхалтай хуулиуд

Улс орон бүр соёлжиж, нийгэмшихэд нэлээд хугацаа зарцуулагдсан бөгөөд үүний хамтаар хэд хэдэн шинэ хууль журам зохиогдож, өөрчлөгдөж байсан. Бичигдсэн, бичигдээгүй хууль байдаг гэдгийг хүн бүр мэднэ. Харин бичигдээгүй хуулийг хүн бүр дагах ёсгүй боловч зарим нэг бичигдсэн хачирхалтай хуулиуд ч байх юм. Гэсэн хэдий ч эдгээр бүх хуулиуд зөв байсан гэвэл худлаа болов уу. Ингээд энэхүү олон хууль журмуудаас хамгийн хачирхалтай, сонин хуулиудыг хүргэе.
Хачирхалтай хуулиуд
Киногоо үзээд бэлгээ аваарай!
Хаах
Сурталчилгаа



Нас барахыг хориглосон хот
Хэрвээ та үхэшгүй мөнх амьдрахыг хүсэж байвал Норвегийн Лонгийрбюэн хотыг зориорой. Энэхүү хотод хуулиар нас барахыг хориглодог байна. Энэ нь мөнхийн хүйтэнд хүний бие ялзардагүйтэй холбоотой аж. Хотын оршуулах газрыг 70 жилийн өмнөөс хаасан байна. Тиймээс хэрвээ хэн нэгэн хүндээр өвчилж, эдгэрэх найдлагагүй болвол нэн даруй өөр хот руу шилжүүлдэг гэнэ.



Бохь хориотой газар
Хэрвээ та Сингапурт боодол бохь бариад түүнийгээ зажлаад явж байвал торны цаана суух магадлалтай гэнэ шүү. 1992 оноос эхлэн Сингапурт бохины хориг тогтоосон аж. Цорын ганц хүлээн зөвшөөрөгдөж буй бохь нь никотин бохь бөгөөд эмч дээр очиж жор авснаар бохийг эмийн сангаас худалдаж авах боломжтой юм байна.



Хориотой амттан
Брун, Индонези болон Малайзын улс оронд “дуриан” хэмээх жимсийг идэх дуртай гэнэ. Гэсэн хэдий ч энэхүү жимсийг олон нийт цугласан газар идэхийг хориглодог байна. Учир нь дуриан сармис, муудсан загас болон муу усны хоолойн үнэр мэт муухай үнэртэй аж.



Өдрийн хоолны мөнгө төлөхгүй
Данийн зоогийн газруудад орсноор хэрвээ та өөрийгөө хангалттай цадсан хэмээн үзэхгүй бол идсэн хоолныхоо мөнгийг төлөхгүй байх бүрэн эрхтэй гэнэ.



Таргалахыг хориглоно
Япон улсад таргалахыг хориглосон байдаг байна. Хэдийгээр Япон улсын таргалалтын хэмжээ 5% байгаа нь АНУ-ын 35%-тай харьцуулахад хамаагүй бага байгаа боловч 2009 онд ийнхүү шинэ хууль гаргажээ. Үүнд 40-с дээш насны эмэгтэйн бэлхүүс 90см, эрэгтэйн бэлхүүс нь 80см-ээс хэтрэхгүй байх ёстой аж. Дэлхий дахинд сумо бөхийг мэдрүүлсэн орон гэхэд үнэхээр гайхалтай. Гэхдээ энэ бол бичигдээгүй хууль гэдгийг ойлгоорой.



Дотуур хувцасгүй бүү яваарай
Хэрвээ Тайландад очих юм бол дотуур хувцасгүй явахыг хориглодог байна. Үүнээс гадна дээгүүрээ цамц өмсөхгүйгээр машин барьж болохгүй гэнэ. Мөн улсын мөнгөн дэвсгэрт дээр гишгэж болохгүй бөгөөд гишгэсэн тохиолдолд хааныг үл хүндэтгэсэн хэмээн үзэж 15 жилийн ял ч оноох магадлалтай аж.



Нүцгэн гүйхийг хориглоно
Та Кенийн амьтны хүрээлэнд явж байтал таны хөтөч гэнэт бүх хувцсаа тайлаад явж байна хэмээн төсөөлөөд үз дээ. Хэрвээ түүнтэй адил нүцгэлж гүйхийг хүсвэл биеэ барьсан нь дээр болов уу. Харин Кенийн иргэдийн хувьд нүцгэн гүйхийг зөвшөөрдөг бөгөөд гадаадын иргэдэд бол үгүй аж. Гэхдээ хөтөчөө дагаад нүцгэн гүйх хүн бараг л үгүй болов уу.



Машины доорхыг хараад үзээрэй
Хэрвээ та Данид машинтай явж байвал машинаа асаахаасаа өмнө заавал тонгойж шалгаж үзээрэй. Магадгүй тэнд нэгэн хүүхэд унтчихсан байх ч юм бил үү.



Өглөө хүртэл тэсээрэй
Швейцарийн олон өрөөтэй байранд амьдарч байгаа иргэдэд оройн 10 цагаас хойш нойлын ус гоожуулах хориотой байдаг гэнэ. Швейцарчуудын сонсгол нь их сайн хөгжсөн байдаг бололтой. Тиймээс хэрвээ шөнө нойл орох хэрэг гарсан бол өглөөг хүртэл ус татахгүй байх хэрэгтэй болох нь.



Цэргийн хувцас өмсөхийг хориглоно
Тринидад болон Тобагод жирийн иргэдэд цэргийн хувцас өмсөх хориотой байдаг гэнэ. Учир нь аль нь жинхэнэ цэрэг, аль нь энгийн иргэн болохыг ойлгоход хэцүү.



Харь гаригийн эсрэг хууль
1986 онд Британид хүлээн зөвшөөрсөн “нээлттэй сансрын нисгэлт”-ийн хуулиар бол Британийн гадаад хэргийн яамныхан харь гаригийн хүмүүсийг улс орондоо оруулахгүй байх эрхтэй гэнэ. Хэрвээ эдгээр харь гаригийн хүмүүс зөвшөөрлийн бичигтэй бол хотын хүссэн газраа өөрийнхөө нисдэг тавгийг байрлуулах эрхтэй аж.



Согтууруулах ундааны хууль
Сент-Луист гудамжинд пиво уух хориотой байдаг бол Чикагод хотын хаана ч байсан зогсоогоороо согтууруулах ундаа хэрэглэж байвал баривчилдаг гэнэ. Харин Канзаст виног цайны аяганд өгөхийг хориглодог байна. Гэтэл Кливлендэд нэг шил вискинээс нэг л хүн уух ёстой гэнэ. Канадын нэгэн дүүрэг болох Саскачеванад пивоны баранд ус уухыг хориглодог байна.




3
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()