Хойд Солонгосын сонин хачин

2012-11-16, 01:41
29,848
Хойд Солонгос маш хатуу чанд, хорио ихтэй газар гэдгийг хүмүүс мэдэх биз. Гэсэн хэдий ч Хойд Солонгост очсон жуулчдад тийм сэтгэгдэл төрдөггүй гэнэ. Учир нь жуулчдыг аль болох хүн цөөнтэй, урьдчилан бэлдсэн зочид буудал, ресторанд оруулдаг учраас энэ бүх зүйл ямар ч “үндэслэлгүй” мэт санагдах аж. Жуулчдад засгийн газрын хамгаалалтгүй газар очих хориотой байдаг гэнэ. Ингээд Хойд Солонгосын талаар бас нэгэн сонирхолтой 10 баримтыг хүлээн авцгаая.
Хойд Солонгосын сонин хачин



Гэртээ байсан ч та улс төрийн талаар мэдээлэл явуулж буй радиог унтрааж болохгүй бөгөөд зөвхөн дууг нь л багасгаж болох юм байна.



2005 оны байдлаар харахад иргэдийн сарын дундаж орлого 6 доллар байсан аж.



Хойд Солонгосын Мангендэ цэцэрлэгт хүрээлэн нь коммунизмын үеийн барилгачдын гэр бүлийнхэнд зориулсан чөлөөт цагаа өнгөрүүлэх газар юм байна. Гэсэн хэдий ч цэцэрлэгт хүрээлэнд байрлах тоглоомууд маш эртний хуучин учраас зориг зүрхтэй нэгэн нь л хүүхдээ энэ тоглоом дээр суулгаж тоглуулах болов уу.



Хойд Солонгос руу орохоос өмнө буюу онгоцны буудал дээр гар утсаа хураалгах ёстой гэнэ. Гар утсыг нэгэн уутанд хийж хадгалдаг бөгөөд утасны оронд будааны цаасан дээр баримт бичиж өгдөг байна. Харин таныг буцах үед гар утсыг буцаан олгодог аж.



Уулны ойролцоох зам дээр байрлах хамгаалалтын барималууд. Дайснууд довтлох үед бетоны шаантаг унаж дайснуудын замд саад учруулдаг байна. Хэрвээ газар хөдлөлт болвол эдгээр зам дээгүүр юу болохыг төсөөлөхөд ч аймшигтай.



Гадуур явж буй Солонгосчуудтай та бараг л ярьж чадахгүй. Мэдээж тэд англи хэл мэдэх боловч гадаад хүнтэй харьцахыг хориглодог байна. Учир нь ард иргэдээ гадуур явж буй гадны хүнтэй ярих эсвэл харьцвал шоронд суулгах болно хэмээн сүрдүүлдэг гэнэ.



Хойд Солонгост автомашины үйлдвэр байдаггүй гэхэд болно. Хэдийгээр маш өргөн замтай ч энэхүү зам дээгүүр явах эрхтэй хүн ховор гэнэ. Машиныг улсын томоохон албан тушаалтангууд болон Япон руу явдаг иргэд унах эрхтэй байдаг байна. Мөн Япон улсаас гэр бүлдээ зориулж явуулсан машиныг унах эрхтэй боловч нэг гэр бүлд нэг л машин явуулж болох аж. Тиймээс хоёр дахь удаагаа явуулсан машин нь улсын өмч болдог байна.



Солонгосчууд бүх хүнд хэцүү амьдрал, тулгарч буй асуудлуудын гол буруутан нь Америкчууд гэж үздэг учраас хүүхэддээ бага наснаас нь эхлэн Америкчуудыг муулсан дуу зааж өгдөг байна. Шуудангийн газруудад “түрэмгий америкчууд”-ын нас барсан зурагтай маркыг чөлөөтэй зардаг гэнэ.



Гадаадын жуулчид эртнээс бэлдсэн зүйлийг л харж чадна. Тэд хэзээ ч Хойд Солонгосын бодит дүр зургийг харж чадахгүй. Хэрвээ өдрийн хоолоо ресторанд идэхээр болсон бол ямар ч хотын оршин суугч харагдахгүй зөвхөн хашаа, ногоон талбай харагдах тийм л хүнгүй газар оруулдаг байна. Солонгосчуудын хувьд жуулчдид төрүүлж буй сэтгэгдэл нь маш чухал бөгөөд Хойд Солонгосын амьдрал хүнд хэцүү байдаг хэмээх яриаг үгүй хийх шаардлагтай болдог аж. Пхеньяны зочид буудлын зурагтаар ВВС, хэдэн Хятадын суваг болон НТВ харуулдаг учраас хэвлэл мэдээлэл хориотой гэсэн яриаг үгүй хийх нэг арга нь болж байна. Мөн хангалттай сайн хоол өгдөг болохоор өлсгөлөн явдаг гэвэл бас л худлаа болох нь.



Хойд Солонгост бензин бараг л байдаггүй учраас ихэнхи ажил, хөдөлмөр гар аргаар хийгддэг байна. Трактор маш цөөн тооны байдаг бөгөөд газар хагалахдаа анжис хэрэглэдэг гэнэ.




15
таалагдаж байна

4
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()