Даваа гарагийн фактууд

Даваа гариг болон Баасан гариг нь долоо хоногийн хамгийн чухал анхаарал хандуулдаг өдөр билээ. Хэрвээ дөнгөж даваа гариг эхлэж байвал бидний хүсэн хүлээж буй баасан гариг хүртэл нэлээд зайтай байх нь. Даваа гариг ажлын хамгийн эхний өдөр гэдгээс гадна мөн Британий судлаачдын хийсэн судалгаагаар батлагдсан хэд хэдэн сонирхолтой баримтыг мөн агуулдаг байна. Эдгээр баримт, зөвөлгөөнүүд Даваа гаригийг амжилттай даван туулахад туслана гэдэгт найдаж байна. Ингээд энэхүү баримтуудын талаар сонирхоцгооё.
Даваа гарагийн фактууд
Зардлаа хэмнэ, хэрэглээгээ бүрдүүл!
Хаах
Сурталчилгаа



Даваа гаригт ихэнхи хүмүүс 11 цаг хүртэл инээдэггүй гэнэ.



Даваа гаригийг үзэн ядахаас сэргийлэх хэд хэдэн арга байдаг байна. Эдгээрт секс, шоколад эсвэл гоо сайхны бүтээгдэхүүн худалдаж авах, зурагт үзэх эсвэл амралтын өдрийнхөө төлөвлөгөөг гаргах нь бага ч болов тусалдаг гэнэ.



Ажилчдын 50% нь Даваа гаригт ажлаасаа хоцордог байна.



Даваа гаригийн талаар санал гомдлоо хэлэхэд 12 минут л хангалттай байдаг.



Ажлын эхний өдөр болох Даваа гаригийн синдромд ихэвчлэн 45-54 насныхан өртдөг байна.



Даваа гаригт ажилчдын бүтээлч чанар ердөө л 3 цаг 30 минутын туршид л байх чадвартай.



Амиа хорлолтууд ихэвчлэн Даваа гаригт болдог.



Зүрхиний шигдээс өвчний 20% нь даваа гаригт илэрдэг байна.



Үүнээс гадна Даваа гаригт хур тунадас бараг л ордоггүй.



Машин авах хамгийн тохиромжтой өдөр нь мөн л Даваа гариг гэнэ. Учир нь амралтын өдрийн дараа худалдаачид анхны наймаагаа амжилттай хийхийн тулд сайн хямдрал үзүүлдэг байна.



Тиймээс их хэмжээний шоколад худалдан авч 11 хүртэл хүлээж байгаад гайхалтай сайхан инээмсэглэлээр захиралдаа таны ажлын өдөр 3 цаг 30 минутт л үргэлжлэх болно гэдгийг илэрхийлээрэй. Магадгүй хэт их ачаалатай ажилласнаас ямар нэг өвчин тань илрэх вий. Даваа гаригийг даван туулахад тань амжилт хүсье.


Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()