Хятадын хулхи сам хорхой

Манай урд хөрш болох Хятад улс ямар нэгэн муу сайн бүтээгдэхүүн үйлдвэрлэхдээ хамгийн сайн гэдгийг бид мэднэ. Тэгвэл урд хөрш маань хэрхэн Сам хорхойг хийдэг талаар үйлдвэр дээр хийсэн гэрэл зургууд болон тайлбарын хамт хүлээн авцгаая. Яг үнэндээ сам хорхой гэж бид юу иддэг бол?... Энэ асуултын хариултыг, доорх нийтлэл танд өгөх болно.
Хятадын хулхи сам хорхой
Киногоо үзээд бэлгээ аваарай!
Хаах
Сурталчилгаа



Хэрвээ энгийн сам хорхойг чанах юм бол хорхой маань цайвар ягаан өнгөтэй болдог. Харин Норвегийн сам хорхойг чанавал өнгө нь арай тод ягаан байх бөгөөд чанарын хувьд илүү байх нь мэдээж. Тиймээс ч илүү үнэтэй байх болно. Тэгвэл Хятадуудын сам хорхой жижиг, бас чанахад ягаан өнгөтэй болдоггүй учраас Хятадууд юу хийх хэрэгтэй вэ? Асуултын хариулт маш тодорхой байгаа биз? Мэдээж будах шаардлага гарна.



Харин үргэлжлээд бүх зүйлийг нэг технологиор хийдэг байна. Дөнгөж барьсан шинэхэн сам хорхойг тогоонд хийдэг бөгөөд энэхүү тогоондоо будагч бодисоо мөн хийдэг аж. Үүний дараа хорхойг натрийн триполифосфат-нд хийж дэвтээдэг байна. Триполифосфатын натри нь сам хорхойн чанарыг алдуулахгүй байх, мөн сам хорхойн ус шингээх чадварыг нэмэгдүүлэх үүрэгтэй бөгөөд хөлдсөн сам хорхой их хэмжээний усыг шингээж авснаар илүү хүнд жинтэй болдог аж. Ингээд дэвтээсний дараа сам хорхойг хөлдөөх дараагийн шат эхэлдэг байна. Заримдаа захиалагчийн хүсэлтээр сам хорхойг буддаггүй бөгөөд ийм сам хорхой будагтай сам хорхойноос илүү хямд байдаг гэнэ.

За ингээд будаггүй сам хорхойг тусгай хүмүүс худалдаж авах бол будагтай сам хорхой бид бүхний ходоодонд орох нь ээ. Харин зуушинд зориулж сам хорхойг бэлдэхдээ зөвхөн буцалгадаг бөгөөд 5, 6 хоногийн турш хатаадаг байна. Бидний харж буй тохиолдолд газар хатааж байгаа бөгөөд хатаасныхаа дараа цэвэрлэж, зарахад бэлэн болгож багладаг аж.
















Эх сурвалжинд байсан смайлуудыг харахад Хятадууд өөрсдөө ч гайхаж байгаа бололтой.





3
таалагдаж байна

7
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()