Бүхнийг харагч нүд болон хүний нэмэлт эрхтнүүд

2012-12-02, 20:44
23,231
Та цадталаа идчихээд байдаг. Гэтэл дахин амттан идэх зай хаанаас гараад ирдэг юм бол хэмээн бодож үзсэн үү? Эсвэл зарим тохиолдолд өөрөө утсаар ярьж байхдаа цаад хүнээ сонсохгүй байж автобусанд утсаар ярьж байсан хүний яриаг өөр хүнд төвөггүйхэн хэлж чаддагтаа гайхаж байна уу? Эдгээр асуултанд ганцхан хариулт байдаг байна. Энэ нь хүний биед бидний үл мэдэх нэмэлт эрхтнүүд байдагтай холбоотой юм байна. Эдгээр нэмэлт эрхтэнгүүд хэрхэн ажилладаг талаар төсөөлсөн зургийг харцгаая.
Бүхнийг харагч нүд болон хүний нэмэлт эрхтнүүд
Дараагийн үед тавтай морил
Хаах
Сурталчилгаа



Бүхнийг харагч нүд.
Бүхнийг харагч нүд нь бага насны хүүхэдтэй насанд хүрсэн хүнд хөгждөг байна. Энэхүү бүхнийг харагч нүд нь байнга хүүхдээ хянаж, гэмтэж бэртэхээс нь хамгаалдаг.



Хүйтнийг мэдэрдэг нусны эх үүсвэр
Энэхүү эрхтэн нь өвөл идэвхитэй ажилладаг бөгөөд ялангуяа хүйтэн орчноос дулаан орчин руу орж шилжихэд таны хамраас нус хэмээх шингэн зүйлийг ялгаруулдаг байна.



Зөн билгийг хариуцсан эрхтэн.
Тархины хойд хэсэгт байрлах энэхүү эрхтэн хүний зөн билгийг хариуцдаг байна. Ихэнхидээ энэхүү эрхтний үйл ажиллагааг хүмүүс ухамсарлаагүй бодол хэмээн үздэг аж.



Эмгэнэлт жүжигт нөлөөлөх детектор
Ихэнхи хүмүүс эмгэнэлт жүжиг үзэж байх үедээ нулимс унагадаг. Тэгвэл энэ нь эмгэнэлт жүжиг үзэж байх үед эсвэл тоостой байх тохиолдолд идэвхжиж нулимс ялгаруулдаг эрхтэнтэй холбоотой юм байна.



Шуугианыг сонсогч
Энэхүү эрхтэн нь нийтийн тээвэрт хэн нэгэн утсаар ярьж байх үед үйл ажиллагаандаа ордог байна. Мөн ямарваа нэгэн зүйлийг нууцаар сонсох үед энэхүү эрхтэн маш идэвхитэй байдаг гэнэ.



Халууныг тогтоогч
4-өөс доош насны хүүхэдтэй эх хүнд энэхүү эрхтний үйл ажиллагааг маш сайн хөгжсөн байдаг байна. Үүний үр дүнд памперсыг нь барьж үзээд шээсний хэмжээг мэдэж чадах бөгөөд мөн нэг дусаалтаар сүүний халуун хүйтнийг мэдэрч чаддаг аж.



Тамхичины уушги
Хэрвээ тамхи татдаггүй хүн согтууруулах ундаа хэрэглэвэл түүний биед нэмэлт уушги илэрдэг байна. Энэ үед тухайн хүн тамхи татахыг хүсэх аж.



Эрэгтэй хүний хоёрдогч тархи
Эрэгтэй хүний хоёрдогч тархи нь сайхан бүсгүйг харах эсвэл их хэмжээний согтууруулах ундааг харахад идэвхитэй болж эхэлдэг байна. Заримдаа энэхүү тархи нь үндсэн тархины үйл ажиллагаанд саад учруулдаг учир эрэгтэй хүн хоёрдогч тархиндаа захирагдах тохиолдол бий.



Амттанд зориулсан нэмэлт ходоод
Энэхүү амттанд зориулсан нэмэлт ходоод нь айлд эсвэл ресторанд байх үед ажилладаг байна. Таны үндсэн ходоодонд амттан идэх зай байхгүй үед нэмэлт ходоод идэвхитэй болж та амттан идэж чадах нь ээ.



Бага давсаг
Бага давсаг нь кинотеатрт кино үзэх, концерт үзэх зэрэг удаан суух шаардлагатай үед л ажилладаг байна. Өдөр тутмын амьдралд тэрээр идэвхигүй байдаг.




6
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()