Тансаг шинэ жилийн төсөл Burj Al Arab

2012-12-02, 20:00
23,138
Шинэ жилийн баяр болоход ердөө л сарын хугацаа үлдээд байгаа билээ. Тэгвэл зарим нэг орнууд энэхүү баярт аль хэдийн бэлдэж, баярынхаа төлөвлөгөөг гаргачихсан байгаа аж. Оросын сэтгүүлч Сергей Доля хэлэхдээ: “Намайг Бурж Аль Араб (Burj Al Arab)-д болох шинэ жилийн төслийн танилцуулгад урьсан юм. Буудлын удирдлагууд Дубайд хамгийн их аялаж ирдэг таван орны томоохон сэтгүүлийн ерөнхий редакторуудыг урьсан нь энэ. Танилцуулгын үйл ажиллагаа хамгийн үнэтэй буудалд нь болсон бөгөөд Хааны люкс өрөө нь хамгийн их гайхшралыг төрүүлсэн юм. Мөн Бурж Аль Араб -хэмээх хамгийн үнэтэй коктейл миний сэтгэлд илүү үлдсэн. Учир нь энэхүү коктейлийн найрлагад цэвэр алт ордог юм байна” -хэмээн тэрээр ярьжээ. Ингээд бүгдээрээ ирж буй шинэ жилийн уур амьсгалыг бага ч болов мэдэрцгээе.
Тансаг шинэ жилийн төсөл Burj Al Arab





Цахилгаан шатны хажууд.



Зочдыг сайхан бүсгүй угтаж байна.



Зочдод үйлчлэх зөөгчдийн ихэнхи Европ хүмүүс байх болно.



Бармен хамгийн үнэтэй коктейлийг бэлдэж байна. Коктейлийн үнэ 1500 евро (2,730,000 төг) байх гэнэ.



Сваровскийн хундага.



Коктейлийг хийхдээ: Нэг ширхэг ёотон хийж дээрээс нь Jerry Thomas’ Own Decanter хийж ёотонг дэвтээнэ.



Харин үүний дараа 1906 оны маш өндөр үнэтэй коньяк нэмэх юм байна.



Энэ бүхний дээрээс оргилуун дарс мөн хийх аж.



Шилэн дотор хүнсэнд хэрэглэж болох цэвэр алт хөвж байгаа шүү.



Коктейл хийх хамгийн сүүлчийн шат нь алтлаг, чихэртэй савхыг хундганд хийх бөгөөд шингэснийхээ дараа хөөстэй бүрхүүл үүсгэдэг байна.

Энэхүү оргилуун дарс болон коньяктай коктейл нь Коко-Шанелийн хамгийн дуртай ундаа гэнэ. Нэмж хэлэхэд энэ коктейл нисэх онгоцны цэсэнд байгаа боловч мэдээж алтгүй байх болно.



Хааны люкс нь бусад өрөөнүүдтэй адил хоёр давхартай. Нэг давхарт нь хэд хэдэн өрөө байдаг бөгөөд зочдыг урьж, арга хэмжээ зохион байгуулж болно. Өрөө бүрт ерөнхий тогооч нар зогсож өөрсдийн хоолыг санал болгож байсан юм.



Алхам бүрт гацуур мод.



Харин надад цагаан гацуур илүү таалагдсан юм.



Баярын ширээний засалт нэг иймэрхүү байх юм байна.



Шинэхэн малтуу мөөгийг урд өдөр нь авчирсан юм.



Хоёр давхарт хүрэх шат.



Оройжингоо сонгодог хөгжим эгшиглэж байв.



Хоёр давхарт унтлагын өрөө байдаг бөгөөд маш том ортой юм. Мөн энэхүү ор нь удирдлагын тусламжтайгаар эргэдэг байна.



Өлгүүрийн өрөө. Хэдийгээр энэхүү өрөө нь 25 давхарт байрладаг гэж тооцогддог боловч өрөө бүр хоёр давхартай гэж үзвэл 50 давхар юм байна.



Угаалгын өрөө.



Унтлагын өрөөний хажууд байрлах бас нэг өрөө.



Хоёр дахь унтлагын өрөө.



Ванн



Буудлын ерөнхий менежер үг хэлж байна. “Бурж Аль Араб-д шар өнгөөр гялалзаж байгаа зүйлүүд нь үнэн хэрэгтээ алт юм. Өрөөний байдал ямар байх нь тийм ч чухал биш боловч үйлчлүүлэгчдэд санал болгож буй үйлчилгээ, анхаарал халамж нь бидний хувьд маш чухал юм” -хэмээн ерөнхий меннежер хэллээ.



Бас нэгэн гацуур мод.



Щелкунчик.



Үйл ажиллагаа болохоос нэг хоногийн өмнө авчирсан шинэхэн хясаа.



Амттайхан яргай загас.



Эцэст нь хэлэхэд, хамгийн энгийн өрөө нь нэг хоноход Монгол мөнгөөр 3,600,000 төгрөг бөгөөд хамгийн үнэтэй өрөө нь 11 сая болох юм байна.






3
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()