24 хуруутай хүн

Барако-ийн Гуантанамо мужийн Эрнандес Гарридо (Hernandez Garrido) нь их хачирхалтай хүн юм. Түүний гар болон хөлийн сарвуунууд бүгд зургаа зургаан хуруутай юм байна. Тэрээр өөрийн хуруунаадаараа бахархдаг бөгөөд эдгээр хуруунууд түүнд амьдрахад нь их тус дэм болдог аж. Эрнандес дал модноос кокос түүж, түүнийгээ зарж амьдралаа залгуулдаг байна. Үүнээс гадна тэрээр камерын өмнө өөрийн гараа харуулж, Гуантанамо-д ирсэн жуулчдын анхаарлыг татдаг гэнэ.
24 хуруутай хүн
Дараагийн үед тавтай морил
Хаах
Сурталчилгаа



Эрнандес хэлэхдээ нэгэн жуулчин түүнтэй зургаа авахуулаад 10$-ын цалин өгсөн байна. Энэ нь маш амжилттай орлого бөгөөд учир нь энэхүү хотын сарын дундаж цалин ердөө л 20$ байдаг аж.



24 хурууныхаа ачаар Эрнандес өдөр тутмын амьдралынхаа хэрэгцээтэй зүйлийн орлогыг олж чаддаг байна.

Эрнандесын энэхүү өвчнийг полидактили гэдэг бөгөөд хэдийгээр нэлээд тархмал хэдий ч бүх сарвуун дээр илрэх тохиолдол маш ховор аж.



Хэрвээ түүний гарыг ажиглаж харах юм бол тэр илүү хурууг бусад хуруунуудтай ялган харж чадахгүй л болов уу. Учир нь Эрнандесын илүү хуруу нь бусад хуруутайгаа адил маш идэвхитэй байдаг байна. Эрнандесыг бага байхад нь эцэг эх нь дагуулан нэлээд алдартай Фиделя Кастро-ийн гэмтэл, согог заслын эмч дээр очижээ. Харин эмч хэлэхдээ, “полидактили ингэж сайн хэлбэржсэн тохиолдлыг өмнө нь хэзээ ч харж байгаагүй юм байна” -хэмээн хэлсэн аж.



Эрнандес хэлэхдээ: “Би залуу байхдаа үүнийг их ашигтай болохыг ойлгосон. Хэн ч намайг шоолж, муулдаггүй байсан бөгөөд харин ч надаар бахархаж, намайг хүндэлдэг байсан юм. Би маш их найзтай. Сургуульд байхад багш надаас 5+5 хэд болох вэ? гэж асуухад би ичээд юу ч хариулж чадаагүй юм. Тэгэхэд багш намайг хуруунуудаа тоолоод үз тэгээд хариу чинь гарна гэж билээ. Харин би 12 хуруутай учир хуруунуудаа тоолоод 12 гэж хариулсан юм. Багшийн урам хугарсан шинжтэй надруу харж байсан. Гэхдээ энэ бол үнэн шүү дээ” -хэмээн ярьсан юм.



Эрнандесын хувийн амьдрал ч гэсэн муугүй шүү. Тэрээр 10 настай хүүтэй бөгөөд хүүгийн эх нь Хайвайд амьдардаг байна. Харин түүний одоогийн эхнэр нь жирэмсэн бөгөөд удахгүй төрөх хүүхдээ тэсэн ядан хүлээсээр байгаа аж.

8
таалагдаж байна

3
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()