Хүний нэр ашиглан баяжсан нэгэн

Микаэла Уикс (Michaela Weeks) нь хэд хэдэн хувийн байр, спорт загварын машин болон хувцасны шүүгээ дүүрэн шилдэг дизайнеруудын хувцастай юм байна. Хүний нэр ашиглан баяжсан гэх тэрээр ямар нэгэн заль, луйврын ажил хийгээгүй байна. Тэрээр Бритни Спирстэй гадаад төрхөөрөө ихэд адилхан бөгөөд өөрийгөө Бритни Спирсийн ихэр хэмээн зарласнаар энэхүү баялагийн эзэн болжээ. Өмнө нь Уикс зөөгчөөр ажилладаг байсан байна. Ингээд түүнийг алдарт Бритни Спирстэй хэр төстэй болохыг харцгаая.
Хүний нэр ашиглан баяжсан нэгэн
50% ХЯМДРАЛ!
Хаах
Сурталчилгаа



Бритни Спирстэй усны дусал шиг адилхан 24 настай Микаела Уикс хэлэхдээ: “Энэ бол хувь тавилан” гэжээ. Алдарт дуучинтай төстэй учир тэрээр маш их хэмжээний мөнгө олдог байна.



“Хэрвээ хэзээ нэгэн цагт Бритни Спирстэй уулзах юм бол би түүнд заавал талархал илэрхийлэх болно. Энэ бүх зүйл надад байгаа нь түүний ач бөгөөд би түүнд маш их өртэй” -хэмээн Уикс хэлж байна.



Микаэла нь Илкэстон хотоос гаралтай бөгөөд ажил амьдралынхаа гарааг энгийн нэг зөөгчийн ажлаар эхэлж байжээ. Гэсэн хэдий ч тэрээр үргэлж тайзан дээр гарч, олны анхааралд өртөхийг хүсдэг байсан бөгөөд түүний хүсэл биелжээ.



«Baby One More Time», «Oops! I Did It Again» хэмээх дуугаараа алдартай дуучин Бритни Спирс түүнд энэхүү боломжийг олгосон байна.



Микаэла юу ч зохиож худлаа яриагүй бөгөөд харин өөрийн гялалзаж буй цаг хугацааг ашиглаж эхэлсэн байна. Ихрүүдийн тэмцээнд оролцсоноор тэрээр олны анхааралд шууд өртсөн аж.



Одоо тэрээр төрсөн өдөр, сайн дурын үйл ажиллагаа болон концертонд оролцох болжээ.



Микаэла хэв маягаа алдахгүйн тулд байнга Бритни Спирсийн талаар мэдээллийг цуглуулж, түүний өөрчлөлт, хувиргалтыг бүгдийг нь дуурайж хийдэг байна.



“Би Бритнигийн шинэ дууны үг, бүжгийн хөдөлгөөн зэргийг бүгдийг нь сурдаг. Би түүнтэй ижил байх ёстой хэмээн” -Уикс хэлж байна.



Микаэлийн тайзны хувцсыг түүний ээж Маргарет оёж өгдөг гэнэ. Гэсэн хэдий ч Микаэла гоо сайхны бүтээгдэхүүн, хиймэл үс гэх мэт хэрэгцээтэй зүйлдээ сард 1000 фунт стерлинг зарцуулдаг байна. Хэдийгээр их мөнгө зарцуулж байгаа ч тэрээр зарлагаа нөхөж чаддаг аж. Би аль хэдийн 300 мянган фунт стерлинг олчихсон хэмээн тэрээр ярьж байна.



Бритнитэй төстэй нь ачаар тэрээр тансаг, хангалуун амьдарч чадаж байгаа гэнэ.



“Би 19 настай байхдаа анхны байраа худалдаж авсан. Би мянга мянган фунт стерлингийг спорт машин худалдан авахад зарцуулсан бөгөөд өөрийн хайртай чихуахуа болох Чарлид хувцас болон нохойны байшин авч өгсөн. Хэрвээ Бритни байгаагүй бол энэ бүх зүйл надад байхгүй байх байсан юм” -хэмээн Микаэла хэлжээ.



Түүний оролцож буй үйл ажиллагааны цар хүрээнээс хамаарч тэрээр 300-3500 фунт стерлингийн цалин авдаг байна.



Микаэла дэлхийн бараг бүх орноор аялсан бөгөөд “Kaiser Chiefs” хамтлагийн клипэнд тоглож, гэрэл зурагчин Элисон Жексоны хараанд өртжээ.



Микаэлаг 14 настай байх үед түүний бүх зүйл тийм ч сайн байгаагүй аж. Алдарт дуучинтай төстэй учир түүний амьдрал нэлээд эмх замбараагүй, үл ойлгогдох асуудлууд тулгарч байжээ. 2007 онд Бритниг засан хүмүүжүүлэх төвд хорьж, халзан болгож, асран хамгаалагчийн эрхийг нь хассан билээ. Хэдийгээр Бритнийг тойрсон маргаантай, дуулиантай асуудлууд хөндөгдөж байсан ч дуучин гэдэг үүднээс нь хүмүүс төдийлөн сонирхохоо больсон аж. Тиймээс Микаэлагийн ч эрэлт буурсан байна. “Би маш их өрөнд орж байсан бөгөөд байшин, машинуудаа зарахад хүрсэн. Гэсэн хэдий ч өр барагдахгүй байсан учраас би улсын нэгэн эмнэлэгт гоо сайханчаар ажилд орсон. Миний сайхан амьдрал, энэ хүрээд л өндөрлөх ёстой байж дээ” -гэж би бодож байсан хэмээн Микаэла хэлжээ.

Харин 2008 онд Бритни “Circus” цомгоо гаргаснаар түүний бүх зүйл эргэн ирсэн байна. Микаэлаг тоглолтонд урьсан саналууд ч дахин ирэх болжээ. “Би Бритнигийн шүтэн бишригч. Хэрвээ би Бритнид дургүй байсан бол түүний өмнөөс тоглолт хийх, түүний дүрд тоглох огтхон ч таалагдахгүй байх байсан юм” -хэмээн Микаэла нэмж хэлсэн юм.



Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()