Ямар нэгэн зүйл нуухыг хүсвэл...

Өөрт буй эрдэнэс эсвэл мөнгөө хэрхэн бусдаас нуух вэ? Энэхүү асуудал хүн бүртэй л тохиолддог. Тэгвэл та бүхэнд хэр баргийн хүний олж чадахгүй нууц газруудыг танилцуулъя. Эдгээр бүтээгдэхүүнүүдийг дэлгүүрээс худалдаж авч болох боловч яагаад өөрөө хийгээд үзэж болохгүй гэж? Ингээд үнэт зүйлсээ нуух гайхалтай нууц газруудтай боллоо.
Ямар нэгэн зүйл нуухыг хүсвэл...
Киногоо үзээд бэлгээ аваарай!
Хаах
Сурталчилгаа



Ханын цаг.
Энгийн ханан дээр өлгөөтэй байгаа цагийг хараад ямар нэгэн зүйл нуусан байна хэмээн хэн ч сэрдэхгүй.



Цахилгаан залгуур.
Хэдий чинээ нүдэнд ил харагдахуйц газар нууна, төдий чинээ хүн бараг л тоохгүй. Тиймээс яагаад хуурамч залгуур ашиглаж болохгүй гэж?



“Pringles”-ийн хайрцаг.
Хэрвээ энэхүү чипсийг зөв талаас нь онгойлговол дотор нь үнэхээр чипс байх болно. Харин нөгөө талд нь та нуух шаардлагатай зүлээ хийж болох нь.



Сэнсний сам.
Хэнд ч таны нуусан мөнгийг самнаас хайх бодол орж ирэхгүй.



Лааз.
Гаднаас нь харахад лаазалсан хүнсний ногоо мэт харагдах боловч үнэндээ энэхүү саванд өмнө нь хэзээ ч хүнсний бүтээгдэхүүн байгаагүй. Ямарваа нэгэн үнэт эдлэл, мөнгийг хадгалах зорилгоор энэхүү савыг хийсэн байна.



Нууц майка.
Энэхүү майкан дотор байгаа даавуун уутыг үнэт зүйл хадгалах зорилгоор зориуд хийсэн аж.



Байцаа.
Өөрийн хамгийн үнэтэй нандин гэсэн зүйлээ энэхүү байцаанд хадгалж болох юм. Харахад жинхэнэ байцаа шиг л байна.



Кока-Коланы лааз.
Кока-Коланы сав бол хаана ч, хэзээ ч хүмүүсийн анхаарлыг төдийлөн татахгүй. Энэхүү савыг жинхэнэ коланы саваар хийсэн бөгөөд эргүүлэгтэй таглаа нэмж хийсэн байна.



Лаа.
Таны нандин зүйлийг лаа дотор хэн л хайв гэж?



Талх.
Ингээд харахад жинхэнэ талх мэт боловч үнэндээ нууц авдар л гэсэн үг. Суурийг нь онгойлгож болох бөгөөд дотор нь нэлээд зүйл багтана.



10
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()